1.You okey?

1.5K 112 3
                                    

Би энэ жил 17н настай. Ахлах ангийн жирийн нэгэн сурагч. Яахав ээжтэйгээ муухан харилцаатай учраас тусдаа гарч ганцаараа амьдардагаас бусдаар миний амьдрал бусад хүмүүсийнхээс ялгаагүй байсан юм.

Тэр эрэгтэйг гарч ирэх хүртэл

"Жимин а!"

Сургуулийн дүрэмт хувцастай нэгэн хүү гартаа цаас атгасаар сургуулийн кордиороор гүйх ба шаргал үстэй өөр нэг хүүг чангаар дуудна

"Жимин!!"

"Яагаад чих цоортол орилоод байгаам бэ? Хусог а"

"Жимин а. Чи энэ цааснуудыг сагсны клубын менежэрт хүргээд өгөөч?"

"Юу вэ? Үгүй ээ. Тэр нь хэн ч байдаг юм? Чи өөрөө өг"

Хусог түүний үгийг сонсолгүй цааснуудаа Жиминд өгчихөөд цаашаа яаран гүйхдээ

"Баярлалаа Жимин а" гэж орилно.

"Хөөе! Жон Хусог?"

Жимин түүний араас орилсоор хоцрохдоо

"Муу ярьдаг морь чинь"

хэмээн түүнийг муулах ч, нэгэнт явах хэрэгтэйгээ ойлгон сургуулийн заал руу оров. Тэнд нилээн хэдэн хөвгүүд сагс тоглох ба зарим нэгийг нь дээд ангийнх нь сонбэ нар гэж Жимин таньж байлаа.

Гэхдээ тэр сагс тоглох хөвгүүдийн дундаас үл таних нэгэн залууг олж харав. Цас шиг цагаан арьс, жижигхэн хамар, хүний хийх үйлдлийг амархан унших хурц нүд, нимгэхэн ягаан уруул.

Жимин анх удаа л эрэгтэй хүнийг ийм сэтгэл татам байж болдог юм байна гэж ойлгох шиг, үл таних залууг нүд салгалгүй ширтэнэ. Тэр мэргэжлийн сагсчин бололтой, хийж байгаа хөдөлгөөн бүр нь цэвэрхэн, хурдан шаламгай байлаа.

"Сурагч аа?"

Олон юм бодон зогсож байсан Жиминыг хажуугаас нь хэн нэгэн дуудахад тэр толгойгоо эргүүлэн дэргэд нь зогсох залууг олж харав. Тэр залуу инээмсэглэн

"Энийг Хусог чамд өгсөн үү?"

"Аан тийм ээ. Менежэрт нь өгчихөөрэй гэсэн юм"

"Тэгвэл надад өгчих өө. Би сагсны клубын менежэр, Ким Сокжин гэдэг"

Нүдэнд дулаахан инээмсэглэлтэй тэр царайлаг залуу надруу гараа сунгахад би хурдхан шиг зөрүүлэн атгаад

Чи бид хоёрын ялгаа (дууссан) Dove le storie prendono vita. Scoprilo ora