sixth

367 30 0
                                    

Би:надад боломж эсвэл сонголт байгаа гэж үү? Би энэ байшинд хоригдсон гэж бодсон
Сухо : Зүгээр л хариулчих
Би:  Би гэртээ харихыг хүсэж байна
Сухогийн зөөлөн харц гэнэт хоосорч ямар ч царайны хувиралгүйгээр хараад
- Ингэж хэлэхийг чинь мэдэж байсан ч горьдлого тээгээд асуусан юм. Мэдээж чи энд хоригдож байгаа би чамд бас чиний дотор хоригдсон шигээ тэр хэмжээгээр энд чи байх  болно. Миний чамайг гэх сэтгэл хэзээ дуусна чи яаг тэр мөчид эндээс гарч болно гэсэн үг.
Тэр ингэж хэлчихээд сандлаасаа босоод дээшээ гарсан юм.Харин би түүний энэ хэлсэн үгийг бодон суусаар ард нь үлдсэн юм.

Би:*Түүний сэтгэл яаг хэзээ дуусна гэж магадгүй намайг үхсэний дараа байх тиймүү би насаараа энд байна
Ингэж бодох тусам дотор давчдаж ээж аав эгч Чанёолыгаа санаж байв. Нулимас цийлэгнээд  байна гэхдээ
Уйлвал тэр уурлах байх гарах гарц байгаа би ингээд л буугаад өгчихөж болохгүй шүү дээ

Ингэж бодсоор гал тогооны өрөөнөөс гарч хэтэрхий том гэх зочний өрөөнд орлоо буйдан дээр суугаад зурагт асаав.
*Чанёол намайг юу ч хэлэхгүй шууд гадаад явсан гэхээр ямар их гомдож байгаа бол тэр үүнийг гадарлах болову? Ууг нь тагнуулч хиймээр ямар нэгэн зүйлийг шинжих тал дээрээ хэнээс ч илүү юмсан*
*Мөнгөтэй хүнд хайртай хүнээ хүртэл хулгайлж вакум орчинд байлгах чадал байдаг учир эд хөрөнгө их хэрэгтэй зүйл шиг санагдаад байна гэхдээ Жүнмён нэр алдар ихтэй сэсан фэн мэтийн зүйл байдаг байх гэтэл тэд нар үүний тухай юу ч мэдэхгүй байна гэхээр өндөр нууцлалтай байлгана тэгэхийн тулд бас л мөнгө хэрэгтэй болдог байх*

Ингэж бодсоор байтал зурагтаар гарч буй зүйлийг ч анзаарсангүй хий хоосон бодлоор дүүрсэн харцаар зурагтаа ширтэж суугаагаа анзаарлаа

Хэрэггүй асааж гэж бодоод зурагтаа  унтраагаад буйдандаа шигдэн суулаа шөнө өдөргүй хямраад их уйлж байгаа учир нойр их хүрээд байна
тэгэсхийгээд унтаад өгөв.

Хаалга дуугарах чимээнээр сэрлээ.
Би ууг нь өдөр нартайд унтсан одоо гэгээ тасарчихсан бүр харанхуй болчихсоныг харахад нилээн  их унтсан бололтой.
Хаалга онгойн Сухо орж ирлээ.Түүнээс архины үнэр ханхалж нүд нь талимаарчихаж тэр согтуу байна.

Интернэтээс Сухогийн орсон нэвтрүүлгүүдийг үзэхэд архи даадаггүй гэж ярьж байсныг нь санаж байна

Сухо гуйвсаар наашаа алхаж байгаад хана түшин зогсоод доош суучихав

Түүнийг очоод түшиж аваад өрөөнд нь оруулж болох ч би юу хийхийг нь ажиглаж чимээгүйхэн зогсохоор шийдсэн юм.

Хэрвээ Сухо согтуу байж байгаад унтаад өгвөл би түүний утсыг нууцаар авч ярьж болох байх гэсэн бодол зурвас хийн орж ирлээ.

Сухо: Эрён чи миний урд зогсож байгаа хүн мөн биздэ хүрээд ир би ганцаардаад байна
Би: ...
Сухо : Чи явчихсан юму би чамайг энд байлгамаар байна би ганцаардаад хэцүү байна би нэр алдартай хөрөнгө мөнгө ихтэй байж болно би ганц шөнийн эмэгтэйчүүдтэй зугаацпаг байж болох ч намайг чин сэтгэлээсээ ирээд тэврэх хүн алга
Тэр ингэж хэлэх үед түүний хоолой чичигнэж байна  тэгэж их ганцаардаад байдаг юму?

Түүнийг ингэж яриад байгаа нь хачин санагдаад бас хэцүү байлгаад байсан болохоор дотроо эргэлзэж байсан бүх зүйлээ гаргахаар шийдлээ. Тэр согтуу байгаа учир маргааш гэхэд миний хэлсэн  зүйлсийг мартах байх гэж найдаж байна

Би : Би чамайг ийм байдалтай болгосон хүн биш гэтэл яагаад надад энэ бүх гомдолоо яаг л миний буруу юм шиг хэлээд байгаа юм ? 
Миний буруу байсан ч би өөрөө  мэдээгүй байсан  тийм байхад намайг энд хорьж гомдоллоод бас хүссэн зүйлээ хийлгэх гээд байгаа чинь таалагдахгүй байна би гэр бүлээ санаад..
Нулимас дахиад л цийлэгнээд эхэллээ. Ууг нь уйлахгүйг хичээдэг ч гэр бүлээсээ холдохоор хэн ч биш болоод бас усан нүдлээд байдаг болчихож
Сухо намайг анзаарангуутаа гуйвсаар  босож ирээд  урд минь дөхөж ирээд
- Чамайг энд хорьно гэж бодож байгаагүй ч миний энэ сэтгэл зүрх тархи биеийн минь эд эс бүх зүйл чамаар дутаад байгаа нь хэцүү санагдсан Чанёол тэр новштой үерхэх үед миний харамлах сэтгэл энд хүргэсэн магадгүй маргааш гэхэд энэ бүх зүйлийг би санахгүй байх гэхдээ..












Voteeeeeee?.

 Oasis /Completed/Where stories live. Discover now