22.Far away

590 66 3
                                    

"За Жимин а. Ухаантай байх хэрэгтэй шүү!"

"Би яаж ухаантай байх юм бэ? Саяхан өгсөн математикийн шалгалтандаа уначихсан штэ?!"

"Наад шалгалт чинь хэнд хамаатай юм бэ?!"

"Тэгвэл Юнги ахтай ярихад ухаан ямар хамаатай юм?!"

"Чи одоо утсаа авчихаад Юнги ахлуу ингэж уурлах уу? Уураа дар!"

"Би уурлаагүй байна!"

"Чи уурлаад л байна штэ"

"Үгүй ээ!! Би уурлаагүй!"

"Тэгвэл юундаа хүнлүү орилоод байгаа юм?!"

"Чи өөрөө л хүний уур хүргээд байгаа биз дээ?!"

"Хар л даа чи уурлачихсан байна!"

"Үгүй ээ! Би—

Саянаас хойш хангинан дуугарсан утасны дуудлага тасархад тэд хоёул Жимины утаслуу харав. Жимин улам л бухимдан

"Чамаас болж байгаа юм?! 6н сарын дараа арай гэж залгаж байхад?!"

"Би ямар дуудлагийг чинь тасалчихсан юм уу? Тэглээ ч ууртай яриснаас илүү яриагүй байсан нь дээр"

Жимин Хусоглуу дайрхад Хусог биеэ хамгаалан Жиминээс зугтаана. Хусог ширээний цаад талд зогсоод

"Жимин а тайвшир! Бид одоо ямар хүүхдүүд биш дээ? Ингэж хөөцөлдөх хэрэг байна уу?"

"Тиймээ. Хүүхдүүд биш учраас хоёулаа зүгээр шууд зодолдоод учраа ололцчихъё! Хүрээд ир!"

Ширээн дээр байх Жимины утас дахин дуугарлаа. Тэд хоёул хурдан гүйж очоод харвал энэ дуудлага Юнгигээс байв. Жимин баярлан шуудхан авах гэхэд Хусог түүнийг болиулан

"Буурь суурьтай байна шүү! Юнги ахыг байхгүйд арчаагаа алдсан мэт байж болохгүй!"

"Ойлголоо"

"Аан бас битгий хэтрүүлчихээрэй?"

"Ойлголоо доо! Хэтрүүлэхгүй. Одоо би авахгүй бол дахиад тасрах нь байна?"

Жимин амьсгаагаа дараад хоолойгоо засав. Юмыг яаж мэдхэв гэд Хусог түүнтэй хамт сонсохоор болов.

"Байна уу?"

"Сайн уу? Жимини"

Өөрийнхөө нэрийг удаан уулзаагүй хайртай нэгнээсээ сонссон Жимин тэр даруй л сандран ээрч муурж

"Н-нөгөө хэн бэ?"

"Би байна аа. Юнги ах чинь"

"Б-би тийм хүн танихгүй ээ"

Чи бид хоёрын ялгаа (дууссан) Wo Geschichten leben. Entdecke jetzt