27

187 13 1
                                    

•ХАГАС ЖИЛИЙН ДАРАА•

Одоо би жаргал зовлонгийн дунд жаргал руу тэмүүлэн амьдарч байна.

Бэкхён намайг уучилж би Бэкхёныг уучилж чадсан ч би түүний өмнө яагаад ч юм буруутай мэт өөрийгөө үнэлдэг дээ ч тэр үү зугтаад яваад өгчихсөн. Түүний хэзээ ч олж чадахгүй болов уу гэсэн газар луу.

Гэхдээ намайг олоод ирээд тэврээсэй санасан шүү гэж хэлээсэй гэсэн нууцлагдмал хүсэл тээдэг гэдгээ би мэднээ.

Одоо бодоход би түүнээс хэтэрхий их зүйл хүртээд түүнээс өөр нэгэнг харж чадахгүй болсноо энэ хагас сарын турш ойлгосон. Би түүнгүй бол хэн ч биш гэдгээ. Өдөр хоногийг аргацаалан өнгрөөх хойгуур ажил ч олж хийж чадсан даа багахан баярласан гэх үү дээ.

Бэкхёны талаас:

Хисол хаашаа ч юм алга болоод өгчихсөн.

Гэнэтхэн амьдралд орж ирсэн шигээ гэнэтхэн алга болчихсон.

Түүнийг хаанаас хайгаад ч олж чадахгүй байгаа өөрийгөө маш их зэмлэж байна.

Тэр минь надаас болж нулимсаа ахин урсгасан болов уу?

Надаас болж ахиад л хоолоо муу идэж байгаа болов уу?

Надаас болж хэцүү хүнд зүйлсийг туулж амьдарч байгаа болов уу?

Надаас болж өөрийнхөө аз жаргалыг үгүй хийчихсэн болов уу?

Өөрийгөө одоо би маш их үзэн ядаж байна.

Гэхдээ үүнээс өөр юу ч хийж чадахгүй би хэтэрхий сул дорой болчихсон байна.

Хүн бүрийг уландаа гишгидэг харгис Бэкхён би болчихсон байна.

Түүнийгээ ахин үнэрлэж мэдэрмээр байна.

Түүний инээмсгэлэлийг ахин харахыг хүсч байна.

Зүгээр л түүний дэргэд байхыг хүсч байхад тэр яагаад надаас дөлнө вэ?



Хисолын талаас:

Би одоо Америкт амьдарч байгаа. Намайг энд маш олон хүн хайж ирсэн ч би тэднээс зугтсан хэвээр. Буруу зүйл хийгээгүй ч буруутай мэт санагдсан болохоор зугтаж байгаа. Ингээд бодоход би зүгээр л өөрийн хэтрүүлж бодсон зүйлээсээ болоод хүний зүрх сэтгэлийг бусниулж орхидог би ч үнэхээр мулгуу амьтан юм даа.

Хүүхэлдэй /COMPLETED/जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें