🍼L i t t l e B a b y A n g e l s🍼

284 44 0
                                    

"Аавын бяцхан сахиусан тэнгэр хаана байна?"

Бэкхёныг ингэж асуух үед өвөр дээр минь суух жижигхэн охин минь хоёр бяцхан алгаараа нүдээ дарлаа. Инээд минь хүрэн өхөөрдсөөр суухад Бэкхён надаар тоглож эхлэх нь тэр.

"Миний эрх эхнэр нь бас хаачив?" гэсээр нүүрэнд минь ойртлоо. Багагүй ичсэн ч гэсэн түүнийг өхөөрдсөөр улам ойртох үед гялсхан уруул дээр нь шоб гээд үнслээ. Бэкхён гэнэтийн үнсэлтэнд жоохон гайхсан харагдах ч тэгтлээ удсангүй эргэн хэвэндээ орж охиноо эрхлүүлэв.

Бэкхён нүдээ дарсан жижигхэн гарыг нь илэн "Энэ хэн гэдэг сахиусан тэнгэрийн хөөрхөн гарнууд вэ?" гэснээ өндийн "Ээжийнх юм болов уу?" гээд хэсэг байснаа хоолойгоо бүдүүрүүлэн "Аавынх нь юм болов уу?" гэх үед охин минь цангинатал инээх нь тэр.

Би ч жаргалтай инээмсэглэн "Уул нь чи хооллож байгаа биз дээ?" гэж асуулт тавихад Бэкхён гэнэт санасан бололтой эргэж харан жижигхэн халбаган дээр зутан халбагадан "Алив сахиусан тэнгэр минь, хоолоо идээрэй. Үгүй бол би ховдог ээжид нь өглөө шүү" гэх үед нь охин маань гараа нүүрнээсээ аван хоолоо амандаа хийнгүүтээ буцаагаад нүүрээ дарчихав. Харин би бага зэрэг гомдонгуй "Ховдог байхдаа яадаг юм?" гэж эрхэллээ.

Өдөржин эрхлэлдэн өнжлөө. Ер нь бол Бэкхёнд эрхэлсээр өдрийг дуусгалаа.

Шөнө болж охиноо унтуулах болоход Бэкхён бид хоёр охиныхоо хоёр талаар хэвтлээ. Охин маань хоёр гараараа бид хоёрын нэг нэг хуруунуудыг атгасан байх бөгөөд аав руугаа харан ямар нэгэн зүйл шулганан ярина.

Бэкхён их л чухал царайлан сонсож байснаа гэнэт нүдээ томсгон "Хөөх, ээж нь миний бяцхан охиныг өлсгөсөн хэрэг үү?" гээд эргэн охиныхоо харийн хэлээр ярих ярианд анхаарал хандуулна. Тэгээд нууцхан над руу харан жуумалзана. Энэ аав гуай их өдөж байна аа.

Тэгснээ инээн "Тэгэлгүй яахав. Аавынх нь хоол ээжийнх нь хийсэн хоолноос амттай байлгүй яахав" гээд охиныхоо гарыг үнсэнэ. Дахиад л байж байснаа "Өө, ээж нь тэгээд гомдоочихсон уу? Яасан муу ээж вэ?" гэх нь тэр.

Үнэндээ би гомдож эрхлэхээсээ илүү тэднийг харан өхөөрдөнө.

Бодоод үз дээ. Чиний хамгаас хайртай нөхөр, охин хоёр чинь наалдаад хэвтчихсэн, охин чинь шулганах үед аав нь их л сонирхон яриаг нь сонсоод байж байна гээд.

Дэндүү хайр хүрсэндээ хоёуланг нь нэг нэг үнслээ.

Удалгүй Бэкхён зөөлхөнөөр дуулж охин маань унтлаа. Би ч нойрмоглон унтахын алдад түүнийхээ хэлэх үгсийг сонссон юм.

"Миний бяцхан сахиусан тэнгэрүүд сайхан амраарай."

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now