thirty-seven

537 69 4
                                    

Хоёр жилийн дараа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоёр жилийн дараа

Жэмин инээмсэглэсээр харшийн номын сан руу орлоо. Түүнийг орж ирэхэд Жимин, Юнги хоёр ярилцан сууж байх агаад тэд Жэмин-г харсаар яриагаа өндөрлөв.

Жимин дээш боссоор гараа халаасандаа хийн зогсоод "Юу болсон?" ийн асуухад, Жэмин томоор инээмсэглэсээр, юу ч хэлэлгүй түүнийг зөрөн дээш гарлаа.

Жэмин-ий төлөвлөгөөний эхний үе бүтсэний дараа Жимин тусгайлан номын сангаа дахин засварласан юм.

Энэ номын сан маш өндөр таазтай учир тэр үүний тал хэсгийг хоёр давхар болгосон билээ. Өөрөөр хэлбэл тэр номын тавиурууд дээрх зайг ашиглан шинэ давхар бий болгосон аж. Одоо харин тэнд Жэмин өөрийнхөөрөө ая тухтай гэгч нь ажилладаг болсон.

Жимин анхандаа аль нэг өрөөг түүнд өгөхийг хүссэн ч, түүний ажилд ном ихээхэн хэрэг болдог учир ийн шийдсэн юм.

Жэмин дээш шатаар гарахдаа "Мэдээж, би чадсан." хэмээн тайвнаар хэлээд, өөрийн ажлын хэсэг рүү оров.

Номын санг засварласны өөр нэг учир нь Жэмин бол одоогийн үйл ажиллагааны гол цөм нь юм. Тиймээс тэд дараагийн төлөвлөгөөгөө ярилцаж, юу хийх ёстойгоо хэлэлцэхэд Жэмин хамгийн ихээр ойрхон байх хэрэгтэй билээ.

Жимин түүний үгийг сонсон жаргалтай инээмсэглэсээр буцан доош сууж, Юнги-тэй яриагаа үргэлжлүүлэв.

Өнгөрсөн хоёр жилийг дүгнэвэл, энэ тэр чигтээ Жэмин-ий жилүүд болсон юм.

Түүний төлөвлөгөө ёсоор Ким Хвантэ болон Пак Дусан нарыг алсны дараа тэд бусад шүүгчдийг өөрсдөдөө урвуулан авч, Дунсан уулыг эзэмших эрхийг олж авсан юм. Хэдий тэдний шүүх хурлын үйл явц нийтдээ хоёр жилийн хугацаанд үргэлжлэх байсан ч, Намжүн-ы хакерын ачаар бүх шүүгчдийн сул талыг олсон билээ. Харин Жэмин үүнийгээ яаж хэрэглэхээ дэндүү сайн мэдэж байсан тул хоёр жилийн шүүх хурлыг хагас жилийн хугацаанд болгон товыг өөрчилж чадсан юм. Мэдээж тэд шүүх хуралд ялсан.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now