🎀P r e g n a n t🎀

256 36 1
                                    

Бэкхён хаа нэг тийшээ хурдтай гүйх бөгөөд замдаа нэг бус удаа унах дөхөх ч тоолгүй хамаг хурдаараа гүйсээр дэлгүүр оров.

Орсон даруйдаа ямар нэгэн зүйл хайн амьсгаадаж байгаа нь үнэхээр чухал зүйл гэлтэй. Хайсан зүйлээ төд удалгүй олсон бололтой нүүрэнд нь инээмсэглэл тодрон тайвширч байв.

Худалдагч дээр очин гарт байх гүзээлзгэнэтэй жигнэмэгээ бичүүлэхээр өгөхөд худалдагч эмэгтэй сээтэн хаян "Сайн байна уу? Та жигнэмэг идэхийг их хүссэн бололтой" гэсээр амаа даран айлгүй инээх үед гэнэт Бэкхёны царайнд ширүүн төрх тодров.

Бэкхёны инээмсэглэл арилан нөгөө жаргалтай гэрэлтсэн нүдэнд нь оч гийн дуу хоолой нь хүртэл хүйтэн болж эхлэх нь тэр.

"Өршөөгөөрэй! Амаа дараад маяглаад байлгүй ганц юм хурдан бичээд өгч болох уу? Тэглээ ч би эхнэртэй бас хүүхэдтэй хүн. Угийн өөр шиг чинь таарсан эртэйгээ сээтэгнээд байдаг хүнтэй удаан байх дургүй. Бас наад жигнэмэгийг чинь би иднэ үү, өөр хүн иднэ үү, эсвэл бүр ерөнхийлөгч иднэ үү өөрт чинь ямар хамаатай юм. Одоо хурдал!"

Бэкхён ууртайгаар хэлэхэд худалдагч эмэгтэй бага зэрэг айдас тодруулан хурдхан жигнэмэгийг бичиж өгөхөд Бэкхён шүүрч аваад буцаад л гүйлээ.

Бэкхён гэртээ ирсэн даруйдаа том өрөөнд яаран оров.

-Миний талаас-

Буйдан дээр зурагт үзэн сууж байтал хаалга дуугаран үргэлжлэн юм нураад байна уу гэлтэй түжигнэн удалгүй Бэкхён амьсгаадсаар орж ирлээ.

Тэрээр гартайй байх жигнэмэгээ надад өгөөд хажууд минь дээш харан хэвтээд "Наад жигнэмэг чинь бүр захад байдаг дэлгүүрт л байна. Бурхан минь, үхлээ. Яг үхэх нь. Хүчилтөрөгч дуусаж байна" гэсээр амьсгаадан үглэв.

Би толгойгоо сэгсрэн "Би ямар цаг зааж чамайг гүйлгээд байна уу? Тэглээ ч дэлгүүр яв гэж хэлээгүй ш дээ. Явсан ч гэсэн тайван л алхана биз дээ. Дандаа ингэж байх юм. Хүмүүс одоо чиний эхнэр гэж аймар муухай ааштай юм нөхрөө байнга дэлгүүр гүйлгэж, нөхөр нь хөөрхий дандаа яарч байдаг гэж л бодно ш дээ" гэсээр жигнэмэгээ задлан гомдоллоно.

Бэкхён гайгүй болсон бололтой өндийн том гэдсэн дээр минь нэг гараа тавин илээд "Аав нь зөндөө хайртай болохоор л яарсан юм. Тэгсэн ээж чинь гомдолтой байх шиг байна" гэснээ босож суун надад наалдан "Хүмүүс тэгж бодлоо гээд тийм болчихно гэсэн үг биш шүү дээ" гээд хацар дээр үнслээ.

Би ч зөрүүлэн үнсээд "Гэхдээ чи түрүүн жоохон ууртай юм шиг байхаар чинь айлаа ш дээ" гэхэд тэр хөмсгөө зангидан "Би тэр захын дэлгүүрт дахиж очихгүй ээ" гэх нь тэр.

Би инээн учрыг нь асуутал өөдөөс хамраа үрчийлгэн миний хамарт наагаад "Эр хүйстэнг шимэгчид ойрхон байна" гэлээ.

Үнэндээ юу ч ойлгоогүй болохоор дахиад асуух гэсэн ч Бэкхён тэгтлээ ярихыг хүсээгүй нь мэдэгдсэн тул дуугүй л хүзүүгээр нь тэврэн наалдана.

Төд удалгүй жигнэмэг дуусаж идэх юм хайж эхлэхэд Бэкхён гал тогоо руу орж аяганд дүүргэсэн чипс өгөөд ардаас нь сүү гаргаж өглөө.

Баярлан бүгдийг нь аваал идэхэд Бэкхён өхөөдсөн, хайрласан харцаар ширтэж байгаад гэдсэн дээр минь үнслээ.

Түүнийг үнссэний дараа гэнэт л ямар нэгэн хөдөдгөөн дотор мэдрэгдэх үед гэдэс рүүгээ харвал хүү минь өшиглөх нь харагдав.

Бэкхён харчихаад "Аавдаа их л хайртай байна гэж ойлголоо" гэсээр инээлээ.

Бэкхёныг инээх үед улам их хөдөлж эхлэхэд би ч инээн "Тийм ээ. Чамд их хайртай юм байна" гэхэд бид хоёул тэврэлдэн инээлдэв.

Бэкхён миний хацарт хацраа наагаад хоолойгоо хүүхэд шиг болгон "Бид хоёр ээждээ ч гэсэн зөндөө их хайртай" гэлээ.

===============

-Yukina-

🍰Sweetheart🍰 [Completed] Where stories live. Discover now