14

745 81 17
                                    

HEART FLUTTER

"Муу тэнэг амьтан чинь яаж байна аа! Миний уруул хоол шиг харагдаад байна уу!"

Би уурласаар түүнийг түлхтэл тэр над руу эхэндээ гайхан харж байснаа уруулаа арчин сүртэй жуумалзангуй

-Чи харин ч миний уруулыг үнсэхийг хүсээд байсан юм биш үү?"

-Битгий горьд!" гэсээр би түүний машинаас ууртай нь аргагүй буулаа. 

Инбиль "Яагаад хөмсгөө зангидчихсан Хэчаны машинаас бууж байгаа юм. Чамтай эсвэл хэрэлдсэн юм уу?"

Жэмин "Тэнэг Хэчаныг дээ" 

Дунхёгийг харахийг ч хүсээгүйдээ уурссаар ганцаараа зоогийн газрийн урд зогсоод байж байтал нөгөө хэд ч бууж ирэн Жэмин, Инбиль хоёр миний ууртай царайг харсаар ийнхүү асуусан юм. Би ч үг дуугарахгүй машинаас бууж ирж байгаа Дунхёг руу муухай харан

-Энэ ингэхэд ямар хол газар вэ? Ийм хол явсны оронд зүгээр л хотын төвд байдаг газарт хооллож болоогүй юм уу?"

-Жисоны гэр бүлийн зоогийн газрийх нь нэг салбар нь юм аа. Бид багаасаа л Жисоны аав ээжийнх нь хоолыг идсээр байгаад сурчихсан юм"

Жэмин надад тайлбарлан хэлтэл үлдсэн хэд нь яриа сонсчихоод "Тийм шүү, гоё амттай" гэсээр түрүүлээд орцгоолоо. Инбиль ч намайг чирсээр тэд нарын араас дотогш оров.

Үүднээс нь авахуулаад л үнэхээр чамин хийцтэй, тансаг ресторан гэдэг нь илт мэдэгдэж, би ч юм үзээгүй амьтан шиг амаа ангайлгасан чигээрээ нэг хоосон суудал дээр суун орчныг нь ажиглаж байхад Жисон намайг харчихаад инээд нь хүрэн

"Ам руу чинь ялаа орох нь. Бид нараас өөр хүн байсан бол чамайг хөдөөнөөс ирсэн хүн л гэж харах юм байна"

Би үнэхээр их өөрөөсөө ичин бантсаар тэнэг инээн түүн рүү харчихаад урдаа байх усаа балгалаа.

Гэхдээ түрүүнээс хойш харахад миний дургүйг хүргэсэн хүн алга байх чинь. Хаачсан юм бол гэсээр үүд рүү харж байтал тэр санаснаар минь ороод ирлээ. Дахиад л нөгөө нэг хогийн утаагаа татсан байж.

Инбиль"Би эд нартай хамт юм хоол захиалаад ирье. Чи юу захиалах юм" 

Би"Надад хамаагүй ээ. Өөрөө мэд" 

Инбиль ч толгой дохин тэд нар бүгдээрээ яван намайг ганцааранг минь үгүй ээ Дунхёг бид хоёрыг үлдээсэн юм. Тэрэн лүү хорлонтой нь аргагүй харж усаа уутал тэр ч намайг ажиглан нэг хөмсгөө өргөсөөр үйлдлийг минь дагав.

TEENAGERSWhere stories live. Discover now