12.Just simple love

670 79 2
                                    

"Жимин а"

Тэхён Жиминыг өглөөний нойрмог хоолойгоор дуудвал Жимин түүнийг ороон тэвэрсэн байсан гараа салган, нөгөө тийшээгээ харан үргэлжлүүлэн унтав.

"Жимин а. Босох хэрэгтэй. Анхгийнхан хүлээж байгаа"

"Өнөөдөр зүгээр тасалчихъя аа"

Тэхён бүтэн нээж амжаагүй нүдээрээ хөнгөхөн инээгээд

"Ямар хичээлээ таслах гэж байгаа биш. Толгой чинь өвдөж байна уу? Чи өчигдөр их уусан"

Жимин орон дээрээ хөрвөөн, хөмсгөө зангидаад

"Толгой хагарах нь. Бас бөөлжис хүрээд байна"

Тэхён орноосоо өндийн эмийн сангаас Жиминд эм устай хамт авчирч өгөн

"Алив. Босоод уучих"

"Үгүй ээ....."

"Зөрүүдлээд байлгүй уучих аа. Бие чинь хамаагүй дээрдэнэ"

"Наадхыг чинь амлуугаа оруулвал буцаагаад бөөлжөөд гаргачих байх"

Жимин хөнжлөө дээгүүрээ бүтээгээд хамаг биеэ хумин буцаад унтахаар зэхсэнд Тэхён хүндхэн санаа алдан бас бага зэрэг ичих шиг болж, эрс шийдэмгий

"За яахав. Чи надад өөр сонголт үлдээсэнгүй шүү!"

Тэхён ингэж хэлээд эм бас усыг амандаа хийн, Жимины хөнжлийг хуу татан түүнийг үнсэв. Амлуу нь гашуун эм, хүйтэн устай хамт цутган орж зарим нь шанааг нь даган урсаж байсанд Жимин цочирдон нүдээ байдгаараа том нээсэн байлаа. Тэхён бүх эм усыг Жиминд өгснийхөө дараа түүнээс уруулаа салган, ирүүн дээр нь тогтсон усаа гараараа арчингаа

"Би сануулсан шүү. Одоо босно уу? Дэгдээхий минь?"

Жимин ч мөн амаа ханцуйгаараа арчаад

"Чи анхааруулж баймаар юм? Энэ байдлаараа бол би зүрхний шигдээсээр явах нь байна"

Жимин нүдээ нухалсаар, орноос өндийн зогсоод, эвшээлгэх бол Тэхён түүнийг өхөөрдөн инээмсэглээд, хацар дээр нь үнсэв.

"Чи нүдээ бүтэн нээл дээ?"

"Угаасаа ийм хүнийг яах гээв? Өглөө болгон ингэчихдэг юм. Яасан муухай байна уу? Өглөө босох болгондоо миний нүдийг хардаг бол чи ч их—

Тэхён Жимины бүлцийсэн хоёр нүдэн дээр нь үнсээд, түүнийг биедээ наан тэврэв

"Өглөө болгон энэ нүдийг чинь хардаг байсан бол сайхан байхгүй юу?"

"Худлаа ярь. Чи дургүй биз дээ?"

"Битгий ингэж ярь. Би үргэлж хэлдэг биздээ? Чиний гэсэн бүхий л зүйлс үзэсгэлэнтэй бас хайр татам"

"Чиний жижигхэн хоёр гар"
Тэхён Жимины хоёр гарыг алгандаа багтаан атгав.

"Чиний энэ жижигхэн нүд"
Тэхён Жимины нүдийг цоо ширтэн, инээмсэглэнэ.

"Өвдхөөрөө зөрүүд болчихдог зан чинь ч гэсэн бүгд үнэхээр эгдүүтэй"

Жимин өөрийнхөө нүд, гар, зан, гуравтаа хамгийн дургүй байх бол Тэхён эсрэгээрээ тэр гурваас нь болж л Жиминд дуралсан байх. Энэ ч Жиминыг өөрөө өөрийгөө хайрлахад хүргэж байв.

"Өөрийгөө битгий голж бай. Чи минь миний хувьд дэндүү төгс"

"Я-ямар нялуун үгтэй юм бэ? Х-хүн зүгээр
ичээгээд"

"Тиймээ харж байна. Нүүр чинь чавга шиг улайчихлаа"

"Болилдоо!"

Жимин Тэхёныг хойшоо түлхсэнд Тэхён Жимины бугуйнаас татан өөртөө илүү ойртуулаад, Жимины уруулруу ширтэн

"Үнсүүлмээр байна уу?"

"Ү-үгүй ээ"

"Заза. Тэгвэл явцгаая"

Тэхён хувцсаа өмсөхөөр цааш алхахад Жимин ардаас нь ам нь ангалзсаар л үлдэв.

——————————————————————————

"Тэхён а. Сая надаас нэг хүн утасны дугаар асуусан"

"Ю-ЮУ?! Хэн? Хэн асуусан юм?"

Тэд ангиараа далайн эрэг дээр байрлах хоолны газарт, оройн хоол идэж, хөгжилдөцгөөж байлаа. Жимин угаалгын өрөө орчихоод буцаж ирэхдээ Тэхёнд юу болсноо ярьвал Тэхён багахан цухалдаж, хажуугаар нь зөрсөн танихгүй хүн болгонлуу чичлэн

"Энэ новш уу? Тэр юм уу? Аль нь юм бэ? Жимин а"

"Тэр хүн явчихсаан"

"Юу гэсэн үг юм бэ? Утсан дээрээс нь дугаарыг чинь арилгах ёстой юм байгааз дээ?! Чи ингэхэд яагаад дугаараа өгчихсөн юм? Тиим царайлаг байсан юм уу? Надаас илүү гэж үү?"

Жимин нүдээ зураас болтлоо инээд алдан

"Би тэр хүнд дугаараа өгөөгүй штэ"

"Ю-юу? ........ яагаад өгөөгүй юм?"

"Өгөх ёстой байсан юм уу?"

"Үгүй ээ! Үгүй! Сайн байна. Өгөөгүй чинь зөв"

Тэхён ширээн дээрээс шарсан үхрийн мах авч Жимины аманд хийж өгвөл тэр их л дуртай амтархан идэж байв. Тэхён инээмсэглэн, Жимины хацарнаас чимхээд

"Чи ойрд надаар хардуулах зүйлс их хийж байгаа шүү!"

"Би чамаар хардуулах дуртай болохоор. Чи их өхөөрдөм болчихдог"

"Гүэ ерөө! Энэ зальтай дэгдээхийг хараад байгаарай. Тэгэж байгаад их санаатай"

Тэхён Жимин хоёр бие биелүүгээ инээмсэглэн, ширтсээр, олон хүүхдүүдтэй цагийг хөгжилтэй өнгөрөөв. Яг л ахлах ангийн сурагчдад ирдэг, жирийн нэгэн гэхдээ гайхалтай сайхан хайрын түүхийг тэд хамтдаа бүтээлцэнэ.

Бидний хайрын түүх(дууссан)Où les histoires vivent. Découvrez maintenant