8.Mine

686 90 14
                                    

"Жимин а. Яагаад уурлаад байгаа юм бэ?"

"Хэн уурласан гэж? Би уурлаагүй байна"

"Тэгвэл яагаад түрүүнээс хойш намайг тоохгүй, муухай хараад байгаа юм?"

"Хэн муухай харсан гэж?!?!!"

"Заза. Ойлголоо. Ойлгосон болохоор.......цаасны хутгаа доош нь буулгачих тэх үү?"

"Чи ч сайхан юм аа. Олон охидоор хүрээлэгдээл. Өгсөн захиаг нь аваал. Сургууль даяар чамайг Хэжин тэй үерхэж байгаа гэсэн цуу яриа гарчихсан байна лээ."

"Аан чи тэрнээс болж л-

"БИ УУРЛААГҮЙ БАЙНА!!"

"О-ойлголоо. Чи уурлаагүй байна. Гуйя цаасны хутгаа буулгачих?"

Жимин суудлаасаа өндийн хүнд хүнд гишгэлсээр ангиас гарвал Тэхён ардаас нь харж инээмсэглэн

"Уурлахаараа хөөрхөн юм"


Тэхён Жимины араас алхан, түүнийг хайж байтал, нөгөө цуу ярианы эзэн охин Хэжин гэгч Тэхёныг дуудан, зогсоогоод

"Сайн уу? Тэхён а"

"Мм. Сайн"

"А-ан тэр нөгөө. Чи бид хоёрыг үерхэж байгаа гэсэн яриа гарсан байна лээ"

"Яаж гэдгийг нь мэдэхгүй ч тэгсэн л байна лээ. Яасан?"

Хар урт үстэй, цасан цагаан царайтай хөөрхөн охин улайх нүүрээ нуун, инээмсэглээд

"Хэрвээ.....болвол.....надтай үерхэх үү?"

"Хэжин гэсэн байх аа?"

"Т-тийм ээ"

"Би чамайг мэдэх бил үү?"

"Ю-юу?"

Тэхён хүйтэн ширүүн төрхөө гарган, охинлуу нүднийхээ булангаар ширтэн, хананд шахаж зогсоогоод, охины нүүрэнд тулж ирэн, чихэнд нь шивнэв.

"Би эртнээс анзаарсан л даа. Чамайг намайг дагаад байдгийг. Тэр цуу яриаг чи өөрөө тараасан биз дээ?"

"Би чамайг ижил хүйстэн гэдгийг мэднэ. Гэхдээ надад чам шиг найз залуу хэрэгтэй байна"

"Битгий горьд? Би чиний хүссэнээр хиих албатай ч биш?"

Саяны гэнэн цайлган охин хаашаа ч юм алга болж, Хэжин гэх охин одоо нүүрэндээ зэвүүн инээд тодруулна.

"Чи ч бол яах ч үгүй байх л даа. Гэхдээ танай хайрт Жимин яах бол?"

"Жиминыг оролддог л юм бол чамайг алж орхино шүү!"

Бидний хайрын түүх(дууссан)Where stories live. Discover now