25

198 13 1
                                    

Бэкхён " Ахх ингэж нэг юм хорвоогийн нарыг үздэг юм байжээ..."

Би инээд алдсаар гарнаас нь хөтлөхөд тэр над руу харснаа инээд алдан хамтдаа машинд суусаар гэр лүүгээ явсан юм.

Гэртээ ирэхээд хамгийн сүүлд яаж орхисон яг тэр байрандаа байсанд багахан санаа алдсан юм. Эгч байсан болч...

Бэкхён " Юу бодоод байгаа юм? "

Би " Аан зүгээр л... Надад нэг эгч байдаг байсан юм л даа. Хэрвээ энд байсан бол.. Гээд л"

Бэкхёны талаас:

Тэр үнэхээр л зүрхийг минь шимшрүүлж чадаж байна. Би түүнд одоо юу гэх ёстой вэ? Зүгээрдээ гэж хэлээд нурууг нь илэн тайвшруулах уу? Би түүний өмнө хэтэрхий их жүжиглэчихсэн бололтой.. Уучлаарай Хисол оо..

Би " Зүгээрдээ зүгээр охин минь.." гэж хэлэн нуруун дээр нь хэд хэд иллээ.

Энэ байдлыг эвдэн түүний утас өрөөгөөр дүүрэн хангинах нь сонстолоо. Хисол утсаа аван хэд хэд толгой дохисноо "Түр гараад ирье" гэж хэлээд намайг орхин хаалга саван гараад өглөө. Хэн юм бол доо?

Хисолын талаас:

Гэрээс гаран залгасан хүнээ хайхад тэр сандал дээр тухлаад суучихсан хээр нэг царай гарган хүлээж байсан юм.

Би шууд л очоод " Миний эгчтэй холбоотой зүйл байна гэсэн үү? "

Жимин " Тийм ээ суучих " гэсэнд би итгэлгүйхэн харж байснаа хажууд нь суусан юм.

Би " Хэл л дээ "

Жимин " Хэлвэл надад юу өгөх юм?"

Би " Юу хүсэж байгаа юм"

Жимин над руу ойртож ирэн " Чамайг.." гэхэд нь би хэд хэд инээд алдсанаа " Хөөе хоёулаа тийм ч дотно биш байхад яаж чамд итгэх юм? Тэглээч чи намайг яах ч юм билээ? Бас юу хэлэх гээд байгааг чинь би мэдэхгүй. Худлаа ч байж болно штээ"

Гэхэд тэр нүдээ эргэлдүүлэн харснаа надад зураг гарган өглөө. Энэ??.. Бэкхён аааааа...~

Бэкхёны талаас:
Хисол гараад 2,3 цаг болоод байна. Би яг хувцасаа өмсөн гарах гээд хаалга зүглэхэд тэр минь ороод ирлээ. Бурханы минь аврал гэж.

Би " Аа Хисол оо хайчаад ирсэн юм? Ямар их санаа зов боо? " гэхэд тэр над руу ч харалгүй намайг үл тоон хажуугаар минь зөрөн өнгрөөд хаалгаа түс хийтэл нь хааж орхин харин би гайхан хоцорсон юм. Би амандаа яасан юм болоо гэж үглэн явахад газар нэг зүйл байгаа нь харагдлаа. Энэ? Тэр яаж?

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now