1

1K 94 0
                                    

SCHOOL - СУРГУУЛЬ

Сэрүүлгэны дуугаар нүдээ нухлан сэрэн хурдхан босон нүүр гараа угаагаад шинэхэн дүрэмт хувцсаа өмсөн толины өмнө зогсон өөрийнхөө тусгалыг нэг ажлаа. Өтгөн сормуус хөмсөг, гүн орсон давхраатай том нүд, өө сэвгүй цагаахан царайтай учир будахын хэрэг байдаггүй ч шинэ сургууль дахь хичээлийн анхны өдөр гээд уруулаа хүрэн өнгөөр тодруулан будав.

Өрөөнөөсөө гарахад гэр нам гүм, чимээгүй байхыг бодвол ээж унтаж байгаа бололтой. Гал тогоо луугаа очоод хөргөгчнөөс шоколадтай сүү цүнхэндээ хийчихээд нэг цаасан дээр "Сургууль руугаа явлаа Сэжин" гэж биччихээд гэрээсээ гаран зам дагуу алхан гарлаа.

"Бүрхэг тэнгэр,аажуу тайван салхи,дулаахан байна" гэж өөртөө нэг шивнэчихээд автобусанд суух биш урт хар үсээ намируулан алхаж явахаар шийдэв.

Хэсэг минут орчим алхасны эцэст шинээр орох ахлах сургуулиа олж харлаа.. Энэ сургуульд сурах билүү гэж бодон орох эсэхтээ дотроо эргэлзэж эхлэснээ толгойгоо сэгсрээд

"Одоо л өөрийгөө өөрчлөх цаг нь. Чи чадна аа! гэж өөртөө хөнгөхөн зориг оруулан сургууль руу шийдэмгийгээр алхав.

Сургууль руугаа ормогц зарим хүүхдүүд нь намайг харчаад шивэр авир хийсэн бол зарим нь зүгээр л найзуудтайгаа хөгжилдөнө. Би ч тоохыг хүссэнгүй менежерийн өрөөг хайсаар 2 давхар луу гарлаа.

2давхарт гаран менежерийн өрөөг хайвал байдаггүй шүү. "Сонин л юм даа багш менежерийн өрөөнүүд дандаа 2 давхарт байдаг биз дээ..." гэж бодсоор ундууцхан доошоо харан явтал хэн нэгнийг хүчтэй мөргөчих нь тэр.

Шууд л эрэгтэй хүний сүрчиг хамар цоргитол авж "Хараал ид"гээд тэр ч би ч зэрэг амандаа бувтнан, хувцсаа гөвсөөр дээш харвал буржгардуу бор үстэй, хар нүдтэй тэр хөвгүүн над руу хараад зогсож байсан юм.

Үнэхээрийн ховсдмоор нүдтэй тэр хөвгүүн. Яагаад ч юм энэ нүдэнд нь ууссаар дэргэдэх орчноо ч анзаарах сөхөөгүй, танихгүй хоёр хүмүүс бие биенээ ширтэж би уянгын кинонд тоглосон юм шиг л мэдрэмж төрнө.
Тэр над луу хүйтэн, хөндий харцаар ширтсэн бол би анх удаагаа нэрийг нь ч мэдэхгүй энэ хөвгүүнийг эелдэг дулаан харцаар ширтсэн юм...

Бодит байдалдаа эргэн орж шууд л уучлалт гуйн менежерийн өрөөг асуувал тэр зүгээр л сонин харцаар харчихаад ууртайгаа мэдэгдүүлэх шиг юу ч дуугаралгүй мөрлөөд явчихав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Бодит байдалдаа эргэн орж шууд л уучлалт гуйн менежерийн өрөөг асуувал тэр зүгээр л сонин харцаар харчихаад ууртайгаа мэдэгдүүлэх шиг юу ч дуугаралгүй мөрлөөд явчихав.

Эелдэг хүмүүс тийм ч олон байдаггүй бололтой гэж би амандаа үглэсээр буцаад л нөгөө өрөө хайх ажилдаа орлоо.

Арай гэж бүр захад байх Менежерийн өрөө гэх өрөөг олон хаалгыг нь онгойлгоход багш, менежерийн аль нь ч биш харин над шиг дүрэмт хувцастай охин угтаж авлаа.

"Бурхан минь гэж чамайг хэр удаан хүлээх ёстой вэ шинэ охион! Сургуулиа одоо танилцуулж амжихгүй нь бололтой. Нэг анги болохоор завсарлагаанаар сургуулиа танилцуулж өгье одоо хурдхан явцгаая" гэхэд би ч гэмшин толгой дохиод шатаар алхаж байх зуур өнөө охин :

-Нээрээ танилцаагүй юм байна. Ким Инбиль гэдэг чамайг" гэж асуухад би ч "Ким Сэжин" гэхэд тэр охин их л хөөрхөн инээгээд Сэжи гэж дууднаа гэсэн.

Яриа өрнүүлэн алхангаа аль хэдийн 3-ийн2 гэх хаалган дээр ирээд тэр урд гаран "За байж байгаарай багшид шинэ хүүхдийг ирсэн гэж хэлээд ирье. Харин чи багшийг "шинэ хүүхэд ор" гэхэд их сүртэй орж ирнэ шүү гээд л хошигноод анги луу ороод өгөв.

Ингэж нэг ганцаараа болох гэж. Ойр хавиа хартал хүүхдүүд бүгд хичээлдээ орсон байх ба надаас өөр хүн энэ том коридоорт байхгүй байлаа.Хэсэг ч болтугай тайвширч нүдээ алгуур анин хаалга налан зогсож байх зуур нэг л танил сүрчиг үнэртэн бас эрэгтэй хүний хоолойгоо засах дуу сонсогдоход нүдээ нээж харвал Өө..Нөгөө хүйтэн царайт.

TEENAGERSWhere stories live. Discover now