7."Тэхи"

795 122 1
                                    



Тэхи гэртээ ирчихсэн хоолны ширээн дээр сууж байлаа. "Унтахгүй наанаа юу хийж байгаа юм бэ? Ядрахгүй байна уу? Төрсөн өдөр хэр болсон? Их уусан уу?" олон зүйл асуун эхнэрийнхээ урд ирж суутал тэр ямар ч асуултанд хариулсангүй харин, "Хаагуур явж байгаад ирсэн юм?" гэв.

"Ажлаа тараад гэртээ ирчихээд байж байтал, хамт ажилдаг хүн маань залгаад миний хийсэн тайлан хэрэг болсон гэхээр нь гаргаж өгчихөөд л ирлээ." юу ч болоогүй мэт түүнд хариулж суухдаа, Тэхиг согтуу байгааг анзаарав. Эхнэрээ согтохыг олон удаа харж байгаагүй. Тэр уудаггүй. "Юу гэнээ? Ийм орой ажил руугаа яваад ирсэн? Битгий хүн итгэхээргүй юм яриад бай! Зүгээр л үнэнээ хэл" түүнтэй муудалцах хүсэл байгаагүй учраас, "Би үнэнээ л хэлсэн. Итгэнэ үү үгүй юу чиний дур" гээд хэлчихэв. Харин энэ үг минь түүнийг улам их уурлуулж орхив.

"Ким Тэхён! Юу гэнээ? Чи намайг тэнэг гэж бодоо юу? Илүү цагаар ажилласан гэж бодвол чи ч гэсэн ажиллахгүй яагаад эрт гэртээ ирсэн юм?? Үнэнээр нь хэл"

"Учир нь би эрт дуусгасан болохоор тэр! Тэхи! Өмнө нь чи хэзээ ч ингэж байгаагүй. Нөхөр чинь чамд бүх үнэнээ хэлээд байхад өөр юу хэрэгтэй гэж? Компани руу яваад ирсэн гэх батламж уу? Би хэрэлдэж муудалцахыг үзэн яддагийг чи мэднэ. Ядраад байгаа учраас, маргааш чамайг эрүүл болсон цагт учраа олцгооё" би өөрсдийнхөө унтлаганы өрөө рүү орж унтсангүй.  Илүү байдаг нэг өрөөнд орж хэвтлээ. Магадгүй би муу нөхөр байж болно. Тэр намайг хардах эрхтэй гэвч өнөөдөр лав биш. Жонгүг бид хоёрын дунд өнөөдөр юу ч болоогүй. Асуудал зөвхөн надад л байгаа, түүнээр хардуулах ямар нэгэн юм болоогүй. 

Муу нөхөр байгаад уучлаарай Ким Тэхи

Гэхдээ би зөвхөн түүний л сайн нөхөр байж чадах юм шиг байна.

Маргааш өглөө нь тэр надаас уучлалт гуйлаа. Ямар эрхтэй гэж түүнээр уучлалт гуйлгуулаад байгаагаа ч ойлгосонгүй. Энэ гэрт ганц л гэм буруутай хүн байгаа, тэр нь би. "Согтуудаа үнэхээр тэнэг үйлдэл гаргасан байна. Уучлаарай Тэхён. Би чамд итгэдэг, гэхдээ өчигдөр яагаад гэнэт тийм үйлдэл гаргаснаа ойлгоогүй. Магадгүй манай нэг найзын нөхөр өөрийг нь хуурч байгаа мэдсэн тухай надтай ярьсан юм. Тэр яриа надад нөлөөлчихсөн байж мэдэх юм"

"Зүгээр дээ. Намайг ч гэсэн уучлаарай. Би ч гэсэн чиний оронд байсан бол, тиймэрхүү зүйлийн талаар бодох байсан биз. Чамайг архинаас болж тэгэж байгааг мэдсэн учраас удаан муудалцахгүй гэж өөр өрөөнд орж унтсан юм шүү. Чамд уурласандаа тусдаа унтсан гэж битгий буруугаар ойлгоорой" Тэхи миний хацар дээр үнсээд, "Баярлалаа. Чи дэндүү ухаантай" хариуд нь би хүчээр инээмсэглэв. Жонгүгийг үнсэж ухаангүй аашилсандаа одоог хүртэл харамсаж байгаа. Надад үнэхээр хэцүү байна. Үнэндээ түүнийг мартаж чадахгүй  гэдэгтээ аль хэдийн эвлэрсэн. 

Магадгүй би түүнийг үхэх үхтлээ хайрлах байх зөвхөн өөрийнхөө сэтгэл дотроо нандигнана. 




...

+Sorry Babe+Where stories live. Discover now