006.

568 97 9
                                    

VI. Цэцэгс бас чи. Яг адил. Үзэсгэлэнтэй бас гунигтай.

 Үзэсгэлэнтэй бас гунигтай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хонгор минь?"

"Юу болоо вэ?, Эва. Чи хаашаа явчхаад ирсэн юм?"

"Жунин, чи яагаад чичрээд байгаа юм бэ? Би энд байна, ойлгосон уу?"

"Би айсан, Эва. Энэ бүх зүйлийг санасны дараа би чамайг надаас явчихлаа гэж айлаа. Үнэхээр их."

Нинагийн хэлсэн бүхэн намайг эцэст нь арга мухардахад хүргэсэн юм. Энэ газраас гарах боломж бас замыг ганцхан Жунин л мэддэг гэсэн. Түүний хэлснээр тэр намайг ахин дээд ертөнцөд аваачихгүй. Ялангуяа миний дурсамж эргэн ирсэн байхад, бидний хурим хэзээ мөдгүй болох гэж байхад. Тэр намайг өөрөөс нь зугтаачих вий гэж үнэхээр их айж, шаналж байгаа нь тодорхой байна шүү дээ.

"Хонгор минь, би чамайг хэзээ ч орхихгүй. Энэ ертөнцөд ч бай, дээд ертөнцөд ч бай. Бүхий л цаг хугацаа зогсож, дэргэд минь эх дэлхий сүйрч, газар тэнгэр хөмөрч байсан ч би чамайг орхихгүй ээ, Жунин. Би чамайг ахиж хүлээлгэхгүй."

"Гэхдээ би чамайг хүлээхдээ аз жаргалаар өөрийгөө эдгээж байсан. Харин чи амлалтдаа хүрлээ, Эва. Би чамд хэзээд итгэсээр байна. Намайг орхихгүй, ахиж ганцаардуулахгүй гэдэгт чинь итгэлтэй байна, хайрт минь."

Чи минь ямар их шаналаа вэ дээ, Жунин минь. Чамайг хүлээлгэсэн мөч бүртээ би өөрийгөө зүхэж байна. Гэхдээ би тэр үед чамайг орхихыг хүсээгүй шүү дээ. Би үүнийг хэзээ ч хүсэхгүй байсан. Бидний хайрыг орхихыг би хүсээгүй, бидний гэсэн амьдралаа орхихыг хүсээгүй.

"Чи хаана ч байсан би чамайг олох болно, Жунин. Яагаад гэвэл би чамд хайртай, үнэхээр их хайртай. Харж байгаа биз дээ. Битгий шанал, битгий ай, битгий гунигла."

      Түүнийг эцсийн мөчид өмнөх амьдралдаа амиа хорлосныг би мэднэ. Төгсгөлгүй тэр их хүлээлт чамайг галзууруулж, өөрийгөө егүүтгэхэд хүргэсэн гэдгийг ч мөн адил мэдсэн. Гэхдээ хонгор минь, чамайг надаас ч илүү удаан хайрласан нэгэн байдаг юм билээ. Их атаархмаар, их хүндэлмээр. Байгаа бүхий л зүйлсээрээ чамайг тайтгаруулах гэж, энэ газарт оршин тогтнох цаг хугацаандаа чиний төлөө нулимс унагаасан бүсгүй харамсалтай нь би биш юм даа. Гэхдээ би чамайгаа үргэлж хайрласан. Хэчнээн чамайг санахгүй байсан ч гэлээ миний зүрх сэтгэл, амь амьдрал чиний төлөө цохилж, урсаж байсан юм шиг байна.

The Corpse Prince [completed]Where stories live. Discover now