11: Dumb

199 40 25
                                    

Мингюү: Жэхён хааччихсан юм?

Югём соруултай ундаагаа дуугарган хүчтэй сороод түүний асуултанд нэлээд хоцорч хариулав: Гэрт байхгүй ээ

Мингюү: Гэрт байхгүйг нь мэдэж байна аа, тэгээд л хаачсаныг нь асууж байна шдээ

Жонгүг угаалгын өрөөнөөс гарч ирээд тэдэнтэй буйдан дээр нэгдэхдээ ярианд нь ч оролцоно: Наадах чинь яаж мэддэг юм! Ажлын хэнээтэй хүн ажилдаа л явсан байлгүй гэхэд Югём дэмжин ундаагаа ахин сорохдоо толгой дохив.

Мингюү: Тийм юм болчихоод байхад ажилдаа явж л байдаг эр хүн юм даа, Жон Жэхён---

Түүний яриаг таслан ширээн дээр байх үзэгдэж харагдаагүй утас чангаар дугарахад Югём хурдхан инээсээр аваад чихэндээ бариад: Сайн байна уу? Таньд юугаар туслах уу?

Югём: Үгүй ээ, хэрвээ өвдөж байвал уух ёстой хэмжээнээсээ ихийг уусан ч болно... Тийм ээ, бас халуун усанд орох ч их тус болдог шүү. Мэдээж хатуу юм ганц хундага уучихад цоо эрүүл л болно гэсэн үг

Ярьж дуусаад инээсээр утсаа ширээн дээр буцаан тавихад Мингюү хором алдалгүй түүнд асуулт тавьж: Чи хэнтэй яриад байгаа юм?

Гэвэл Мингюү инээснээ хэдийн дууссан ундаагаа дахин хэдэн удаа хүчтэй соров.

Чимээнээс нь залхсан бололтой Жонгүг савыг гараас нь булааж ширээ рүү шидчихэд Югём одоо ч тэнэг юм шиг инээсээр: Би ер нь жүжигчин биш эмч болох ёстой юм шиг байна аа. Энэ утас руу танихгүй хүн залгаад надаас юм асуудаг. Тэгээд би мэдрэмжээрээ хариулж өгч байгаа ч их тус болж байгаа шүү

Мингюү Жонгүг хоёр тун ижилхэн хачин харцаар Югём руу харах үед утас ахин дугарч тэрээр: Ахиад хүн залгалаа гэснээ босоод өрөө рүүгээ явчихав.

Жонгүг: Надад л ганцхан ингэж хачин санагдаад байна уу?

Мингюү: Үгүй гэж бодож байна

Гадна хаалга гэнэтхэн онгойж тэд хоёул цочисхийн хойш харвал Чэён зогсож байлаа.

Чэён: Хоёулаа ярилцъя

Нүднийх нь харц яах аргагүй Жонгүг дээр тусаж байсанд тэр босоод түгдчисээр: Тэгье ээ, өрөөнд оръё... Үгүй ээ, өрөөнд Югём байгаа юм байна гээд Мингюү руу харснаа толгойгоороо яваач гэж дохив.

Мингюү ч хаачихаа мэдэхгүй дороо эргэлдэж байснаа үүдээр гараад хаалга хаасныхаа л дараа өрөөндөө ордог байж гэж харамсана. Эсрэг талд нь 7 дугаарын хаалга онгорхой байсанд Мингюү гэтсээр дөхөн очоод хальтхан шагайв.

Миён өрөөнөөсөө бололтой гарч ирснээ Мингюүг хараад хүчтэйхэн цочиод: Бурхан минь! Орохгүй яагаад наанаа зогсож байгаа юм бэ?

Мингюү ч албан ёсны биш ч далд утгаар орох зөвшөөрөл авсан учраас хаалгаар ороод доторхыг нүдээ гүйлгэн ажиглаж байхад Миён галын өрөө рүү оров.

Зочны өрөөнд нь гарсан чимээнээр Инү ч өрөөнөөсөө гарч ирээд инээмсэглэчихээд буйдан дээр суугаад: Ингэж нэг надаас өөр эрэгтэй хүн орж ирдэг юм байжээ

Мингюү: Чи бараг уур амьсгалд нь эмэгтэй болох гэж байв уу?

Жихю хаанаас гараад ирснийг мэдэхгүй ч их л бухимдангүй: Яагаад гэрт эрэгтэй хүн ороод ирсэн байдаг билээ? Гэхэд Мингюү өөрийн эрхгүй л гомдоллов.

F•R•I•E•N•D•S 🔒/түр зогссон/Where stories live. Discover now