13.How?

685 84 0
                                    

Yoongi's POV

Жимин намайг гэртээ оруулан, гал тогооныхоо ширээний ард суулгав. Би ч бага зэрэг биеэ барин түүний гэрийг ажиглана.

"Та нүүрээ яачихсан юм?"

"Аан. Энэ харин нэг тийм юм болоод"

"Би уул таныг зодоон зохион хийдэггүй, томоотой хүн гэж бодсон юмсан?"

Жимин ингэж хэлээд эмийн сангаа гарган шархыг минь цэвэрлэж өгч эхлэв.

"Хэрэгтэй гэж үзвэл би хэнтэй ч гар зөрүүлэхэд бэлэн. Хичнээн хэлээд ч хүний үг ойлгодоггүй хүмүүстэ—

Би хорсолтоос болж ирсэн өвдөлтөнд нүүрээ атиралдуулахад Жимин сандран шархлуу минь үлээн

"Уучлаарай, уучлаарай хён. Их өвдөж байна уу?"

Түүний сандарсан төрх, үлээж өгөх зузаан уруул бүгд эгдүүтэй харагдаж байсанд би өөрийн эрхгүй инээмсэглэн Жимины нэг гарнаас атгалаа. Тэр ч шууд хариу үйлдэл үзүүлэн том нүдлэхэд би түүний гарыг зөөлөн илээд

"Жимин а. Би чамд сайн"

"Б-б-б-и..."

Түүний гарыг өргөн зөөлөн үнсэхэд тэр улам л сандарч, гэнэтийн үйлдлээс цочсон харагдана.

"Чи гайхаж л байгаа байх. Гэхдээ би их дээрээс авхуулаад л гарыг чинь үнсэхийг хүсдэг байсан. Буруугаар битгий ойлгоорой. Зүгээр л эгдүүтэй мөртлөө асар их ажлыг амжуулдаг энэ гаранд би их дуртай"

Жимин сая жоохон тайвшрав бололтой ичингүйрэн инээмсэглээд

"Тиймээ, та өмнө нь миний гаранд дуртай гэж хэлж байсан шүү дээ. Одоо бодоод байхад би тэр үед л таньд ямар их хайртайгаа ойлгосон"

Бид бие биелүүгээ харан хэсэг зогслоо. Тэр минь их өхөөрдөм. Инээд нь, яриа нь, алхаа нь хүртэл. Хүсвэл намайг хувиа хичээгч гэж дууд, гэсэн ч би түүнийг үргэлж хажуудаа байлгаж, инээхийг нь хармаар байна.

Түүний надлуу харах харц нь үргэлж гэм зэмгүй цагаахан байдаг. Тэнгэрт мандах нарнаас ч илүү хурцаар тэр гэрэлтдэг. Түүн шиг хүн яаж над шиг амьтаныг хайрласан юм бол?

Би мэднээ. Өөрийнхөө хүйтэн хөндий занг, муухай аашийг. Гэсэн ч тэр миний хажууд гарч ирсээр л байсан. Би түүнийг зүгээр л хэсэг ингэж байгаад алга болчих байх гэж бодсон. Хурдан л алга болчихоосой гэж хүссэн. Тэнэг ч байждээ.

Харин одоо ... тэр алга болчихвол би үнэхээр их шанална гэдгээ мэдэж байна.

Тиймээс юу ч болсон түүнийг хажуудаа авч үлдэнэ.

Чи бид хоёрын ялгаа (дууссан) Where stories live. Discover now