Part10

98 12 0
                                    

Тэр өдрөөс хойш бид өдөр болгон уулзаж цагийг зугаатай өнгөрүүлж байгаа.Юнги бид 2 үерхээд сар гаран болж байна. Өглөө үнэхээр гайхалтай эхэллээ.Би босоод хувцсаа өмсөөд өглөөнийхөө цайг уугаад хичээлдээ явлаа.

Сургууль дээр
Сургууль руу орлоо. Манай хэд бас бус хүүхдүүд самбарын урд овоорон зогсоно очоод хартал
^БигХит корпорацийн өв залгамжлагч Мин Юнги СТ группийн захирлын том охин Юн Суратай сүй тавьлаа^ гэх мэдээ тавьсан байлаа. Яагаад энэ мэдээ манай сургуулийн самбар дээр байгаа вэ гэж үү учир нь энэ сургуулийг БХ корпораци ивээн тэтгэсэн болохоор.

Би:*энэ одоо юу вэ* юнги тиймээ юнгитэй эхлээд ярилцъя утсаа гарган түүнлүү залгалаа ..... авахгүй байна одоо бүүр холбогдохгүй байна. Яах вэ одоо яавал дээр вэ за юу ч гэсэн эхлээд хичээлдээ сууя
Инжин: өө юнжинаа чи энэ мэдээг харсан биздээ. Би уг нь чамайг юнгитэй ямар нэг харилцаатай юм байх гэж бодсон юмсан.
Тэхён: юнжинаа явъя хоёулаа эхний цаг цуг суудаг ш дээ гээд намайг дагуулаад яваад өгөв
Ангид
Тэхён:* юнжинаа чи нэг л сонин харагдаад байх чинь чи тэрэнд сайн байсан тийм биз. Би яах вэ юу хийвэл хуучны юнжин ирэх вэ. Магадгүй энэ миний боломж байх тийм үү сэтгэлээ илчлэх боломж *
Хичээл орлоо би яагаад ч юм анхаарал төвлөрөхгүй байлаа. Угаасаа яаж ч төвлөрөх вэ дээ

Хичээл арай хийж дуусан би хонх дуугарангуут л цүнхээ аван ангиас гарлаа. Шууд юнгийгийнх руу явлаа
Юнгигийн талаас
Юнжинтай хамт сар гаран хугацааг өнгөрөөлөө. Би хэзээч байгаагүйгээрээ тийм их аз жаргалтай байлаа энэ өдөр ирэх хүртэл.
Өглөө сэрээд өрөөнөөсөө гартал
Аав: миний хүү ийшээ суу. Чи мэднэ манай корпораци сүйрлийн эрмэг дээр ирээд байна тэгээд ч чи баячуудын амьдралыг ч ямар байдгийг тийм болохоор шууд хэлчихье дөнгөж сая чиний сүй тавьсан мэдээг цацчихсан тэгээд бас эсэргүүцэх хэрэггүй би чиний тэр хайртай юнжинийг яаж ч чадна гэлээ үгүй ээ юнжин тэр юу ч мэдээгүй байгаа би би тэрэнд юу ч хэлээгүй. Тэр минь ямар их цочирдсон бол гэж бодохтой зэрэгцэн утас дуугарлаа юнжин байна үгүй ээ би чамтайгаа ярьж чадахгүй нь бүр залгаад болохгүй болохоор нь утсаа салгачихлаа.
Одоо яах вэ гэж өдөржингөө бодлоо. Хонх дарах чимээнээр ухаан ороод хартал юнжин ирчихсэн байлаа

Миний талаас
Хаалга онгойхгүй удсаны эцэст юнги өөрөө гараад ирэв.
Би: тайлбарла даа юу болоод байгаа юм худлаа биз дээ гэж итгэл тээсэн харцаар хартал
Юнги: хөөе охион чи ер нь өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм айн. Би зүгээр л уйдаад байсан юм
Би:* арай ч дээ* надаар тоглосон хэрэг үү гэхэд юнги: за бараг л гээд зза одоо явж үз аавын нүдэнд өртөөд дэмий л байх шүү зүгээр л март мм/мөрөн дээр гараа тавих/
Би: хөөх чи ч үнэхээр сайн юмаа. Баячууд ингэж тоглодог байх нээ мэдмээр юм байна гэж хэлээд эргэж харалгүй гараад явлаа
Чи ч адгийн амьтан юм даа мин юнги

Тэднийхээс гараад явж байтал хөөх нөгөө тохиромжгүй цагт гарч ирдэг жиминтэй таарлаа тэр над руу харж байснаа: юнжинаа зүгээр үү чи нэг л сонин харагдаад байна бас гээд инээснээ чи надад одоо гэрээ зааж өгнө гэлээ чи бас түүнтэй адил новш биз бодвол
Би: та нар яаж чаддаг юм бэ? Хүнээр тоглох тийм гоё байна уу? За пак жимин надтай ахиж таарах хэрэггүй шүү за юу таархал юм бол би чамайг алаад хаячхаж ч магадгүй тийм болохоор гуйя надтай битгий тааралд таарсан ч танихгүй юм шиг өнгөр гээд яваад өглөө. Тиймээ тэр хүний холбоотой бүх юмыг цэгцлэх хэрэгтэй
Гэртээ очиж түүний гэсэн бүхнийг хаялаа. Харамсмаар л юм хайран цаг

Тэр өдрөөс хойш нилээд хэдэн өдөр өнгөрлөө. Би яагаад ч түүнийг мартаж чадахгүй бололтой нэг л мэдэхэд түүнийг бодчихсон сууж байдаг
Өнөөдөр бол түүний минь хуримын өдөр

Жилийн дараа
Би: яаа хүлээгээч гэсээр далайн эргийн элсэн дээр түүний ардаас хөөн гүйнэ
Энэ хугацаанд юу болсон бэ гэж үү
Хусог: хөөш хоёроо ороочээ хоол болчихсон гэж орилно
Гэрлүү ортол
Би: вуаа миний найз ч мөн шүү яаж ийм гоё үнэртэй хоол хийж чадаж байнаа гэсээр хусог руу очтол инжин: яаа юнжин битгий миний хайрыг минийх гээд бай тэгтлээ гуйгаад байсан тэхёныг алдчихаад яах гээд байнаа гэхэд тэхён: одоо битгий өнгөрсөн зүйл яриад бай чиний ачаар л би жинхэнэ хайраа олсон гэж миний нуруун дээр цохиод хайраа гэсээр өрөө лүүгээ явна.
Намжүүн: бид 2ын өрөө нэг л бишээ гэсээр найз охинтойгоо бууж ирнэ.
Би: тэгээд яагаав дээ  хажуу талынх нь өрөөнд ор гээд байхад гэсээр алим аван өөрийнхөө өрөөрүү явна

За одоо хэлье тэр минь гадаадад амьдарч байгаа байх гэхдээ мэдээж эхнэртэйгээ хэрвээ гэрлэсэн бол. Түүнийг явсны дараа тэхён намайг гуйсан гэхдээ надад хэн нэгнийг хүчээр хайрлах хүсэл огтхон ч байгаагүй юм харин тэр одоо минатай үерхэж байгаа харин намжүүн минхи гэдэг хөөрхөн ухаалаг охинтой болзох болсон хусог бол сая харсанчлан инжинтэй үерхэж байгаа би одоо болтол түүнийг мартаагүй итгэж чадахгүй нь ээ би зүгээр л түүнийгээ мартахыг хичээхгүй байгаа байх.

Бид яг одоо хусогын аавынх нэг далайн эргийн байшинд ирчихсэн байна. Энд ирээд 1 л хонож байна
Миний бодлыг таслан инжин: юнжинаа чи дэлгүүр яваад гоймон аваад ирээч
Би: юу вэ сая хоолоо идээ биз дээ та нар дахиад гоймонгоор яах гээд байгаа юм гэж хэлэхэд
Инжин: дуугүй яваад ирээ өөрийнхөө хүссэн юуг ч авч болно гэж хэлээд мөнгө өглөө би ч дуртай дургүй мөнгийг нь аваад дэлгүүр явлаа
Дэлгүүрт
3 боодол гоймон аваад үлдсэнд нь зайрмаг авлаа
Би дэлгүүрээс авсан зайрмагаа идэж жаргалтай инээмсэглэн явж байгаад энэ дэлхий дээрх хамгийн их үзэн яддаг хүн бас хамгийн их хайрладаг хамгийн их санасан хүнтэйгээ таарлаа.  Мин Юнги.......

Миний Хатсан Талх / |}0n€ /Where stories live. Discover now