eleventh

331 23 4
                                    

Өглөөний хурц нар нүдрүү минь гялбахад удаан унтаж чадахгүйгээ мэдээд сэрлээ.
Гэхдээ араас минь Сухо халуунаар  төөнөн тэвэрч жигд амьсгалан унтаж байхыг нь мэдэрч байсан юм.
Түүнийг сэрээхгүйг хичээн зөөлнөөр эргэж харан түүний өөдөөс харлаа .Тэр яг л хэн ч түүнд садаа болохгүй  байгаа мэт үнэхээр  тайван бас бөх гэгч нь унтаж байв . Үнэхээр эгдүүтэй харагдаж байна. Ийм учраас л фэн охидууд түүний араас хөлөө хугалах шахам гүйдэг байх нь . Гэхдээ Чанёол үүнээс ч эгдүүтэй байх байсан..

Алгуурхан тэврэлтээс нь салах гэж хичээн босох гэтэл тэр гараас минь татаад
- Ахиад жоохон хамт унтчих тэгэхүү?
Би : Нар тусаад байна би лав бослоо
Ингэж хэлчихээд шууд босоод угаалгын өрөөг зүгэллээ.

Шүршүүрийн доор сууж цаашдаа яах талаар бодов

- Би цаашдаа үүрд энд хүний хараат амьдраад хувь тавилантайгаа эвлрэх ёстой юу ? Эсвэл хайртай хүмүүсээ золиослон байж өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрахуу? Би энд үлдээд Ким Жүнмёноор хайрлуулаад байхад надад алдах зүйл байхгүй Гэхдээ Миний эгдүүтэй Чанёол яах бол? Тэр минь өдөр бүрийг надгүйгээр бэтгэрч намайг санаж өнгрөөж байгаа байх аххх энэ бүгдийг бодох тусам цээж хөндүүрлэж толгой өвдөж бас сэтгэл урагдах шиг болж байна. Би гарц олж чадахгүй юм шиг ... Зүгээр л Бурханд итгэх хэрэгтэй байх тиймүү

Шүршүүрээс гараад  унтлагын өрөөрүү ороход тэр  орон дээр  хувцасгүй хойш гараараа тулан сууж байлаа.
Би : Галзуураа юу хувцсаа өмсөөч
Сухо : Нүдээ гараараа дарах эсвэл улайгаад орилох ч юму ямар нэгэн үйлдэл хийхгүй юму?
Би : Анх удаа нүцгэн биеийг чинь харж байгаа биш тэгэж маяглаж чадахгүй ээ * Ёжтой харах*
Сухо : Энэ эмэгтэй бүр ширүүн болчихжээ
Би : Хувцсаа өмс * шүдээ зуух*
Сухо : Аягүү өмслөө дөө барьж идэх нь чиний яахыг харах гээд л ..

Тэр ингэж хэлчихээд Хувцсаа өмсөөд үлдсэн юм.

Доош бууж ус уучихаад зурагт асаан буйдандаа шигдэн суулаа.

- Эрёнаа би өдрийн цайгаа гэрт ирж ууна чамд өөрийнхөө гарын хоолыг хийж өгмөөр байна. *хацар дээр үнсэх*

------------------------

Зохиолчийн талаас :

Хаалга хаагдах чимээнээр саяхан л төмөр хатагтай мэт царайлж байсан  Эрён Нүдээ анин хэсэг чимээгүй суув.
Тэгээд хөргөгчнөөс Хар шоколат авч буцаад буйдан дээрээ суун зурагт эргүүлсээр үд дунд хүргэв.

Хаалга онгойх чимээнээр Жүнмёныг ирж байгааг мэдээд Эрён буйдангаасаа нэг өнгийж харчихаад буцаад шигдлээ.

Хэдэн минут өнгөрснийг ч мэдсэнгүй Сухо гал тогоонд уянгалаг хоолойгоор дуулсаар  хоол хийж дуусаад Эрёныг дуудав.

Хоолны үнрээр ходоод нь наалдах шахсан Эрён хурдхан шиг үсэрч босоод хоолны ширээний ард очин суув.

Хүүхэд шиг байдлыг нь харсан Сухогийн эгдүү нь хүрээд
- Энэ хүүхэд өдөржингөө юу ч идээгүй юму
Эрён : Хар шоколат идээд цадчихсан
Сухо : Тэгвэл хоол бага идээрэй *эгдүүрүүлж харах*

Эрён урд байх халбагаар шөлнөөс хэд хэд балгатал гэнэт л огиулаад унав.

---------
Миний талаас

Саяхан л өлсөөд байсан бие минь гэнэт яачихваа
Хурдан угаалгын өрөөрүү гүйж ороод огиулсаар ганц 2 хон амссан шөлөө гаргачихлаа тэгээд усаар амаа зайлаад эргээд иртэл Сухо санаа зовсон харцаар харан гүйж ирээд
- Эрёнаа чи зүгээрүү? Би бага идээрэй гэж шоглож хэлсэншдээ худлаа байсан юмаа эмчид үзүүлэхүү? Халуурч байна уу?

Гэнэт толгойд байнга айдас төрүүлж байсан  нэг зүйл улам тодорч ирэхэд нь буцаад угаалгын өрөөрүү гүйчихлээ

-Жирэмсний тест олж аваад үр дүнг нь харахад
Бурхан минь толгой эргээд ухаан балартаад явчихлаа
Ингээд бүх зүйл
Чанёолаа уучлаарай

Угаалгын өрөөнөөс арай гэж алхаад гарч иртэл
Сухо : Чи чинь яагаад байна аа хувцсаа өмс эмчид үзүүлэх хэрэгтэй царай чинь хувхай цайчихаж гар чинь мөс шиг байна
Би : Новш минь чи яаж байгаа юмбэ би одоо яахвэ аааааааа * Цурхиран уйлах*

Vote ???








 Oasis /Completed/Where stories live. Discover now