Part5: Husev ch chadahgui

120 16 2
                                    

Өдөржингөө тэр нэг юмнаас зугтааж өнгөрөөлөө . Угаасаа яаж тийм эвгүй байдалд орчихоод зүгээр царайг нь харж чадхавдээ гэж бодсоор зогсож байтал
Хан үйлчлэгч : пак үйлчлэгчээ юу бодоод зогсоод байгаа юм бэ ажлаа хийлдээ гэж ууртай нь аргагүй хэллээ мэдээж л дээ ажлаа хийхгүй гөлрөөд зогсоод байвал хэн ч уурлана
Хан үйлчлэгч: 2 давхраа цэвэрлээд болсон уу? Гэж ууртай нь аргагүй хэллээ
Би гацаж түгдрэн: а..аан одоо бараг дууслаа энэ өрөөг цэвэрлээд л боллоо гэхэд хан үйлчлэгч зэхэлцсээр гарч явлаа.

Би өрөөнүүдийг цэвэрлээд дууслаа. Бараг хүн байдаггүй болохоор цэвэрлэхэд үнэхээр амар юм. Гал тогоо уруу ортол арай өөр үйлчлэгч зогсож байх нь тэр
* юу вэ хэдэн үйлчлэгчтэй хатсан талх вэ?*

тэр үнэхээр хөөрхөн ч гэх юмуу эгдүүтэй ч гэх юмуу нэг тийм хүүхэд шиг царайтай эмэгтэй байлаа. Ямар ч л байсан насанд хүрсэн юм шиг байна. Нуруу дагаж ургасан бага зэрэг урт долгиотсон үстэй дундаж өндөртэй эмэгтэй байх агаад над руу харахад нь ард нь яг л бурхан есүс христ аллах тэнгэр бүгд байгаа юм шиг л гэрэлтэж байлаа бас духныхаа урд өөртөө зохисон хөөрхөн чолктой юм байна хөөх сая надруу инээхэд нь хацар нь хонхойлоо бурхан минь ямар хөөрхөн эмэгтэй вэ
* би дахиад л гацаад зогсчиж*

Хан үйлчлэгч орж ирснээ үл тоосон харцаар надруу харснаа : өө ина өнөөдөр энэ хоол хийх болно. Бага эзэнтний авчирсан шинэ үйлчлэгч чи хажуугаас нь туслах тухай бодоод ч хэрэггүй шүү. Чи өнөөдөр үнэхээр их ажилласан тийм болохоор одоо ингээд явдаа за баяртай гээд гаоаад явчих нь тэр

* тэр яагаад ийм муухай ааштай юм бэ? *

Тэрний ардаас бөхийж үлдсэн бид 2 дээшээ өндийлөө
Ина: сайн уу намайг Ина гэдэг чамайг гэж нөгөө инээмсэглэлээ гаргасаар инээлээ
Би: с..сайн байна уу намайг Пак юнжин тусалж дэмжиж байгаарай /45 градус бөхийх/
Ина: тэрийг харж байж болъё гээд ёжтой инээлээ
Би гайхан: а..айн
Ина : яасан гайхсан уу би тийм сайхан ааштай хүн биш л дээ. Өнөөдрөөс эхлэн чи миний доор ажиллана тийм болохоор миний хэлснийг хий за юу
* юу вэ энэ одоо энэ гэрт байдаг хүн болгон ийм байдаг юм уу хонины арьс нөмөрсөн чононууд шив дээ*
Ина : заза хоолоо хийж эхлэхгүй юмуу намайг хараад л зогсоод байх юмуу гэж хэллээ бас өнөөх ёжтой инээд дорд үзсэн харц
*энэ гэрийн нэг ч болов хүн надруу зүгээр харж болдоггүй юм байхдаа*
Би хоолоо хийхээр бэлдэн будаагаа угааж байтал ина хажууд ирж мөрлөн би хойш унахдаа будаагаа өөрсөд дээрээ болон газраар нэг асгачих нь тэр.
Би сандран: яанаа уучлаарай гэхэд
ина уурлаад: чи одоо юу вэ сая намайг чам руу муухай харсан гэж миний дээр будаа асгаж байгаа юмуу гэж уурандаа дэлбэрэх шахам зогсоод над руу орилж гарлаа
Би: үгүй ээ та сая өөрөө намайг мөрлөөд тэгээд би гэж хэлж дуусаагүй байтал газрын гай хан үйлчлэгч ороод ирлээ.
Тэр бид 2 ын байдлыг харснаа шууд л уурлаад : юу болж байгаа чинь энэ вэ гэрээр дүүрэн шуугиан тариад яасын юу болсон юм

Миний Хатсан Талх / |}0n€ /Donde viven las historias. Descúbrelo ahora