fourteen

645 81 2
                                    

Жонгүг Жимин-д зай тавьж өгөн арагш болсоор эргэн тойрноо шинжлэхээр эргэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүг Жимин-д зай тавьж өгөн арагш болсоор эргэн тойрноо шинжлэхээр эргэв.

Эдгээр залууст ямар нэг таних тэмдэг байх л ёстой! Азаар тэр бараг л бүх гэр бүлүүдийн шивээс, зүүлт гэх мэт таних тэмдгийг мэднэ!

Жонгүг газраар ухаангүй хэвтэх залуусыг өнгөрсөөр, буланд хана налан ухаангүй суух залуу дээр очив.

Түрүүн түүнтэй барилцан авч байхдаа Жонгүг түүний хүзүүний нугалам дээрх шивээсийг олж харсан. Жонгүг болгоомжтой ойртсоор түүний мэдрэлийн цэг дээр дарангаа цамцных нь захыг ярав.

Тийм ээ, түүний бодсон зөв байж!

Жонгүг шивээсийг нь далдлах мэт буцаан цамцыг нь хаагаад, санаа алдлаа. Яг одоо энэ талаар Жимин-д хэлж болохгүй. Учир нь Жимин Жэмин-ий хажууд дэндүү сэтгэл хөдлөлтэй болчхоод байдаг. Хэрэв үүнийг Жимин-д хэлвэл, тэр юу ч хийж мэднэ.

Жонгүг, Жимин хоёр эдгээр залуусыг алж болохгүйг мэдэж байсан учир зодолдох бүрдээ ухаан алдуулж, шарх үлдээгээд л өнгөрсөн. Харин түрүүн болсон зүйлийн хувьд Жэмин хоёрын хоёр залууг алчихсан шүү дээ. Бас тэдний нэг нь бараг л Жэмин-д хүрэх гэж харин нөгөө нь Жимин-г гэмтээх гэж байсан. Үүнийг эсрэг тал өнгөрөөж болох ч, бүгдийг нь алчихвал эсрэг тал уурлах нь тодорхой.

Жонгүг санаа алдан дээш босоод, Жимин Жэмин хоёрын зүг хажуу тийш харлаа.

Жимин Жэмин-г тэвэрсэн цагаасаа эхлэн түүнээс уучлал гуйн, зүгээр эсэхийг нь асуух агаад нэг зүйлээ олон дахин давтах аж. Жэмин түүнд үнэхээр зүгээр гэдгээ маш олон удаа хэлсэн ч, Жимин зогсох янзгүй асуух нь түүнийг бага зэрэг цухалдуулж байв.

Жэмин санаа алдаад, бараг л 10 дахь удаагаа "Би зүгээр ээ." хэмээн удаанаар хэлэхэд, Жимин санаа нь үнэхээр их зовсон бололтой харцаар түүн рүү харна.

Үнэхээр үү? Энэ залуу түрүүхэн түүгээр авруулсан хэр нь итгэхгүй байгаа гэж үү? Мэдээж Жэмин-д хүн буудаж, толгойг нь цохин хагалах үнэхээр аймшигтай санагдсан. Гэхдээ энэ бүхэн ердөө амьдрахын тулд байсан шүү дээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now