-14-

327 20 5
                                    

Хэд хоног Жисолтой цуг амьдарч байгаад гэртээ харихаар боллоо. Жисол надад туслана гээд гэр хамт цэвэрлхээр болсон юм. Өдөржингөө гэрийнхээ тоос шороотой ноцолдож өдрийг барлаа.

Бэкхёны талаас:>>
Хисолыг явуулсныхаа дараа ахиад л Шиүминтэй уулзахаар явлаа.
Үнэндээ Шиүмин Хисолыг авна гээд байхаар нь Сөүл явуулсан нь энэ юм л даа.
Энэ удаад Шиүминтэй тохиролцох гэж байгаа.

Шиүминий гэр|буудал|-т ирээд ахиад ярилцъя гээд өрөөнд нь орлоо.
Би:Тохирох зүйл байна.

Шиүмин:Юу юм

Би:Хисолыг надад өгөөд та хоёр гэрлэлтээ больчихвол би чамтай өрсөлдөнө хүчээ үзнэ гэхээ болилоо

Шиүмин:Би яах гэж тэгнэ гэж?

Би:Одоо чиний их зан чинь оролцохгүй байвал зүгээр байх юмсан? Энэ өрсөлдөөнд өөрийгөө ялна гэж итгээд байгаа юмуу? Залуус бүгд миний талд байна. Чи яаж ч хичээсэн надтай өрсөлдөөн хийж чадахгүй. Тийм биш гэж үү?

Шиүмин хэсэг чимээгүй бодож сууснаа : Гэхдээ Хисолтой ярилцмаар байна.

Би:Бас ямар заль ашиглах гээд байгаа юм? Хисол чамтай ярилцахыг хүсэхгүй байгаа

Шиүмин:Зүгээр л сүүлийн удаа уулзуулчих

^^^^^
Хисолын талаас:

Хоёр хоногийн дараа Бэкхён надтай уулзана гэж хэлсэн юм. Жисолтой манай гэрт хамт амьдарч байгаа болохоор бид гадуур уулзахаар болов.
Жисол:мм Хисол оо энэ ямар амттай байна? Гээд надад халбаганд хийж байгаа хоолноосоо хийгээд асуув.

Би амсаж үзээд:Яиаа хоолыг чинь идээгүй удсан байна шүү. Амттай

Хоёр хоногийн дараа^

Бид хан мөрний дэргэд уулзахаар тохирсон болохоор би түрүүлж ирээд сандал дээр суун хүмүүсийг болон гадаах орчиныг ажиглаж байлаа. Яагаад уулзах ёстой цагаасаа нэг цагийн өмнө ирээд хүлээж байгаагаа өөрөө ч ойлгохгүй нь.

Хүүхдүүд, хосууд , гэр бүл , ганцаархнаа цаг нөхцөөж суугаа хүмүүс , найзууд гээд л зөндөө хүмүүс намайг тойрон хан мөрний дэргэд зугаацна. Эргэн тойрноо хараад инээж суухад нэг танил царай явж байлаа. Би танисан даруйдаа гүйж очоод тэврээд санасан шүү гэж хэлээд үнсмээр байгаа ч өөрийгөө барих хэрэгтэй. Харцаа өөр өөр зүгрүү шилжүүлэн балмагдаж орхисон ч тэр хүн яг миний хүлээсэн ч битгий тэгээсэй битгий намайг харчаасай гэсэн зүйлийг хийчихлээ.

-:Хисол??

Би тэр хүн байна гэдгийг мэдээд: Биш ээ хүн андуураад байна Хисол биш гэлээ.

-:Чи амьд байсан гэж үү?

Үнэндээ түүнийгээ тэврээд авмаар байна. Хэтэрхий их санчихсан байна. Жунин аа чи өөр хүнтэй болчихсон байж намайг яах гэж таньж байгаа юм бэ? Би тэсэл алдалгүй уйлчихав. Жунин гайхсанаа миний нулимсыг арчиад : Хисол оо чи үнэхээр гэж үү? Хаана байсан юм бэ Хисол оо гэж хэлээд нулимс унагаав.

Би:Тийм ээ үнэхээр би үнэхээр Хисол би байна гэж хэлээд улам л уйллаа.

Жунин намайг энгэртээ тэврээд:Яагаад алга болчихсон юм бэ? Ямар их сансан гээч чи хаана байгаад ингэж их удсан юм бэ?

Би:Хүлээлгэсэнд уучлаарай чамайг өөр хүнтэй болсон гэдгийг сонссоон. Зүгээр л яв. Би чамайг салаад буцаад хажууд минь ирээч гэж гуйхгүй ээ *уйлах*

Жунин:Намайг уучлаарай амьд гэдгийг чинь мэдсээр байж өөр хүнтэй болчихсонд уучлаарай Хис-
Жунины үгийг таслан хажуунаас хэн нэгэн Хисол? Гэж хэллээ.

Жунин бид хоёр гайхан зэрэг харахад Бэкхён Шиүминтэй цуг зогсож байлаа.

Би:Жунин аа түр энэ хүмүүстэй уулзаж болох уу?

Жунин:Хэн юм?

Би:Аа дараа нь хэлье аа түр уулзаад ирье гэж хэлээд Жуниныг ганцааранг нь сандал дээр үлдэгээд нулимстай нүдээ нэг шударчихаад Бэкхёны зүг явлаа.

Шиүмин:Хэн юм?

Би:Хэлж чадахгүй нь

Бэкхён:За дараа нь хэлээрэй за?

Шиүмин:Хисол оо гэхэд нь би доошлуулж байсан харцаа түүнрүү чиглүүллээ.

Шиүмин:Чи надаас салмаар байна уу?

Би энэ асуултанд будилж орхилоо. Яг тулаад асуухаар үнэхээр эргэлзэж байна. Түүнтэй өнгрүүлсэн нэг жилд тэр намайг зовоож байсан ч хажуугаар нь жаргааж инээлгэж баярлуулж байсан юм. Би бодож байснаа хөнгөн толгой дохиход: Ойлголоо гэж хэлэн цаашаагаа явсан юм.

Би харцаа түүнийг яван явтал нь араас нь харн зогсоход Бэкхён:Одоо та хоёр салж байна энэ та хоёрын сүүлийн уулзалт гэж хэлэхэд нь миний хөл өөрөө Шиүминий араас гүйчихлээ. Би нэг жил үнэхээр түүнээс салахыг хүссэн ч яг сална гэхээр нэг л хоргодоод байна. Түүнийг араас нь хүчтэй гүйж очоод бэлхүүсээр нь гараа оруулан тэврэхэд миний гаран дээр түүний нулимс дусав. Шиүмин эргэж харалгүй:Зовоосонд уучлаарай Хисол оо гэхэд нь би түүнийг өөр лүүгээ эргүүлж харуулаад уруул дээр нь зөөлөн үнслээ. Аман дотор Шиүмин бид хоёрын нулимс холилдон орж бид салцгаалаа.

Би юу ч хэлэлгүй эргэж харан Бэкхён руу алхлаа.
Бэкхён:Зүгээр үү гэхэд би нулимсаа ахин нэг шударчихаад Зүгээрээ гэж хэллээ. Бэкхён намайг энгэртээ тэврэхэд миний нулимс ахин урсав. Би яагаад уйлаад байгаагаа ч ойлгохгүй байна. Би яагаад тэгж их хоргодоод байгаа юм бэ?

Хүүхэлдэй /COMPLETED/Donde viven las historias. Descúbrelo ahora