fourteenth

351 23 1
                                    

Өөрөөсөө асуулт асууж өөртэйгөө ярьсаар байтал буцаад унтчихжээ.
Нээрээ л их унтамхай болчихож
Орноосоо босон шүршүүрт орохоор шийдээд хувцсаа сольж угаалгын өрөөг зүгэллээ.

Шүршүүрт орж байхад толгой янгинаж тэсэхийн аргагүй өвдөж байв.
Аргагүй биздээ өчигдрөөс хойш толгойгоо гашилгаж зүүдэндээ хүртэл толгойгоо ажиллуулаад байсан .

Шүршүүрээс гарч хувцсаа өмсөөд доош буутал өчигдрийн авсан Cake нүүд харагдаж байв.
Үнэхээр их өлсөж байсан учраас шууд нэгийг аваад буйдан дээр суун идэж байтал өчигдрийн муухай зүйлс бодогдож буцаад л нүдэнд нулимс хуран  уйлчихав.
Би ууг нь өөрийгөө их хүчтэй гэж бодсон гэтэл яагаад ийм зүйл дээр амархан уйлаад хатуужилгүй болчихоод байгаа юмбэ?

Зохиолчийн талаас

Сухо SM town дээр өдөржингөө бэлтгэлтэй байсан боловч Эрёнд санаа зовоод олигтой хийж чадахгүйгээ анзаараад Менежрээсээ чөлөө аваад харив.

Гэсэн ч замдаа Элдвийг эрэгцүүлсээр явлаа.
- Хэрвээ Чанёолыг үгүй хийчихвэл Эрёнд улам хэцүү байдал үүсэх байх тиймээс зүгээр л хайрлаж халамжлаад өөртөө дурлуулах хэрэгтэй?
- Эрён их ухаантай эмэгтэй элдвийн тэнэг зүйлс хийгээгүй л байгаасай
- Бидний хүүхэд ээжийгээ дагаад их хямарч байгаа байхдаа гайгүй л байгаасай Бекхёнд хэлж байгаад маргаашнаас эртхэн хяналтанд оруулах хэрэгтэй

-------------------------------

Сухо гэрийнхээ урд ирээд хаалга онгойлгон ортол үүдний хэсэг харанхуй байх ба Зочны өрөөны гэрэл ч бас унтраалттай зөвхөн эмэгтэй хүний уйлах дуу л сонсогдож байлаа.

Сухо Эрёныг тайвшруулах гэж хичээн хажууд нь суун өөрийнхөө мөрийг дэрлүүлтэл Эрён Сухоруу нулимс дүүрэн гунигтай нүдээр ширтэв.

Эрён : Би юу хийх хэрэгтэй вэ? Би яахаа мэдэхгүй байна Итгэж явсан хүн бас сэтгэлд минь байсан хүн намайг хуурчихсан бас аав ээж эгчийгээ үнэхээр их санаж байна . Гэхдээ тэд нарыгаа хараад би бүр их уйлж санааг нь зовоох байх * Ихэр татах*
Сухо : Чи юу ч хийгээд хэрэггүй ээ Харин зөвхөн надад итгээд завьныхаа сэлүүрийг атгуулж энэ их далайг хамт туулахыг зөвшөөрөөд  Зөвхөн чамайг гэсэн миний сэтгэлийг хүлээгээд авчих
Тиймээс одоо битгий уйл бүх зүйл сайхан болно

Сухо Эрёнд ингэж хэлээд түүний нулимсыг арчин нүдэн дээр нь үнсэв.

----------

Миний талаас

өдөржингөө уйлаад унтчихсан биш нүд хавдаад сэрлээ.
Босох гэтэл хажууд  Сухо унтаж байв
Яагаад ч юм өмнө нь  мэдэрч байгаагүй тайвшрал бас юунд ч санаа зовмооргүй тийм их амар амгаланг түүний хажуунаас мэдэрч байлаа.

 Oasis /Completed/Where stories live. Discover now