forty-eight

459 62 5
                                    

Машин нэлээн удаан явсны эцэст Жэмин "Яагаад заавал тэр үед ирсэн юм? Яагаад арай өмнө нь ирж болоогүй юм бэ?" хэмээн тамир нь барагдсан аятай асуулаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Машин нэлээн удаан явсны эцэст Жэмин "Яагаад заавал тэр үед ирсэн юм? Яагаад арай өмнө нь ирж болоогүй юм бэ?" хэмээн тамир нь барагдсан аятай асуулаа.

Хэрэв түүнийг бага бахад буцаан авсан бол Жэмин тэдгээр хүмүүсийг эцэг эхээ хэмээн хүндлэн, хайрлахгүй байх байсан шүү дээ. Ядаж л тэр ийм их өвдөлт болон эргэлзээн дунд төөрөхгүй байсан!

Жимин санаа алдаад "Чамд ээж хэрэгтэй шүү дээ, Жэмин-аа! Чамд чамайг хайрлах, чамайг өсгөж чадах ээж хэрэгтэй. Харин бидний ээж ослоор өнгөрчихсөн. Аав тэр явдлаас сарын дараа чамайг олсон. Тэр чамайг буцаан авахыг хүссэн ч, хатагтай Хан чамайг яг л төрсөн хүүхэд шигээ бөөцийлж байхыг харсан юм. Аав хэлэхдээ тэр эмэгтэй яг ээж шиг чамайг асран, жаахан гэлтгүй сонин содон зүйлсийг ярьж, чамтай хамт инээмсэглэж байсан гэсэн. Аав минь эцэг эхгүй байх зовлонг мэднэ. Тиймээс тэр чамд ч бас энэ зовлонг амсуулахыг хүсээгүй болохоороо тэнд үлдээсэн юм! Жэмин-аа, чи аавыг буруутгаж болохгүй ээ. Бидний аав чиний төлөө тэр хүний зам мөрийг хангалттай сайн засаж, алсаас тусалж байсан юм шүү! Энэ бүгд зөвхөн чамайг жаргалтай гэр бүлд өсгөхийн төлөө байсан!" ийн хэлсээр, гадагш цонх руу харах агаад түүний нүдэнд дэндүү гэмээр гуниг хурсан байв.

Тийм ээ, Пак ноён зорилгодоо хүрч! Жэмин хангалттай сайхан, аз жаргалтай гэр бүлд торнисон. Түүнд найзаас өөр дутсан зүйл үгүй! Хорвоо ертөнцийн бүхий л муу муухай зүйлсийг гэрийнх нь хана хааж байсан гэлтэй, тэр хэзээд аз жаргалтай зүйлсийг үзэж, сонсдог байлаа. Харин хананы цаана тэдгээр муу муухайтай эцэг нь тэмцэлдэж явсныг яахан мэдэх билээ?

"Тэгвэл чи?"

Жэмин ийн асуухад, Жимин нүдээ анин "Надад тэр хүнийг өршөөж амьдрах, аавынх шиг нинжин сэтгэл байхгүй ээ! Тэр хүн миний гэр бүлийг үгүй хийсэн!! Тиймээс би түүний гэр бүлийг сүйрүүлдэггүй юм аа гэхэд, алдсан зүйлээ эргүүлж авах хэрэгтэй биз дээ! Аав амьд байхдаа намайг чамд алхам ч ойртуулдаггүй байсан. Магадгүй тэр миний хийх зүйлийг мэдэж байсан байх. Харин аавыг өнгөрсний дараагаас би тэр хүнийг тагнаж эхэлсэн юм. Эцэст нь зөв цаг ирэхэд, би чам дээр очсон. Би чамайг үргэлжлүүлэн тэр хүний дэргэд тайван амьдруулах, тийм сайхан сэтгэлтэй хүн биш! Би харамч хүн! Би өчүүхэн нэгэн! Чамайг амар тайван, сайхан амьдраг дээ гээд үлдээх тийм уужим сэтгэл надад байхгүй, Жэмин-аа! Чи үүний минь төлөө намайг буруутгаж болно оо! Намайг өчүүхэн дотортой, хэрцгий нэгэн гэж хараасан ч болно. Чи намайг яаж ч үзэн ядаж, яаж ч жигшсэн надад хамаагүй. Би энэ бүхнийг чинь тэвчээд, чамаас ганц л зүйл гуйна. Зүгээр л миний хажууд бай! Намайг хараагаад, дэргэд минь л үлдчих! Миний бүхнийг үзэн ядаад, хажууд минь л байчих. Хаашаа ч явалгүй миний эргэн тойронд байгаад, намайг жигш! Энэ л миний хүсэх зүйл!!!" хэмээн нулимс дуслуулан хэлэх нь тэр.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now