29

2K 167 12
                                    

Lily

Өдөр хоног харвасан сум мэт өнгөрч нэг л мэдэхэд төрөх өдөр минь нилээн ойртсон байв.
Төрөх өдөр дөхсөн тул надад хань болж намайг асрах гээд Жүхён манайд надтай цуг амьдарч ойр зуурын юмыг минь дөхүүлж өгдөг. Тэр байгаа болохоор надад их амар байгаа.

Хааяа нэг Сэүн ирж бид хоёртой хөгжилдөн манайд хоноод явна. Гэхдээ хааяа байсан ч одоо бол байнга манайд байх болсондоо. Бурхан надад ямар азаар ийм сайхан найзууд өгсөн юм бэ?

Шөнө дундын үед унтаж байтал доороос минь юм гараад би орондоо шээгээд ч байгаа юм шиг мэдрэгдэхэд шууд л сэрэв. Унтаж байсан болохоор бага зэрэг манаран нойрмоглоод юу болоод байгааг ойлгох гээд сууж байтал гэдэс бага зэрэг базалж эхлэх нь тэр. Одоо л юу болоод байгааг ойлголоо Ус гарчиж

Жүхёныг дуудаж нилээн чангаар орилон хөнжлөөсөө зуурч авахад хаалга онгойн Жүхён Сэүний хамт орж ирээд бас л юу болоод байгаад гайхан хэсэг зогсож байснаа ухаан орон шууд л Сэүн намайг тэвэрч аван гарах хаалга руу зүглэхэд Жүхён утас түрийвч машины түлхүүр гэх зэрэг зүйлсийг хамж аван бид гэрээс яаран гарцгаав.

Маш их өвдөлтөн дунд тарчилан явсаар нэг л мэдэхэд би эмнэлэг дээр ирэх нь тэр. Надад үнэндээ энэ эмнэлэг дээр ирэх тийм ч сонин биш байна. Би хурдхан шиг энэ өвдөлтийг алга болгохыг хүсэж байв ч хүсвэл хясна гэгчээр огт зүгээр болохгүй улам л хатгуулан базалж өвдөн намайг зовооно.

Төрөх орон дээр тарчлан хэвтэж байхдаа би үр минь яагаад гарахгүй байгаа юм бэ? гэж бодон нулимс унагана. Хажууд минь Кай байсан ч болоосой. Эмч нар түүнийг оруулаад ирж болохгүй юм байхдаа. Эсвэл тэр ирээгүй юм болов уу? Бурхан минь гэж би ахиж тэвчиж чадахгүй нь ээ.

Маш олон цаг тарчилж хэд хэдэн удаа ухаан алдаж эмч нар хацар луу алгадаж намайг сэрээч хүүхэд чинь бүтэх нь гэж зөндөө хэлэх ч миний ухаан санаа орж гарч байв.

Ахин нэг өвдөлт мэдрэн ухаан орж гарахад эмч өөдөөс хараад хүүхэд чинь бүтэх нь байна шүү дээ ахиад жоохон дүүлээд өг л дөө хэмээн гуйн хэлээд эс тэшвээс та хоёр хоёулаа үхэх нь
гэж хэллээ.

Эцсийн хүчээ дайчлаад 5 минут гаран маш хүчтэйгээр дүлхэд дотроос минь нэг юм гараад явах нь мэдрэгдэж би өөрийн эрхгүй сульдсаар биеэ суллан зөөлхнөөр мишээв. Учир нь эмч надад маш гайхалтай мэдээ дуулгасан юм.

"Ким Жэнни 3к100гр охинтой боллоо баяр хүргэе"

My Husband Where stories live. Discover now