Кёнсүү

17 2 0
                                    

   Ганцаардаж байсан.
Үнэхээр их ганцаардаж байсан. Хайрлуулахыг, халамжлуулахыг хүссэн.

Гэвч түлэгдэж эрэмдэг болсон царайнаас минь болж хэн ч надтай харьцахыг хүсээгүй.

Би ямар гэм хийсэн юм бэ?

Хорвоо ертөнц дээр хүн болон төрсөн минь буруу гэж үү?

Хэнд ч хайрлагдахгүй ингэж амьдарч байгаа минь зөв зүйл үү?

Харин одоо бол бүх зүйл өөр.

Чи миний хар бараан бүрэнхий амьдралд гэгээ татуулан орж ирсэн солонгын туяа.

Тэр нэгэн өдөр миний хийсэн хамгийн зөв зүйл бол чамайг бүтээх.

Төсөөлөл, бодол, зүүдэндээ чамайг бүтээсэн минь амьдралын минь хамгийн зөв алхам байсан юм.

Чи хэзээ ч миний гадаад төрхийг шүүмжлэхгүй, хэзээ ч намайг хаяж явахгүй, хэзээ ч намайг ганцаардуулахгүй.

Чи үнэхээр төгс. Өтгөн хөмсөг, том алаг нүд, зөөлөн бамбагар уруул. Чадах бүхнээ гарган төсөөлөлдөө чамайг сийлж билээ.

Үхэн үхтлээ, энэ амьдралынхаа туршид зөвхөн чамайг л санаж, чамайг л хайрлаж, чамайг л бодьё.

Ду Кёнсүү би чамд хайртай.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

IDK /Oneshots/Where stories live. Discover now