Бунугийн эмчилгээ эхлээд хэдэн өдөр Вонү эмнэлэгт Бунутай хамт байгаа болохоор энэ хэдэн өдөр тэд жаахан ч гэсэн дотно болсон.
Буну: ӨӨХӨӨ! би энэ хүүхнийг яг ингэнэ гэж мэдээд байсан юм!
Би: Буну ах чинь унтаж байна. Дууг нь багасга.
Буну: Ямар зэвүүн юм бэ?
Вонү сэрсэн бололтой Бунугийн хажууд очоод юу болсон талаар асуухад Буну зурагтаас нүдээ ч салгалгүй "Өө уучлаарай! Таныг сэрээчихсэн үү?" гэж хээв нэг асуув.
Вонү: Зүгээр ээ. Юу үзэж байгаа юм?
Буну: Кино үзэж байна.
Вонү: Жаахан хүүхэд ийм том хүний хэрүүлтэй кино үзэж болохгүй шүү дээ.
Буну: Ахаа та ер нь намайг Америкт байж яаж Солонгос хэл сурсан талаар мэдэх үү? Та ер нь надтай Солонгосоор ярьдгаа анзаардаг уу?
Вонү: Нөгөө юу...
Буну: Тээр! Би энд төрж өссөн. Нэг ч удаа Солонгост очоогүй байж Солонгос хэлээр ингэж сайн ярьж байгаа нь энэ олон ангит кинотой холбоотой.
Вонү: Аан, тийм үү?
Буну "Тэгэхээр та буцаад унт" гэчихээд буруу хараад хэвтчихэв.
Вону: Буну эдгэхээрээ ахтайгаа хамт Солонгос явах уу?
Би: Хөөе! Жон Вонү!
Буну: Би юу гэж л таньд итгээд хамт явж байх вэ дээ?
Вону: Айн?
Буну "Та миний аав боловч бид бараг л танихгүй хүмүүс. Тэгэхээр та буцаад унт" гэхэд Вонү Бунугийн хэлсэн үгэнд их цочирдсон бололтой том нүдлэн над руу харав. Би ч мөрөө хавчиж толгойгоо сэгсрээд Бунугийн хагалгааны гэрээг уншив.
...
-Бунугийн хагалгааг дараа долоо хоногт төлөвлөсөн. Цус сэлбэх эмчилгээ удаан тогтоож барьж чадахгүй болохоор цусны чөмөг солих мэс засал хийнэ. Донор олдсон болохоор биеийн байдлыг хэд хоног ажиглаж байгаад хийхээр болсон.
Би: Ойлголоо.
Вонү: Донор гэж?
Би: Эртнээс донор хайж байсан юм. Гэхдээ эхлээд эцэг эхийнх нь цусыг сэлбэх шаардлагатай байсан.
Вонү: Тийм байж. Эрсдэлийн хувьд?
-Зуун хувь эдгэнэ гэж хэлж чадахгүй. Хагалгаа ч аюултай.
-Гэхдээ хагалгаа хийхгүй бол амьдрах хугацаа аз таарвал ихдээ л нэг жил.
Би: Тийм болохоор хагалгаа хийлгэх хэрэгтэй.
...
Вонү бид хоёр эмчийн өрөөнөөс гараад явж байтал намайг ажлаас дуудхаар нь "Чи Бунутай байж байх уу? Би яаралтай явах хэрэгтэй болчихлоо" гэхэд Вонү толгой дохиод "Ойлголоо. Санаа зоволтгүй яваад ирдээ" гэв.
...
Жошуа: Буну хэзээ хагалгаанд орохоор болсон?
Би: Дараа долоо хоногт. Биеийн байдлыг нь хэд хоногт ажиглана гэсэн.
Жошуа: Болж дээ. Вонүтай харилцаа чинь хэр байна?
Би: Ямар л байв гэж. Энэ бүхнийг дууссаны дараа Солонгос руу буцаана. Эхнэр нь хүлээж байгаа.
Жошуа: Вонү хэлээгүй юм уу?
Би: Юу?
Жошуа: Эхнэрээсээ салж байгаа.
Би: Тэгж жаргалтай нь аргагүй хуримаа хийчихээд...
Жошуа: Заримдаа биендээ тохирохгүй хүмүүс сэтгэлийн хөөрлөөр~
Түүний яриаг таслан "За орцгооё. Өөр юманд санаа зовоод байлгүй хагалгаагаа амжилттай болгоё!" гэхэд Жошуа толгой сэгсэрэн инээгээд "Чамайг ингэж хэлэх болгонд анх нэг дүгээр курсийн багш ангийнхан танилцдаг өдөр хэнэггүй гэгч нь би хүний амь аврахгүй ээ, моорогт ажиллана задлан хийнэ гэж хэлсэн чинь бодогдоод байдаг юм" гэв.
...
Удаан үргэлжилсэн хагалгаа дуусч хөл дээрээ тогтож ядан шүршүүрт орж хувцсаа сольчхоод Бунугийн өрөө рүү явав. Өдөржин намайг хүлээсэн байх даа, миний зулзага.
Бунугийн өрөө рүү ортол зөвхөн ширээний гэрэл асаалттай байв. Буну өрөөний гэрэлтэй байж л унтдаг. Харанхуйгаас их айдаг юм л даа. Ширээний гэрэл орчныг бүдэгхэн гэрэлтүүлж би дотогш орон ор руу хартал Вонүгийн цээж рүү байдгаараа шигдчихсэн гарыг нь дэрлээд тэр хоёр нэг орон дээр унтаж байв.
Аавыгаа хажууд нь байгаа гэсэн шиг бүдэг гэрэлтэй унтаад л... Гэхдээ ингээд харсан тэд их адилхан юм. Жон Вонүгийн охин биш гээд хэлчих вий гэсэн шиг...
YOU ARE READING
Oh My Bomi! 2 |JWW|
Romance"Always believe in the magic of a new beginning." Үүнийг уншихын өмнө Oh My!1 уншаарай.