🌙M o o n🌙

339 44 0
                                    

Нойр маш ихээр хулжиж, түүнийхээ хэрээр тэр нэгнийг санаж зүрхэн тушаа хөндүүрлэн өвдөнө.

Өөрийгөө сатааруулах зүйл хайсаар тагтан дээрээ гарч шөнийн Сөүл хотыг аживал өнгөцхөн харахад өдөр мэт гэрэлтэй, үнэхээрийн үзэмжтэй харагдана. Гэхдээ улам лавшруулан харвал гэрэлний ард нуугдах харанхуй хотыг харж болно. Нэг ч хүн үгүй, машин ч үгүй. Зарим нэгэн булан газрууд хүйт даамаар үзэгдэх нь санаа алдахад хүргэж байна.

Гэвч өглөө болоход л энэ бүх гэрлүүд унтарч оронд нь жинхэнэ нүд баясгах зүйлс гарч ирнэ. Ажилдаа яарах хүмүүс, инээлдэн тоглох хүүхдүүд, сүлжилдэн явах машинууд. Өнөөх булангийн харанхуй газрууд ч огт өөр харагдаж эхэлнэ. Хүмүүс тоодоггүй. Өдөр бүр давтагдах эдгээр зүйлс хэчнээн үнэ цэнэтэйг мэддэггүй. Нэг л өдөр амьдралаас чинь эдгээр зүйлс холдоход чи өөрийн чинь дотор чимээгүйхэн нуугдсан эдгээрийн үнэ цэнийг мэдэрч шаналах болно.

Харин одоо бол гэрлийн үзэмжинд дарагдсан шөнийн хот урд минь сүүмийнэ. Би энэ харанхуй шөнийн ганцхан зүйлд л хайртай. Дуртай биш шүү. Хайртай.

Дээш тэнгэр өөд харах үед хамгийн түрүүнд харагдах саранд би хайртай. Учир нь хайрт минь өөрийгөө тэнд үргэлж байх болно гэж хэлсэн.

Гурван сарын өмнө би жаргалтай байсан. Гэхдээ би ихэнх хүмүүсийн нэгэн адил өдөр тутмын давтагдах зүйлсийг тоодоггүй байлаа. Гэвч би жаргалтай байсан. Бэкхён надтай хамт байсан юм. Тэр надад чихэр шиг үгсийг үргэлж хэлж, халамжаа мэдрүүлдэг байсансан. Тэр намайг байнга л "Сархан минь" гэж дууддаг байсан юм. Тэр цагаахан нэгэн байсан. Тэр минь гайхалтай хүн байсан.

Нэгэн золгүй өдөр бид машинтайгаа хотын гудмаар давхиж байлаа. Би ч инээж байсан. Бэкхён ч инээж байсан. Бид инээлдэж байсан. Гэтэл гэнэтхэн л чанга дуу гарч, нэг л мэдэхэд бид хэн нэгэн хүнийг машины минь урд тэрийн хэвтэж байхыг харсан. Бид айсан. Түргэн тусламж ирэхэл азаар амьд байлаа. Бэкхён бид хоёр тэр хүнийг эсэн мэнд байгаад нь баярласан. Цагдаа шүүх гэж явсан ч тэгтлээ шийтгэл хүлээгээгүй юм. Тэгээд эмнэлэг дээр нөгөө хүн дээр очиход ердөө 17 хон настай охин байж таарч билээ. Ээж аав нь биднийг үзэн ядаж байсан.

Бүр ч гай тохиож тэрхүү охин хараагүй болсон. Харин миний мэдэх хамгийн гайхалтай хүн болох хайрт минь тэр охинд амьдрал бэлэглэсэн. Тэр нүдээ охинд өгсөн. Миний Бэкхён өөрийн нүдээ тэр зовж буй охинд бэлэглэсэн. Харин охин болон түүний гэр бүлээс хэн гэдэг эрхэм нүдээ тэдэнд өгснийг нуухаар шийдсэн юм. Тэд хэзээ ч мэдэхгүй.

Тэгээд тэр минь надтай хамгийн сүүлийн үдшээ хамт өнгөрөөхдөө хэлсэн юм.

"Охин дөнгөж л амьдарч эхлэх гэж байна. Хэдий хорвоод мэндлээд 17 жил болсон ч одоо л амьдралын амтыг мэдрэх нас нь шүү дээ. Тиймээс би өршөөл эрж охинд нүдээ өгнө.

Харин чи минь битгий шаналаарай. Учир нь би шөнө дунд тэнгэрийг эзэгнэдэг саран дээр байж байх болно. Үргэлж чамайг шөнө тэнгэрээс харж байх болно. Хэрэв намайг санавал сар руу хараарай. Гэхдээ битгий уйлаарай. Харин оронд нь инээгээрэй. Чин сэтгэлээсээ. Чи бид хоёрын харц саран дээр уулзаж байна аа.

Ийм зүйл болж байгаад уучлаарай. Бас миний богинохон амьдралыг гийгүүлсэнд баярлалаа.

Хайртай шүү, Сархан минь"

Тиймээс би яг одоо сар руу ширтэж байна. Би инээж байна. Би жаргалтай байна.

Учир нь...

...Миний Бэкхён гайхалтай хүн байсан. Хэнд ч бардам хэлэх зоригтой, хариуцлагатай хүн байсан. Тэр нэгэн ирээдүйд алдар нь цуурайтах нэгэн охины баатар нь байсан юм.

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now