009.

525 92 5
                                    

IX. Φοβάμαι

"Худал хэлсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Худал хэлсэн."

"Чи надад худлаа хэлсэн."

"Чи намайг орхихгүй гэсэн шүү дээ."

Харанхуйн ертөнцөд эргэж ирсний дараа бидний анхны солилцсон үг энэ байсан юм. Даруй би түүний араас дагаад болсон явдлыг тайлбарлах гэж хичээв. Тэр буруугаар ойлгочихсон. Одоог хүртэл, надаас болоод үүссэн эмгэг өвчин нь эдгээгүй учир би түүний сэтгэл хөдлөлийг тогтворжуулж чадахгүй байдал хүрээд байна. Яагаад заавал тэр үед Бюн Бэкхён ичих ч үгүй намайг тэвэрч зүрхэлсэн юм бол? Биднийг одоо хот даяараа хайж байгаа болов уу? Аль эсвэл хүн бүр намайг үхсэн гэж ойлгож байгаа болохоор гүн, дүү хоёр нууж байгаа болов уу? Өөртөө итгэлтэйгээр Бэкхён гүнгийн урвалт, хорон явуулга, арга залийг илчлэхийг хүссэн боловч чадсангүй. Хамгийн эхэнд Жуниныг тайвшруулж ахиад дээш гарах арга замыг хайх хэрэгтэй. Бүх зүйлийг цэцэглэж чадсаны дараа би өөрийгөө тамын эзэнд өгөөд ч болов түүнтэйгээ хамт байхыг сонгоно шүү дээ.

"Жунин аа, битгий уурла л даа, тэр залуу дүүг минь хороохоор завдаж буй хорон санаат нэгэн."

"Яагаад? Яагаад чамайг тавьж явуулахгүй байгаа юм? Эва, би бүх зүйлийг, өөрийгөө барьж хорихыг хичээж байна. Тиймээс надаар битгий тогло."

"Хэн ч чамаар тоглоогүй шүү дээ. Багахан үйл явдлаас болж миний төлөвлөсөн зүйлийг сүйтгэчихлээ. Би чамаас гуйсан, Жунин. Бас би чамайг надад хэн хүнээс илүү итгэнэ гэж найдсан. Одоог хүртэл надад эргэлзсээр байх юм гэж үү?"

Тэр нүүрээ буруулаад сүмийн цонхны дэргэд очин уртаар санаа алдах нь тэр. Андмер хотын хөл хөдөлгөөнийг гүйцэхгүй ч энд ч их олон хүн орших юм аа даа.

"Нина, чиний харсан тэр залуу урьд өмнөх амьдралдаа түүний сүйт хархүү байсан. Бас Нинагийн үхлийн шалтгаан тэр."

Жунин над руу огцом гэгч нь эргэн хараад өөдөөс минь тулж ирэн лавлах мэт дахин харлаа. Тийм ээ, би дээд ертөнцөд очсон даруйдаа үүнийг мэдсэн. Нина миний зүүдэнд ирж биед минь орон их ойд очиж харанхуй ертөнцөд оруулах хаалгыг нээсэн. Намайг Бюн Бэкхёны сүйт бүсгүй байсан үгүйг мэдэхгүй ч тэр намайг энд авчирсан нэгэн.

The Corpse Prince [completed]Where stories live. Discover now