Жимин

21 2 0
                                    

Хэдхэн хоног, ердөө хэдхэн хоног дутуу байсан шүүдээ.

Зөвхөн бидний мэдэх тэр ертөнцийг бүтээхэд жаахан л хүлээхэд болох байсан.

Амласан шүү дээ. Юу ч болж байсан хажууд чинь байж, чамайгаа хэзээ ч орхихгүй гэж.

Чи санаж байна уу?

Хоёулаа гэрлээд ой модон дунд хоёр давхар байшинд амьдарна гэж ярьдаг байснаа.

Өдөр болгон ой модоор зугаалж, өөрсдийн гэсэн нууц газартай болно гэж ярьдаг байснаа.

Хөөрхөн хүүхдүүдтэй болоод тэдэндээ хүүхэлдэйн байшин хийж өгнө гэдэг байснаа.

Өвгөн эмгэн болтлоо насан туршийн амьдралаа ой модон дунд жаргал дүүрэн өнгөрөөнө гэж ярьдаг байснаа.

Чи санаж байна уу?

Далайн эрэг дээр нар жаргахыг ажиглан суухдаа атгасан гар луугаа хараад "Энэ гарыг хэзээ ч тавихгүй" гэж хэлж байснаа.

Гэр бүлийнхэндээ гомдоод уйлан суухад минь ирж тэврээд нүдэн дээр минь үнсэн "Энэ нүднээс ахиж хэзээ ч нулимс урсгахгүй" гэж хэлснээ.

Чамайгаа хэзээ ч зовоохгүй хамгийн аз жаргалтай нэгэн байлгана гэж хэлж байснаа санаж байна уу?

Би...

Бидний өмнө ямар ч саад бэрхшээл тулгарсан даваад гарна.

Чамтай л хамт байвал өөр юу ч хэрэггүй.

Чиний л хажууд байвал би юугаа ч орхиход бэлэн байсан.

Би тэгж боддог байсан.

Ирээдүйгээ чамаар төсөөлдөг байсан.

Гэвч чи тийм биш бололтой.

Бидний урдах жижигхэн бартааг ч чи давж чадсангүй.

Хэн нэгэн сайхан бүсгүйг хараад орхиод явахад бэлэн байж.

Чи түүндээ их хайртай бололтой. Харцнаас чинь хайр бялхаж, үйл хөдлөлөөс чинь халамж ундарч байсан.

Би чамаас ганц л зүйл асууя.

"Жимин-аа чи надад хайртай байсан уу?"

"Тийм ээ, дэндүү их"

Тэгвэл боллоо.

Одоо би чамдаа аз жаргал хүсээд явуулж чадах байх.

Чамайг гэх сэтгэлээ захирч чадахгүй ч чиний төлөө би хичээх болно.

Заавал аз жаргалтай амьдраарай.

Би чамд хайртай Пак Жимин.

IDK /Oneshots/Where stories live. Discover now