2.Classmate

662 95 5
                                    

"За өнөөдөр манай ангид шинээр хүүхэд шилжиж ирж байгаа. Танилцаарай"

Хэн нэгэнийг ангид орж ирэхэд охидууд орилолдон баярлалдаж, бие биенээ тэвэрч аван шинээр ирсэн хүүгийн царайнд унаж тусаж байлаа.

Голын салааны хамгийн ард  суух Жиминд энэ огтхон ч хамаа байсангүй гунигтай царайлан, шанаагаа тулаад  доошоо харан дэвтрээ ширтэнэ.

Харин Жонгүг түүний хажууханд суух ба тэр ч үе үе Жиминлүү ширтэж байлаа. Шинээр ирсэн хүү энэ бүгдийг сэтгэл татам нүдээрээ сайтар ажиглаад

"Сайн байна уу? Ким Тэхён гэдэг"

Түүний тослог сөөнгө хоолойг сонссон охидууд битгий хэл хөвгүүд ч хайлхаар дур булаам байв. Танил нэр сонсогдсонд Жимин Жонгүг хоёр зэрэг самбарын урд зогсох залууруу харцаа шилжүүлэв.

"Цаашдаа сайн тусалж дэмжиж байгаарай"

Тэр энэ үгсээ Жимин Жонгүг хоёрт хэлж байх шиг толгойгоо гэлжийлгэн тэднийг нүд салгалгүй ширтэн хэлэв. Жимин хэсэг гайхан амаа ангайх бол Жонгүг уурандаа багтрах гэж байгаа бололтой гартаа барьсан харандаагаа хоёр хуваачихав.

Тэхён багшийн хэлэх үгийг хүлээсэнгүй  нэгдүгээр салааны хамгийн ард Жимины хажууханд очоод суув.

Тэхён инээмсэглээд өөрлүү нь ширтэх Жиминлүү нүдээ ирмэхэд Жимин гацаж түгдэрсээр

"Чи.... энд.... гүэ яахаараа?"

"Би хэлээгүй билүү? Би энд шилжиж ирж байгаа сурагч. Танилцсандаа таатай байна"

"А-аан з-за"

"Гайхмаар юм аа. Бид ерөөсөө танилцаагүй юм байна"

"Т-тийм.....байна"

Жимин одоо ч шокноосоо гараагүй байх бол Тэхён үе үе түүнд дөрвөлжин инээдээ гайхуулах мэт инээмсэглэнэ. Завсарлагааны үеэр ангийн охидууд хоёр салааны ард, хоёр хэсэг хуваагдчихаад юу ч юм ярин, хоолойныхоо чадлаар бахирна.

Нэг хэсэг нь Жонгүг дээр, нөгөө хэсэг нь Тэхён дээр. Үүнийг харсан ангийн хөвгүүд цухалдан

"Юу гээч новш нь вэ? Жонгүгыг яая гэж байхад бас Тэхён гэдэг залуу гараад ирэх шив"

"Түүнийг хашраах хэрэгтэй"

Хичээл ордгоороо орж дуусахад Тэхён Жиминаас үлдэхийг асуув. Жимин гайхсан ч зөвшөөрч анги хоосрон зөвхөн тэр хоёр үлдэв.

"Юу ярих гэсэн юм?"

"Би хичээлээ сайн гүйцэхгүй байна. Энэ ангид чамаас өөр таних хүүхэд алга. Надад туслахгүй биз?"

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now