19

672 81 7
                                    

PROBLEM

Сэрүүлгэний дуугаар нүүр дүүрэн мишээл тодруулж, бага ч болтугай баярласан янзтай сургууль руугаа явдаг байсан үе минь нэг л мэдсэн урсан алга болж, уйтгарлах, айх, гуниглах зүйл миний амьдрал минь болчихсон байна гэж хэн мэдэх билээ.

Заавал нэг удаа утсаа шалгаж тэр охины сураг барааг нь харж Хэчанд мэдэгдүүлэхгүйн тулд өөрийгөө өдөр бүр худалч амьтан болгох нь миний амьдралын хар бараан зүйл мэт. Урсан өнгөрөх энэ багахан цаг хугацаанд хичнээн ч зүйл мэдэж, үзэв.

"Хөөе Сэжи өнөө орой миний төрсөн өдрийн үдэшлэгт ирээрэй гэснийг сая дуулав уу?"

Инбильд хөнгөхөн толгой дохичихоод дахиад л өнөө гунигийн бодолдоо автах гэтэл тэр миний толгойг тоншин "Чамайг юунаас болж ингэтлээ гуниглаж айдас дүүрэн харцтайгаар сургууль руу зүглэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ энэ зүйл чиний айх асуудал биш. Өөртөө итгэлтэй амьдар! Хүмүүст түүнтэй үерхдэг гэдгээ одооноос зарла. Бас тэр гайтай шулам ирж бүхнийг нураахаас өмнө чи бүх зүйлээ Хэчанд хэлэх хэрэгтэй. Тэр чамайг ойлгох болно. Гол нь түүнд өөрийг нь алдахаас айсан гэдгийг л хэл" гэв.

"Чи тэгвэл Маркдаа хэлж чадсан юм уу?" гэхэд түүний саяхан л хурцаар гэрэлтэх нүд нь бага багаар алга болж "Удахгүй хэлэх болно" гэж инээмсэглэл тодруулан байрандаа суув.

Мэдэхгүй юм даа Инбиль бид хоёр шиг таарсан хоёр амьтад байдаг болов уу? Дотроо маш их айж байсан ч гаднаа бие биенээ зоригжуулах тэнэг хоёр найз...

Жэмин бас надтай тэр өдрөөс хойш гурав, дөрвөн хоног юу ч ярихгүй байгаа нь үнэхээр сонин. Зүгээр л сайн охиныг нь асууснаас хойш нэг л хачин болчихсон гэмээр.Сүүлдээ тэр сайн охин нь би ч байсан юм уу гэх тэнэг бодол нэг удаа орж ирсэн ч яасан ч тийм байх боломжгүй гэж тархи минь надад хэлнэ. Угаасаа Жэмин эрэгтэй, эмэгтэй хоёр сайн найзын дунд хэзээ ч тийм зүйл байх ёсгүй гэдгийг мэддэг хүн.

"Хэчанние"

Ангиар дүүрэн орилтол хүүхдүүд над руу сонин харцаар харж
-Сая Хэчан гэж хэлсэн үү,
-Үгүй ээ бүр Хэчанние гэж маягласан
-Юу вэ Дунхёгийн хочийг дотно биш ч байж дуудаад, гэх зэрэг шивнэлдэх ярианууд энэ тэндээс сонсогдсон ч би тэднийг үл тоон түүний ширээний дэргэд ирэн зогслоо. Одооноос хүмүүст мэдэгдэх л хэрэгтэй!

"Англи хэлний номоо өчигдөр мартаад явчихсан байсан. Май"

Номийг нь ширээн дээр тавин явах гэтэл тэр гараас минь атган зогсоов. "Баярлалаа Сэжин"

TEENAGERSWhere stories live. Discover now