Part7: jinheneesee

119 19 1
                                    

Нөгөөдөр хичээл орох нээ. Юнгитэй тэр арлаас ирснээс хойш уулзаагүй ээ. Уулзаагүй удсан чинь санаад ч байх шиг гэсээр санаа алдан гадаа шаагин орохыг харж кофе уун зогсоно
/Өнгөрсөнд/
Би юнгигийн хэлэхийг сонссон ч сонсоогүй мэт царайлахаар шийдсэн хэрвээ надад сонсгох байсан бол дуудах байсан тийш биш гэж үү
Өглөө сэрэхэд нэг л бүгчим хэцүү санагдаж байлаа/та нар мэдэж байгаа биз дээ яагаад ийм байгааг😂/ нүдээ нээгээд харлаа өөххх мин юнги намайг алдчихвий гэсэн шиг тэвэржээ. Би аажуухан сэрээчихгүй аядан зөөлөн эргэж харлаа яагаад ч юм өөрийн мэдэлгүй тэвэрчихлээ *унтаж байгаа юнги яг энэ цаг хугацаанд ингээд гацчих юмсан*
Би : чамд сайн болчихсон юм байх даа болохгүй тиймээ гэж өөрөө өөртөө чимээгүйхэн шивнэлээ юнги бага зэрэг хөдөлчхөөр нь би шуудхан нүдээ аньлаа

Юнгигийн талаас
Шөнө газар унтсан болохоор нуруу өвдөөд хэцүү байсан болохоор юнжиний хажуугаар ороод хэвтлээ
Яг одоо энэ цаг хугацааг ингээд гацаачих юмсан
Нэг мэдсэн юнжиний хажууд унтчихсан байлаа. Сэрээд хартал бас л унтаж байлаа * хөөх ямар унтамхай юм бээ* хөдөлхөөр нь нүдээ аниад хэвтлээ
Надруу эргэж хараад хэвтчихлээ надаас ерөөсөө айхгүй өөрөөсөө түлхэхгүй байх юм намайг харж хэвтэж байснаа ээ бурхан минь намайг тэвэрчихлээ. Тэр хэсэг хэвтэж байснаа : би чамд сайн болчихсон юм байх даа болохгүй тиймээ гэж хэлэх нь сонсогдлоо надад сонсгохгүй гэсэн шиг аяархан хэллээ би хэсэг хүлээж байгаад нүдээ нээхээр шийдлээ. Тэр шууд нүдээ аньчихлаа * хөөрхөн юмаа үнэхээр хайран юм хүрчихвэл л хагарчхаар эмзэгхэн харагдаж байна* би юу ч хэлэлгүй босоод явлаа

Миний талаас

Юнги юу ч хэлэлгүй босоод явчихлаа
Бид явахдаа бэлдэн бүх юмаа цэгцэллээ. Намайг гэрт хүргэж өгтөл бид юу ч дуугарсангүй. Тэр яагаад юм ярихгүй байгаа юм бол гэж бодохтой зэрэгцэн гэрийн гадаа иртэл юнги: юнжинаа намайг залгаж дуудтал гэрт битгий ирээрэй гэлээ

Одоо

Утас дуугарахаар нь тэрийг бол уу гэж бодоод хамаг хурдаараа очиж харлаа. Хөөх үнэхээр гайхалтай биш байна жаахан урам хугарсан ч гэлээ аав маань байсан болохоор бас баярлаж байлаа

Аавтай ярьж дуусчхаад гадагшаа хартал бороо зогссон байлаа. Би гадагшаа гарч дэлгүүр орохоор боллоо.
^Яг ийм бүрхэг өдөр яг ийм сэтгэл санаа яг ийм биеийн байдал ямар сайхан санаа вэ бурхан минь уур хүрч үхэх нь байна ^өөрөө өөртэйгөө ярьсаар дэлгүүр орж хэрэглэл болон ганц шил сөжү авлаа би нилээн том цамц шорттой байсан учир бараг л хүмүүс намайг ганц цамцтай явж байна гэж харж байх шиг байна.
Би бүх юмаа аваад дэлгүүрээс гартал нэг хүн миний мөрийг цохилоо эргээд хартал хэн байсан гэж санана. Нөгөө хатсан талхтай хамт явж байсан Жимин байлаа тэр над руу харснаа
Жимин: хөөх тийм байхаа би хүн андуурдаггүй юм. Чамайг хараад шууд л таньлаа гэж нүдээ алга болгож инээлээ хоёулаа танилцъя чи намайг таних байх. Гэхдээ би чамайг танихгүй ш дээ. Чамайг хэн гэдэг юм гэж итгэл тээсэн харцаар ширтэнэ.
Гэвч яг одоо миний байгаа байдал тийм сайхан байгаагүй учир би жоохон залхсан царай гарган
Би: сая та намайг юу авахыг харсан байх. Би яг одоо жоохон/ гараараа жоохон гэж үзүүлэх/ муухай ааштай байна. Дараа таарвал би таньд гэрээ зааж өгсөн ч яахав одоо л явуулчих мм?
Гэтэл жимин жоохон урам хугарсан бололтой харж байснаа инээгээд : за жинхэнээсээ гэрээ зааж өгнө шүү чи амалсан ш дээ гэж хэлээд намайг үг дуугарч амжаагүй байхад яваад өгөв*ямар яаруу юм бэ хүн зүгээр одоо тохиромжтой цаг нь биш гэж хэлэх гэж байхад *

Миний Хатсан Талх / |}0n€ /Where stories live. Discover now