Хөөрхөн залуу

738 70 23
                                    

Хүн ихтэй гудамжаар алхангаа эргэн тойрноо ажин , үе үе камерын хальснаа хэдэн дүрс буулган явлаа. Яагаад ч юм ийш тийшээ яаран холхилдох хүмүүсийн зургийг авах зугаатай санагддаг юм.
Хэдэн зураг дарсныхаа дараагаар дарсан зурагнуудаа үзлээ. Гэтэл хамгийн сүүлд авсан зураг минь анхаарлыг минь өөрийн эрхгүй татлаа.

Энэ залуу үнэхээр царайлаг юм аа!Гэхдээ царайлаг гэдэг үг арай тохирохгүй ч юм шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ залуу үнэхээр царайлаг юм аа!
Гэхдээ царайлаг гэдэг үг арай тохирохгүй ч юм шиг...
Эсвэл хөөрхөн ч гэмээр юм уу?
За за хөөрхөн л гэе.
Ямар ч байсан би түүнд дурлачих шиг боллоо.
Анхны харцаар дурлана гэгч нь л энэ байх.
Хэдхэн мөчид хэтэрхий их юм бодсон би гэнэт сэхээ орон хамгийн сүүлд зургийг нь авсан зүг рүүгээ харахад нэгэн өндөр барилга байх ба түүний үүдэнд өнөөх хөөрхөн залуу зогсож байлаа.
Ийш тийшээ байн байн харж буйгаас нь үзвэл хүн хүлээж байгаа бололтой.
Түүн дээр очих эсэхдээ эргэлзэж байсан ч очихгүй бол дараа нь маш ихээр харамсахаа мэдэх учир өөрийн мэдэлгүй түүн рүү явлаа.
Түүнд дөхөж очих хэдэн хоромд урьд хожид сандарч байгаагүй их сандрал биеийг минь эзэмдэв.
Хэрвээ тэр найз охиноо хүлээж байвал яах вэ?
Ийм хүн найз охингүй байна гэж үү?
Гэхдээ энэ чигээрээ чимээгүй өнгөрчихвөл дараа нь харамссандаа өөрийгөө түм буман удаа харааж зүхээд ч нэмэргүй шүү дээ.
Би яах ёстой юм бэ?
Дахиад л эргэлзэж басхүү сандарсан ч зориглон байж түүний дэргэд очин зогсоход тэр над руу нүднийхээ булангаар зэрвэсхэн хараад л өнгөрлөө.
Нэгэнт өөрөө түрүүлж яриа өдөхөөс аргагүй тул ам нээн түүнд хандаж
- Хөөе хөөрхөн залуу дугаараа өгөөч?" гээд хэлчхэв.
Гэвч ингэж хэлснийхээ дараа үнэхээр их ичиж , нүх ухан газар доогуур ороод үүрд тэндээ нуугдмаар санагдлаа.
Гэтэл хөөрхөн залуу санаанд минь ч ороогүй үгийг хэлэх нь тэр.
Хөөрхөн залуу:- Уучлаарай , миний утас дугааргүй л дээ" гэхэд нь золтой л түүнийг " юу гээд тэнэгтээд байгаа юм!" гээд цохиод авчихсангүй.
Дугаараа өгмөөргүй байвал тэрийгээ л хэлэхгүй хачин амьтан бэ!
Гэхдээ л царайлаг юм...
Ядаж нэрийг чинь мэдэх юмсан.
Би: Тэгвэл ядаж нэрээ хэлчих л дээ? " гэсэнд өнөөх залуу дахиад л
- Намайг Супер мэн гэдэг" хэмээн надаар даажигнаад байсанд уур минь хүрэн хэрэлдэхээр зэхэж байтал түүний хүлээж байсан хүн нь бололтой нэгэн залуу ирэн тэд хамтдаа хүмүүс дунд орон үзэгдэхээ болилоо.
Ингээд л би хачирхалтай байдалд орсон хэвээр ганцаараа үлдчихсэн юмсанж.
Хэрвээ дахиад таардаг л юм бол нэрийг чинь заавал мэдэж авах болно доо! Хөөрхөн залуу минь!













Хөөрхөн залууг анх харсан өдөр модод нахиалж , цэцэгс дэлгэрсэн хаврын өдөр тохиосон ч , өдгөө навчис шарлаж , модод нүцгэрэх намар цаг иржээ.
Хэдийн 3 сар өнгөрч би их сургуулийн шинэхэн оюутан болох гэж буй ч үл таних тэр залуу огт бодлоос минь салалгүй , үргэлж л бодолд уягдаж , хаа ч явсан түүнийг эрж хайх боллоо.
Өнөөдөр их сургуулийн минь эхний өдөр хэдий ч надад онцын чухал санагдсангүй. Харин бужигнасан олон сурагчид дундаас түүнийг хайн зогсоно. 
Магадгүй бид таарах ч юм билүү?

Өдөржин хайсан ч тусыг эс олж , түүнийг олоогүйдээ гутран үг дуугүй л дээд ангийнхныг даган танилцах үдэшлэг гэж нэрийдсэн зүйлд очлоо.
Эхлээд тойрог хэлбэрээр суусны дараа бүгд өөрсдийгөө ээлж ээлжээр тойргийн голд гарч ирэн танилцуулахад хурдхан өөрийгөө танилцуулсан болчхоод буланд чимээгүйхэн суулаа.
Гэтэл хамгийн сүүлийн хүнийг өөрийгөө танилцуулахаар тойргийн голд гарч ирэхэд охид шуугилдаж эхэллээ. 
Гайхан тэр зүг хартал....










Хөөрхөн залуу минь дүрээрээ зогсож байв.
Түүнийг нэрээ хэлэхийг амьсгаа даран хүлээж суухад тэр өхөөрдмөөр инээмсэглэчхээд нэрээ хэллээ.

Кан Ёосан...

Ядаж л түүнийг Супермэн гэдэггүй юм байна.
Худлаа хэлсэнд нь уурламаар байвч үүнээс илүү нэрийг нь мэдэж авсандаа л талархъя!

Гэхдээ түүний нэр хөөрхөн юм аа...
Миний хөөрхөн залууд яг тохирсон хөөрхөн нэр.
Миний анхны хайр Кан Ёосан!

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now