🍭C a n d y C r u s h🍭

1.2K 77 2
                                    

Ахлах сургуулийн нэгэн ангийн хаалгаар шагайн харвал хамгийн арын цонхны дэргэд дүрэмт хувцастай хүү ганцаараа утсаараа тоглон сууна. Цонхоор тусах нарны хурц туяа хүүгийн нүүр болон утсан дээр тусах бөгөөд дэргэдүүр нь өнгөрөх танихгүй хүн хүртэл түүний өмнөөс нарны туяанаас төвөгшөөхөөр харагдаж байлаа. Тэгсэн ч хүү утсандаа анхаарал хандуулах бөгөөд тоглоомонд хожигдсон бололтой хөмсгөө үл ялиг зангидах нь харагдлаа.

Хүү утсаа дэргэдээ тавин над руу харж инээмсэглээд дэргэдээ суухыг дохиж харагдсанд гүйж очин суулаа. Хүү тайван хоолойгоор "Би үнэхээр 247 дох үеийг нь давчихвал чамаас үерхэхийг гуйх болно" гээд инээв. Би харин булангаараа харан "Заавал ганц тоглоомны үе давж байж үерхэх хэрэгтэй юм уу? Би чамайг бараг сар хүлээж байна, Бэкхён аа" гээд хошуугаа унжуулахад Бэкхён инээсээр эргэн тоглоомоо тоглож эхэллээ.

Дахин хэсэг хугацаа өнгөрөхөд Бэкхён дахиад л үл ялиг хөмсгөө зангидан нарнаас холдон хойд талдаа байх ширээнд надтай суув.

Тэгээд тэр ярьж эхэллээ.

"Үнэндээ бол... чи мэднэ дээ. Энэ тоглоом надад их чухал. Гэхдээ яагаад гэдгийг нь чи мэдэхгүй, тийм үү? Тэгвэл би тайлбарлах болно оо. Анх энэ тоглоомын эхний үеийг би сургуулийн хойно байдаг цонхны дэргэд эхлүүлж байсан. Харин би эхлүүлэх үедээ чамайг харсан. Тэгээд л чамд бараг анхны харцаар л дурлачихсан. Дараа нь чамтай танилцах үед би тоглоомны 89-р үе дээр явж байсан. Харин найзууд болоход 100 дах үе.

Энэ тоглоом үе ахих тусмаа хэцүү болдог. Үүнтэй адил надад сэтгэлээ нуух, чамтай хамт байх нь ч хэцүү болж байсан. Яг л анхнаасаа энэ утасны тоглоом надад болон чамд зориулагдсан юм шиг. Энэ тоглоомын үеүүд чи бид хоёр шиг санагддаг.

Дараа нь чи надад түрүүлээд сэтгэлээ илчилсэн. Чамайг түрүүлээд ийм үйлдэл хийнэ гэж төсөөлөө ч үгүй. Би тэр үед 200 дах үе дээрээ байсан. Би ч гэсэн чамд сэтгэлээ илчилсэн. Тэгсэн ч үерхэх санал тавих нь миний хувьд чухал байсан учраас чамайг хүлээлгэсэн. Чи ч төсөөлөхгүй дээ. Чамайг найз охиноо болгох ямар гайхалтай хэрнээ хариуцлагатай санагддаг гэдгийг. Тиймээс чамайг найз охиноо болгох нь их өндөр даваа, амьдралын маань хамгийн чухал үйл явдал шиг л байдаг. Магадгүй ийм учир 247 дох үе давахад хэцүү байгаа байх." гэсээр утасныхаа дэлгэцэн дээр тодрон харагдах Level 247 гэсэн хэсэгт хуруугаа хүргэлээ.

Харин би хэтэрхий сэтгэл хөдлөсөндөө нулимс цийлэгнүүлэн сууж байлаа.

Бэкхён нулимсыг маань арчиж өгөөд дахин ам нээв.

"Тиймээс дахиад жаахан л хүлээгээрэй. Ийм үнэ цэнэтэй надад ирж байгаа охин учраас би насан туршдаа хайрлах болно. Тоглоомын үеийг даван дээшлэх тутам бид ч гэсэн хамтдаа гайхалтай дурсамж бүтээх болно. Энэ тоглоомын нэрийг хардаа. Candy Crush. Нэр нь хүртэл хөөрхөн байгаа биз. Чи ч гэсэн миний чихэрлэг crush."

Үүний дараа тэр миний гарт жижигхэн чихэр атгуулаад үргэлжлүүлэн тоглоом руугаа шамдлаа. Харин би аль хэдийн томоор инээн гарт байх чихэр рүүгээ харан сууна.

===============

Иймэрхүү маягаар цөөхөн үгтэй one-shot маягийн зүйлс орох болно. Бас яагаад охинд нэр өгөөгүй вэ? гэвэл гол дүрийн оронд өөрсдийгөө бодоод уншвал сайхан байх. Тийм үү?

Дахин хэлэхэд зөвхөн Бэкхён-р бичигдэх болно. Бас ийм шотын санаа байвал хэлээрэй. Хайрлаж өгөөрэй❤️

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें