26

1.9K 172 5
                                    

Lily

Би өнөөг хүртэл түүнээс салах маш хялбар гэж бодож байсан. Харин яг ингээд цагаа тулахаар салах мянга мянган шалтгаанаас оновчтой нэг ч шалтгаан олдохгүй нь...


Ингээд бодоход шалтгаан хэрэггүй бололтой. Түүнд зүгээр л би бүх үнэнийг мэдэж байснаа хэлээд хайртай бүсгүй рүүгээ яв гээд хэлчихвэл тэр явах л болно. Явахгүй гэвэл чамтай хамт амьдарч чадахгүй гэх юм бол тэр зөрүүдлэхгүй явна гэж найдаж байна

Оновчтой шийд гаргасан тул одоо надад Жуниныг уснаас гарахыг л хүлээх үлдлээ. Энэ хооронд түүний хувцсыг баглахаар шийдэн орон доороос чимдан гарган хувцсыг нь баглаж эхэлсэн ч өөрийн эрхгүй гар чичирхийлж нулимс гоожих нь тэр. Битгий уйл Жэнни. Одоо чи уйллаа гээд бүх зүйл дээрдэхгүй.

Хэсэг хугацааны дараа шүршүүрийн дуу сонсогдохоо больж Жунин уснаас гарч ирэв. Өөрийгөө бэлдэн нэг гүнзгий амьсгаа аваад хойш эргэн харахад хайртай залуугийн минь булчинлаг цээж сайхан царай нь нүдэнд минь тодроно.

Ийм сайхан залууг явуулах гэж байгаад харамсавч үүнийг заавал хийх ёстойгоо би мэдэж байна.

-Жунин чамд хэлэх юм байна.

-За хайрт минь?

-Чи энэ гэрээс явах хэрэгтэй Хайртай эмэгтэй дээрээ оч. Би бүгдийг мэднээ. Одоо надад чамтай хамт амьдрах шалтгаан алга. Би хүүхдээ өөрөө өсгөж чадна хүүхэд бид хоёрт санаа зовох хэрэггүй. Чамайг надаас илүү түүнтэйгээ хамт байхдаа жаргалтай байна гэдгийг би мэдэж байна...
Боломж олдсон дээр нь надаас зугт чадах чинээгээрээ хурдан зугт үгүй бол би ахин өөрийгөө барьж дийлэхгүйн...

My Husband Where stories live. Discover now