Бууж өгье

299 59 8
                                    

Кафен цонхоор зөрж өнгөрөх хүмүүсийг харангаа үе үе санаа алдан суух намайг Инжүгийн чанга дуу цочоож орхилоо.
Өнөөх төлөвлөгөөнүүд минь бүгд бүтэлгүйтсэн болохоор бууж өгдөг ч юм уу гэж бодон цуг хичээлээ давтахаар тохирсон түүнийг ч тоохгүй байсанд минь уурласан нь энэ аж.
Инжү: Тэгж их гутраад байгаа юм бол нөгөө сүүлийн төлөвлөгөөгөө л оролдоод үзээч дээ! " гэхэд нь
Би: Ямар? " хэмээн гайхсаар асуулаа.
Инжү:  Царайнд нь болж түүний араас гүйгээгүй гэж итгүүл! Тэгээд л болоо за юу!" хэмээгээд тэрээр хичээлээ хийж эхэллээ.
Тэгэхээр сүүлийн удаа оролдож үзээд бүтэлгүйтвэл жинхэнээсээ түүнийг орхиё.

Ямар ч байсан түүний хэлснийг оролдож үзэхээр шийдсэн ч яг юу хийхээ мэдэхгүй нь.
Царайнд нь болсон байж худал итгүүлнэ гэдэг ч шаггүй хүнд даалгавар байна даа.




Эл өдрөөс хойш хоёр хоног яах тухайгаа бодсон ч толгойд огтоос санаа орж ирсэнгүй.
Ийн толгойгоо гашилгасаар суутал утас минь дугарч зах хязгааргүй хөврөх бодол дундаас минь салгалаа.
Арай гэж сэхээ орон утсаа автал Сан байх ба гэнэт маргааш сургуулийн аялал гээч зүйл болох болсныг дуулгах нь тэр.
Юуны учир ийм гэнэт зарлагдсаныг асууваас нэлээдгүй хэдэн хоногийн өмнө зарлал хадсаныг би олж хараагүй болж таарлаа.
Мөн бүх нэгдүгээр дамжааны оюутнуудыг дотносуулахын тулд ийм аялал зохиодог юм байна. 
Үүнийг сонсоод баярласан ч төд удалгүй гуниглаж орхилоо. 
Одоо хүртэл Ёосаны тухай бодон санаа зовниж байна.
Үүнийгээ ч нуулгүй Санд хэлсэнд тэрээр бүхнийг зохицуулахаа амлаад утсаа тасалж орхив.
Түүнд итгэн санаа амарч , хурдхан авч явах зүйлсээ бэлдлээ.


Өглөө ч болж гялсхан хувцсаа өмсчхөөд бэлдэж тавьсан үүргэвчээ авч үүрэн гэрээсээ гарлаа.
Цаг эрт байсан тул тайван явсаар сургууль дээр иртэл түм түжигнэж бум бужигнаж байлаа.
Бөөгнөрсөн олон хүүхдүүд дундаас Сан , Инжү хоёрыг арай гэж олж очтол Ёосан өнөөх Жина гэх охины хамт инээчихсэн зогсож байлаа.
Тэдний хамт байгааг харах тун тоогүй байсан ч тэвчихээс өөр сонголт үлдсэнгүй.

Хажууд Сан , Инжү хоёр нэгнийгээ эрхлүүлэн зогсох бол Ёосан , Жина хоёр юу ч юм ярин инээлдэн зогсоно.
Хосуудын дунд ганцаараа байх , тэр тусмаа өөрийн сайн залуугаа өөр охинтой хамт инээлдэн зогсохыг харах тун хэцүү санагдаж өөрийгөө яг л илүүдэл нэгнээр мэдэрч байна.

Энэ маягаар ойролцоогоор гучин минут орчим зогссоны эцэст бидний суух автобус ирж намайг аварлаа.
Автобусандаа ороод Сан , Инжү хоёрын урд ганцаараа суухаар болчхоод Санаас юу төлөвлөснийг нь асуутал
- Би Ёосанд харшилтайг нь мартсан дүр үзүүлж байгаад цангис жимсний ундаа өгөх болно. Тэгэхээр түүний харшил хөдөлж нүүр нь улайж , нүүрэн дээр нь жижиг жижиг тууралтууд гарах байх. Тэр үед нь л түүнд тус болж ийм ч гэсэн хөөрхөн байна гээрэй" гэх нь тэр.
Амьдралдаа үүн шиг бүтэхгүй санаа сонсож байсангүй.
Энэ яавч бүтэлтэй болохгүй байх...

•Ćhiço Łiñdø•  [ Completed ]Where stories live. Discover now