Хоёулаа сууя!

275 51 1
                                    

Тэр өдрөөс хойш түүнтэй таарахаас зайлсхийсээр хэдийнэ арав хоночихсон байна.
Даанч өнөөдөр яагаад ч юм түүнтэй таарах юм шиг санагдаад , өөрийн мэдэлгүй гэгэлзээд байх юм.
Сүүлд юу болсныг мартаж чадахгүй байгаа хэрнээ түүнтэй таарахыг нууцхан хүсээд байгаа өөрийгөө буудчихмаар л санагдах юм.

Гэгэлзэж , сандарч догдолсон амьтан хичээлийн дараа Инжүг даган Сантай уулзахаар тохирсон түргэн хоолны газраа иртэл Ёосан ч бас байж байх нь тэр. Түүнийг харсан даруйдаа сүүлийн уулзалт бодогдон уур хүрч , буцаж гарах гэсэн ч тэр ч над руу харж таараад бантсандаа дуугүй л тэдэн дээр очлоо.

Сантай мэндэлсэн ч Ёосаныг үл тоон чимээгүй л тэдний хажууд суусанд Ёосан надаас харц салгасангүй.

Муу тэнэг амьтан одоо юундаа намайг ширтээд байгаа юм!

Дотроо ийн үглэх ч гаднаа юу ч болоогүй мэт Сан Инжү хоёртой ярилцсаар суулаа.
Гэтэл гэнэтхэн огтоос дугардаггүй утсанд минь зурвас ирэх нь тэр.
Гайхсаар зурвасаа уншвал
Тэнэг ах🖕🏻
Ах нь өнөөдөр гэртээ
харина. Хамт харих уу?" гэсэн байлаа.
Ах бид хоёр их дотно бөгөөд хоорондоо чөлөөтэй харьцаж хэрэлдэж зодолдож өссөн ч тэрээр надад их хайртай болохоор намайг их халамжилж эрхлүүлдэг юм.
Мөн тэрээр ажил хийдэг болсноосоо хойш биднээс тусдаа амьдрах болсон ба ажил ихтэй гэх шалтгаар гэртээ тун ховор ирдэг.

Иймд түүнийг их санасан тул хамт явахаа хэлэн, байгаа газраас минь ирж авахыг сануулаад хаягийг нь явууллаа.

Төд удалгүй ахаас дуудлага ирсэнд бусдадаа явах тухайгаа хэлтэл Сан
- Хаашаа явах гэж байгаа юм бэ? Арай болзоотой юм биш биз?" хэмээсэнд нь инээд хүрсэн ч хажууд Ёосан байгааг санан
-Тийм ээ " гэчхээд тэднийг орхин гарлаа.

Яг хаалгаар гартал ах ч өөдөөс ирж тааран инээсээр намайг тэвэрч бид тэврэлдсэн хэвээр түүний машиныг зүглэлээ.

7 хоногийн дараа
Уг өдрөөс хойш даруй долоо хоног өнгөрөв.
Энэ хугацаанд ах амралтаа авчихсан тул үргэлж намайг сургуульд хүргэж өгч , авч бусад үед хамтдаа гадуур зугаалсан учир найзуудтайгаа ч тухтай уулзах зав гарсангүй.
Ингэж явсаар өнөөдрөөс ашгүй нэг ах ажилдаа орж амьдрал минь урьдын хэвэндээ орох гэж байна.

Өнөөдрөөс ахын амралт дууссан тул ажилдаа явах замаараа намайг хүргэж өглөө.

Ахын машинаас буун сургууль орох замд найзуудынхаа хэнтэй нь ч таарсангүйд шуудхан л хичээл орох танхимаа зүглэв.



•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now