23.Without you

666 73 3
                                    

"Жимин а сайн уу?"

Хэдэн сар, үгүй ээ ер нь л Юнгиг байхгүй бүхий л хугацаанд дуугаа хурааж, бага зэрэг дотогшоогоо болсон Жимин сургууль дээрээ Хусог Сокжин Жонгүг гурваас өөр ямар ч хүнтэй харьцахаа больсон билээ.

Бусад хүүхдүүд ч түүний уйтгартай байдлаас дөлөн тоохоо больсон аж. Түүний байдал дордож байгаад санаа зовсон Сокжин түүнтэй ярилцаж үзэхээр шийдсэн нь энэ байлаа. Харин Жимин хэдэн өдөр нойргүй явсан хүн аятай, дуртай дургүй түүнд сул дуугаар хариулна

"Сайн.............үгүй ээ......үнэндээ өөрийгөө сайн байгаа гэж бодохгүй байна........"

"Жимин а. Чи одоо болих хэрэгтэй. Цаг ямагт Юнгиг бодож, санаж бэтгэрэх нь чамд л хэцүү биш гэж үү?"

"Юнги ах яваад аль хэдийн нэг жил өнгөрчихсөн. Гэтэл одоо болтол түүнээс ямар ч сураг алга...... миний санаа зовж байна"

"..........."

Сокжин ч мөн удаан хугацаанд Юнгитэй холбоо тогтоож чадаагүй. Хэрвээ түүнийг өвчнөөсөө болж Америк явсан гэвэл Жимин яаж хүлээж авахыг тэр тааж ядаж байлаа.

"Би Юнги ахыг их санаж байна..... Ингээд явчихсан. Бүр мөсөн мартъя гэд ч тэгэж чадахгүй байна... Үнэхээр....ядаргаатай. Бүх зүйл үнэхээр ядаргаатай санагдаад.......... хэцүү байна"

Жимины хөмсөг зангидан, нулимсаа барьж ядах царайг харсан Сокжин эцэст нь шийдвэрт хүрэв бололтой Жиминлүү нухацтай харав.

"Би угаасаа ганцхан жил л түүнээс нууцална гэж амалсан Юнги. Амлалтын минь хугацаа энэ хүрээд дууссан"

Сокжин амандаа бувтнан хэлэхэд Жимин түүнлүү сонжсон маягтай  хараад

"Юу гэсэн бэ? хён"

"Жимин а.....хоёулаа Юнгигын гэрлүү очих уу?"

————————————————————-

Тэднийг том орд харш шиг гэрийн үүдэнд зогсоход Жимин хуучны хөгжилтэй дурсамжаа санан муухан инээмсэглэнэ.

"Энд хүн байгаа юм уу?"

"Зөвхөн үйлчлэгч нар нь л. Юнгигын аав ээж ихэвчлэн гадаадад байдаг юм"

Тэднийг ороход сүүлд ямар байсан яг хэвээрээ л байв. Гэхдээ бага зэрэг хоосон, амьгүй болсон мэт.

Сокжин үйлчлэгчтэй юм ярьж байснаа Жиминд хандан

"Жимин а 2 давхарт гараад Юнгигын өрөөний шургуулганаас хавтастай альбум байгаа аваад ирээч?"

Чи бид хоёрын ялгаа (дууссан) Où les histoires vivent. Découvrez maintenant