𝓣𝔀𝓸

131 26 1
                                    

🌈Цагаа хартал 10:30 болж байв. Би сургууль руугаа явах хэрэгтэй. Нүүрээ хөнгөхөн будаад урууландаа тинт түрхэв. Үсээ дотогш нь хальт эргүүлэн индүүдэн бага зэрэг буржийлган харлаа. Би яагаад өмнө нь үсээ тайрч байгаагүй юм бол. Надад үнэхээр зохиж байна. Дүрэмт хувцсаа өмсөөд толинд харав. Өмнөх "дугариг Хэри" шиг харагдахгүй байгаа ч гуяаараа жоохон нэмчихсэн ч юм шиг..Аргагүй шүү дээ би чинь бүхэл бүтэн 8кг нэмчихсэн хүн шүү дээ. Хэрэв хэн нэрэн хүрч ирээд хамгийн дургүй зүйлээ нэрлэ гэвэл өөрийнхөө гуяыг л хэлэх байх. Гэхдээ 45 гэдэг бол миний өндөрт гайгүй жин. Би гэхдээ тэдгээр аргаа барсан аймшигтай тураалд орчихсон охидуудаас өөр. Ясны төлөө амиа золиослодог охидууд. Тэд эцэст нь үхэлийг л сонгодог...
🌈Ядаж 160хүрчихвэл жингээ хасах, дэглэм барих гэсэн ядаргаатай бодлууд толгойгоор эргэлдэхгүй, өндөрт минь шингээд л зохицчих байх. Магадгүй би эдгэж болох байх, гэхдээ өөрийнхөө бий болгосон энэ эмгэгээ намхандаа чихэж болохгүй :p Ed-тэй (хоолны дуршил буурах эмгэг гэж байхаар ed гээд товчилчихъя) болсны дараа хачин сонин бодлууд их бодох болсон. "Тэр охин хэдэн кг бол?", "tumblr-т байдаг ed блогуудын ар дахь туранхай охидууд үхчихсэн бол яаана?" бас болоогүй хамаа хамаагүй хоолны калори пропорцлож бодно г.мэт хха би ч нөхөн сэргээх төвд ч их уйддаг байжээ ;-; xD,,
🌈Нийгмийн ажилтнаас орох ангийнхаа номер, шүүгээний түлхүүрээ аваад явж байтал 2-р цаг завсарласан уу, үгүй юу коридор дүүрэн хүүхдүүд бужигналдаж эхлэв. Түүнийг хармаар байна. Азаар миний шүүгээ яг ангийн урд байх ба авсан сурах бичгүүдээ хийж байтал Ронжин найзуудтайгаа түүнийх бололтой минийхээс холгүй уртлын шүүгээний урд ирэн зогсов.Миний дунд ангиасаа сайн болсон Хван Ронжин. Нээх өндөр биш ч, дулаахан инээмсэглэлтэй тэр хөвгүүн.
🌈Дунд сургуулийн хоёр дах жил... Бид талбай дээр тоглож байв. Тэр их даруухан, хар үстэй, жижигхэн хүүхэд байсан. Тэнэгтэж яваад бүдэрч унаад уйлаад сууж байхад минь хөөрхөн тэр хөвгүүн яарч сандран ирээд Мүүминтэй алчуур гаргаж ирэн өвдгийг минь эв хавьгүй боож өгч байж билээ. Тэр үед Мүүмин гэх хүүхэлдэйн киног зөндөө үздэг байсан.
🌈Түүнийг гөлрөөд зогсож байтал гэнэт над руу харчихав. Аааа ямар тэнэг юм бэ? Үхэх гэж байгаа юм шиг хамаг хичээлээ түжигнүүлэн өөр зүйл хийж байгаа юм шиг шүүгээгээ ухан дүр үзүүлэв, нэг хартал буффет руу явж байгаа бололтой найзуудтайгаа цааш явж байгаа харагдана. Биеийн тамирын хувцас. Миний орох гэж байгаа анги луу амьсгаадсан бие тамирын хувцастай хүүхдүүд орж байв. Байц, тэгэхээр Ронжин надтай нэг анги гэсэн үг үү? :0 бурхан минь гэж! Эмнэлэгт байнга гомдоллодог эсвэл зарим нь юу ч ярьдаггүй охидуудтай байсаар байгаад дасаад зожиг болчихчон гэх үү, бужигнасан хүмүүсийн дунд байхаар дотор муухайраад байсан учир номын сан луу явав. Тэнд хэсэг байсны дараа хонх дуугарч бүгд ангидаа орцгоов. Би ангийн багш дээр очлоо..
-Багш аа
-За~?
-Би нөгөө.. юу
-Ааан нөгөө Кан Хэри юу? Юу тохиолдсоныг багш нь сайн сонссон. Биеэ барилгүй, өөрийнхөөрөө байж битгий санаагаа чилээгээрэй гээд ухасхийгээд гэнт тэврээд авав. Уйлах гээд байгаа юм байх даа?

𝓗𝓮𝓪𝓵𝓮𝓻Where stories live. Discover now