(Last Chapter)

3.1K 221 59
                                    

Lily

Kai's P.O.V

Шөнө дунд 2 цагийн үед утас тасралтгүй дуугарсаар  намайг гүн нойрноос минь сэрээв.

Утсаа аваад 3,4 секунтын дараа Жүхёны хэлсэн хэдхэн өгүүлбэр намайг шокын байдалд оруулах нь тэр.

Ахин хэдэн секундийн дараа би  орноосоо годос хийн босоод түлхүүрээ аван шууд л эмнэлэг рүү зүглэлээ.

Нэг л мэдэхэд эмнэлэг дээр ирэн гүйсээр төрөх тасаг руу очиход баргар царайтай Сэүн, Жүхён хоёр намайг тосч авав. Би шууд тэднийг яагаад ийм баргар царайтай байгааг нь асуухад Сэүн

-Ус нь гараад их удсан учир эмч урагт их аюултай гэж хэлсэн..

түүний хэлсэн ганцхан энэ өгүүлбэрт би шууд л доош сөхөрч суун бурханд залбирч эхлэв.

Хаалганы цаана Жэннигийн чангаар орилох сонсогдоход өөрийн эрхгүй уйлмаар санагдана. Хэдий эр хүн ч гэсэн уйлж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй биз дээ.
Цаг хугацаа явсаар л хэдийн 10н цаг өнгөрсөн ч Жэнни төрсөнгүй. Санаа зовж байна. Яах ёстой вэ?

Анх жэнниг харж байсан мөч нүдэнд минь үзэгдэж бидний гэсэн жаргалтай дурсамж хором мөчүүд бодогдоно.

Анх танилцсан өдөр

Анхны болзоо

Бидний үерхэл

Анхны тэврэлт

Анхны үнсэлт

Хуримын өдөр

Бал сарын аялал

Анхны шөнө

Шөнийн болзоо

гэх зэрэг дурсамжтай өдрүүд, хором мөч бүхнийг бодон суухдаа би нүдэндээ нулимстай чигээр инээмсэглэв. Бид хамтдаа жаргалтай байсан. Гэхдээ бид үүрд хамт байх хүмүүс биш байж ээ. Бидэнд үүрд хамт байх хувь тавилан байсангүй. Бид салсан..

Тэр энэ өрөөнд орсноос хойш хэдийн 12 цаг өнгөрч би улам ихээр сандарж тэвдэж эхлэв. Бид салж тусдаа амьдрах болсон ч гэсэн тэр миний хүүхдийг төрүүлэх гэж байна шүү дээ . Хэдий миний бие зүрх сэтгэл түүнийг Жон Сүжон гэх эмэгтэйгээс илүү хайрладаггүй ч гэсэн түүнийг гэсэн хайр надад, миний зүрхэнд маш их бий.

Бурхан минь тэднийг минь надад зүгээр гэж хэлээч. Жэннигийн орилж хашгирах дуу улам суларч хоолой нь ч бараг гарахгүй байна. Түүний минь орилон уйлах хоолойны өнгөнөөс харахад маш их сульдаж ядарсан гэдэг нь илт.

My Husband Where stories live. Discover now