-15-

318 24 1
                                    

Өнөөдөр би Жунинтай болзоо тохирчихсон. Яг л хуучных шиг ээ баяртайгаар болзоно.
Жисолд үүнийг хэлэхэд тэр лавдаг сайнаар хүлээж аваагүй. Бас намайг гадуур явуулах үнэхээр дургүй байгаа. Ахиад хулгайлагдчихвал яаанаа гээд их л санаа тавьж байгаа даа.
Би өрөөндөө ямар хувцас өмсөх вэ гээд харж зогсоход Жисол хажуунаас орж ирэн энийг өмс гээд хувцас руу заав. Бүдэг цэнхэр өнгийн зуны даашинз.




Жуниныг гэрийнхээ гадаа хүлээхэд төд удалгүй хүрч ирэв. Би машинд нь суун түүнрүү гараа даллахад тэр надад цэцэг өглөө. Сүүлд хэзээ ч цэцэг авсанаа санахгүй нь. Би баярлалаа гэж хэлээд хацар дээр нь нэг үнсчихээд бид кино үзэхээр явцгаалаа.
Аймшгийн киноны тасалбар авчихаад кино гарах цаг хүлээн попкорн амруугаа хийж цаг нөхцөөн суухад ахиад л таньдаг царайнууд. Тэр царайнууд намайг олж харчихаад нүд нь орой дээрээ гартал гайхав. Тийм дээ. Үхсэн хүн өөдөөс нь хараад сууж байхад.

-:Хүүеээ Хисол эгч?? Гэж нэг нь хэлэхэд бүгд над руу харав. Тэд нар шууд гайхаж харснаа гүйж хүрч ирээд:Хисол эгчээ??? Гэхэд нь би:Хисол байна гэж үү ? Тиймээ Хисол гээд залхсан байртай хэлхэд тэд намайг тэврэн авцгаалаа.
-:Эгчээ та хаана байсан юм бэ үхсэн мүхсэн гээд хүн бүүр айлгаад гэж нэг нь хэлэхэд бүгдээрээ уйллаа.

Жунин:Ханна одоо тавиа Хисол өвдөх нь байна

Би:Мм миний охидууд нэг жил хараагүй байсан чинь бүүр том болчихож гээд би эрхлүүллээ.

Жисү:Эгчээ та хааччихсан юм бэ? Нулимсаа арчиж арчиж хэлэхэд нь би:Эгчийгээ санчихсан уу? Миний зулзаганууд.

Би бага байхдаа хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан юм. Тэгээд том болоод хэдэн охидыг нэг архичин дээрэлхээд байж байхаар нь аварч байсан удаатай. Тэгээд тэр охидуудад санаа тавьж яг л төрсөн эгч шиг нь байдаг болчихсон доо. Ханна , Жисү , Инжү , Жинхэ , Хэин , Юүри , Нара. Миний охидууд.

Хэин:Ингэхэд Жунин ах энд юу хийж яваа юм?

Жунин: Танай эгчийг чинь болзоонд урьсан чинь та нар сүйтгэчихлээ л дээ

Би:Та нар минь сайн байсан уу?

Жинхэ:Эгчээ таныг байхгүйд үнэхээр хэцүү байсан. Аннагийн нөгөө нөйз залуу байна штээ. Их явалдаад байна гэсэн. Тэр хоёр салчихсан гэж хэлээд ахиад л уйллаа.

Анна:Тийн тэгээд яг таниас сүүлд уулзсны дараа салсан байхгүй юу тэгээд танруу залгасан чинь та алга болчихсон байсан гэв.

Би:Ишш миний муу охидууд хэцүү байсан юм байна даа. Эгч нь ахиж алга болохгүй болохоор санаа зоволтгүй за юу


Жунинтай кино үзэж хоолонд орж байхад охидууд маань ч бас хажууд дагаж явсаар би Жунинаас салж охидууд уулзаагүй удсан гээд манайд хонохоор боллоо.
Жисол бид хоёр охидууддаа хоол хийж өгч, сэтгэл санааг нь өргөж, хамт драма үзэж элдэв бусын хов жив ярьж хонолоо.

......


Би одоо сургуульд явах ёстой болохоор сурч байсан сургуульдаа очиж уулзлаа. Мөнгө санхүү хэцүү байгаа гээд байгаа байдлаа хэлэхэд намайг 50% хөнгрүүлж сургахаар болсон юм. Их азтай шүү.
Удахгүй 9сарын1 болох болохоор би ахиж 1р курс-с ээ сурахаар боллоо. Хэцүү ч гэсэн дипломгүй бол хаана ч ажил хийж чадахгүй штээ. Бэкхён хэдий их мөнгө өгсөн ч цагын эрхэнд дуусах учраас одоо л хөдөлж мөнгө цуглуулж боловсорлоо дээшлүүлж амьдрахгүй бол ч хэцүүхэн гэдгийг ойлгож байлаа.

Хэд хэдэн цагын ажилтай болоод маргаашнаас ажиллахаар болж өнөөдөртөө ингээд гэртээ харихаар болов. Автобусанд суугаад гэрийнхээ буудал дээр буун харилаа.
Гэрийнхээ ойролцоо ирэхэд аль хэдийнээ харуй бүрий болж гэгээ тасарчихсан байлаа. Орцны үүдэнд хэдэн зүс үл мэдэгдэх залуус тамхи татаж архи гудран сууж байв. Орох уу байх уу гэж бодсоны эцэст орохоор шийдэж хажуугаар нь чимээгүйхэн зөрчихье гэж бодож бодож зөрөхөд нэг согтуу залуу нь намайг бариад авлаа.
Би гараа буцааж татаад гэр лүүгээ хамгийн хурданаараа гүйх нь тэр. Лифтэнд суухдаа л араас хэн ч дагаагүй байгааг харан тайвшраад хэд хэд гүнзгий амьсгаа авчихаад л гэртээ орлоо. Гэрт ороход үүдэнд Жисол бас өөр нэг эрэгтэй танихгүй хүний гутал байв.

Би: Би ирлээ

Жисол:Ирчхэв үү гэхэд бас өөр нэгэн хоолой:Утсаа авахгүй яасан юм гэлээ.
Хоолойг нь мэдэх юм байна.

Би:Чи энд юу хийж яваа юм?

Тао:Бэкхён чинь л яв гээд байсандаг.

Би:Би зүгээрээ гээд хэлчихээрэй

Тао:Тиймээ харчих лаа

Жисол:За хоол болчихлоо шүү

Би:Вуаа хийчихсэн байсан юм уу?

Тао:За идье2


Одоо ер нь зохиол дуусах гээд явж л байх шиг байна даа гэхдээ бас хаанаасаа гэнтийн зүйл болчих юм билээ дээ мэдэхгүй юм?...

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now