5."Үнсэлт"

825 127 6
                                    


Хөөрхий бяцхан Жонгүг аль хэдийнээ согтчихож, хийж өгсөн болгоныг нь битгий уугаарай гэж хэлээд байхад тэр бараг л тасарчихсан байлаа. Жонгүг ширээгээ дэрлээд, унтаж эхлэв. Би Жонгүгийг түшээд байшин руу оруулдаг юм билүү гэж бодоод сууж байтал, хэн нэгэн ухаантан одоо өндөрлөцгөөе гэж дугарав.

Ихэнх нь дэмжсэн учраас бүгд ширээн дээрээс босоод тус тусынхаа өрөө рүү явахаар зэхэв. Жонгүгийг тойроод хэдэн бүсгүйчүүд зогсчихсон байлаа. "Би түүнийг өрөөнд нь оруулчихъя аа. Та хэд ямар өргөж дийлэх биш" гэж хэлээд би Жонгүгийг аван байшин руу орлоо. Надаас өөр эрүүл ухаантай эрэгтэй хүн байхгүй байсан болохоор л, түүнд санаа тавьж байна гэж бодон өөрийгөө хуурах гэсэн ч, би түүнд бусдаас илүү анхаарал тавьж бусад бүх хүмүүсээс илүү ихээр түүнийг ажигладаг болсон гэдгээ мэднэ. "Жонгүг тасарчихаж аль өрөө вэ?"

"Мэдэхгүй ээ зүгээр нэг рүү нь л оруулчих" бүгд архи ууснаас болж эрэгтэйчүүдийн өрөөний хувиарлалт хэнд ч хамаагүй болсон бололтой. Манай ажлын ах нар нэмж уух гээд нэг өрөөнд бөөгнөрч байв. "Тэхён чи нэгдэх үү?"

"Үгүй ээ. Архи уумааргүй байна" гэж хэлээд би Жонгүгийг түшээд, өрөө хайн, хамгийн захын жижигхэн өрөөнд оруулаад хэвтүүллээ. "Жонгүг аа? Жонгүг?" хэдэн удаа дуудсан ч, сэрэх шинж алга. Түүнийг аятайхан хэвтүүлээд хөнжлийг нь нөмрүүлчихээд хэсэг харж зогслоо. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Уусан жаахан архиндаа зориг орон түүнийг ганц удаа үнсчихвэл яах бол гэж бодогдоод эхлэв. Эцэст нь би тэссэнгүй. Уруул дээр нь ганцхан үнсээд холдлоо. Чийглэг зөөлөн уруултай юм гээч. Энэ уруултай үнсэлцвэл ч..., толгойд бохир бодол ороод ирлээ. Би дэндүү давраад байсан болохоор, өөрийгөө захиран өрөөнөөс гарав. Өөр өрөөнд ороод унтахаар хэвтэж байсан ч, түүний уруул бодогдоод нилээн их хугацааг хөврөөж өнгөрөөлөө...

Өглөө сэрээд өөрийнхөө өнгөрсөн шөнө хийсэн үйлдэлдээ маш ихээр гэмшив. Үнэндээ хайрладаг залуугаа үнсэх сайхан байсан гэвч, ингэж болохгүй шүү дээ. Би эхнэртэй гэр бүлтэй хүн байж, түүнд дурлачихсан. Жонгүгт дурласан нь хангалттай том нүгэл байхад, үнсэх гэдэг чинь...би хэтэрхий давраад байна!! Өөрийгөө барих хэрэгтэй.

Зугаалганы үлдсэн хугацаанд аль болох түүнээс зайлсхийж явлаа. Буцах болоход тэр азаар өөр нэгний машинд сууж таарав. Ингээд харьцахгүйгээр зугтаад байвал түүнийг мартаж мэдэх юм.

Гэртээ ирэхэд гэрээр дүүрэн хоолны үнэр үнэртэж байлаа. "Би ирлээ" гэж хэлэхэд эхнэр маань гүйж ирэв. "За зугаалга хэр байв? Ядарсан уу?" Өмнө нь би гэртээ орж ирээд л уламжлал болгон эхнэрийнхээ хацар дээр үнсдэг байснаа саналаа. Гэхдээ сүүлийн өдрүүдэд огт тэгээгүй юм байна. Тэхи анзаарсан болов уу? Хацар дээр үнсэх гэтэл өөрийн эрхгүй л болж өгсөнгүй. Жонгүгийг үнсчихээд эхнэрээ үнсэх? Би дэндүү ичгүүргүй муу хүн юм. Өөрөөсөө ч жигшиж байна.

Тэхиг үнсэлгүйгээр, түүний хажуугаар зөрөөд хэр их ядарч байгаагаа гайхан хувцасаа солихоор өөр өрөөнд орлоо. Үнэхээр, үнэхээр их ичиж байна. Хувцасаа сольж гараа угаачихаад, хоолоо идэхээр ширээнд суув. "Замдаа их ядарсан уу?"

"Тийм ээ. Удаан машин барьчихсан болохоор бие чилчихлээ. Их архи уугаагүй ч гэсэн. Чимээ шуугианд нь...чи мэднэ дээ?" гэхэд тэр инээмсэглэн толгой дохив. Юу ч болоогүй мэт түүний өөдөөс инээх дэндүү хэцүү юм.











...

+Sorry Babe+Where stories live. Discover now