Долоо

1.3K 196 14
                                    

Буну: Ээж?

Жошуа: Яана даа, Буну минь! Чи цаашдаа ч их аймаар юм үзэх нь дээ.

Буну: Яагаад?

Жошуа: Ах нь чамд л гэж хэлье. Чамайг төрөхөөс өмнө наад хоёр чинь~

Би: Хун Жисү! Хүүхдэд юу ярих гээд байгаа юм?

Өнгөрсөн шөнө Вонү бид хоёр ярилцаж суусаар үүр цайхад өрөөнд байх нарийхан буйдан дээр тэврэлдээд унтсан юм. Гэтэл өглөө Буми, Жошуа хоёрын дуугаар сэрж байгаа нь энэ.

Би: Ажлаа хийхгүй энд юу хийж яваа юм?

Жошуа: Бунугаа хоолны хорионд орохоос өмнө жигнэмэг идүүлэх гээд ирсэн их гайхалтай дүр зураглал харлаа.

Би: Нээрээ маргааш хагалгааны өдөр билүү?

Жошуа: Хөөе! Жон Вонү сэрээч!

Би: Унтаж л байг.

Жошуа: Ямар аймаар юм бэ? Шууд оюутан насны дурсамж~

Би: Дуугүй бай!

Буну: Жошуа ахаа, хоёулаа өрөөний гадаа гарч жигнэмгээ идье. Наад хоёроо үлдээчих ээ.

Жошуа "Манай нялх Буну ийм ухаалаг. Уул нь өвчтөний өрөө юмсан даа! Ариун цагаан эмнэлэг гэдгийг санаарай!" гэсээр Бунуг хөтлөөд гараад явчхав.

Би: За одоо босч болно.

Вонү: Сэрүүн байгааг минь мэдэж байсан юм уу?

Би Вонуг шоолж инээчхээд уруул дээр нь үнэсээд "Чи жүжиглэж чаддаггүй гэдгээ мэдэх үү?" гэхэд Вонү инээн "Би сайн жүжигчин шүү! Зүгээр л чи намайг хэтэрхий сайн мэддэг" гэв.

Би түүнд хариу хэлэх гэж байтал миний утсанд минь дуудлага ирэн авахад "Эмчээ яаралтай ирэх хэрэгтэй байна. Саяхан цус харвалтаар хүргэгдэж ирээд хагалгаанд орсон ноён Канд цочрол өгчихлөө" гэв.

Би: Шинж тэмдэг нь?

-Дахиад тархинд нь цус харвасан гэж бодож байна.

Би: Ойлголоо.

Би: Вону би хагалгаатай болчихлоо. Ямартай ч Бунугийн хагалгаанаас өмнө ирэх болохоор түүнийг сайн анхаарч байгаарай.

Вонү: Ойлголоо. Санаа зоволтгүй. Тэр хүний амыг аварчхаад ирээрэй гээд духан дээр минь үнэсээд хоцров.

...

Бичээчийн талаас

Жошуа Бунуд жигнэмгийг нь идүүлчхээд, түүнийг дагуулан үзлэгийн өрөө рүүгээ явж байтал Буну түүний гарыг татан зогсоов.

Oh My Bomi! 2 |JWW|Where stories live. Discover now