Жийж унагаана даа!

1.1K 132 15
                                    

"Би аав боллоо!"

Жэхён "Ваа баяр хүргэе"

Тэил "Ямар гоё юм бэ? Бид нар авга ах болох нь"

Тэюун "Хөөх нээрээ юу?"

Жонни тэд нар луу муухай хараад "Наад царайнууд чинь юу вэ? Би тоглоогүй байна, аав болсон гээд байхад!" хэмээхэд цаанаас Чэнлэ чанга инээн "Тийм ээ найз охин байтугай нохой ч үгүй хүн аав болсон гэнэ ээ! Баяр хүргье" хэмээлээ.

Бүгд түүний хэлэхийг сонсоод үхтлээ инээн зарим нь шалаар өнхрөх бол Жонни л ганцаараа гараа савчуулсаар "Нээрээ гээд байхад даа! Би та нарт хоёр сарын өмнөөс нэг охинтой болзож байгаа гэдгээ хэлээгүй бил үү?" хэмээхэд бүгд чимээгүй болон түүн рүү хачин харав.

Тэил "Юу яриад байгаа юм? Тэгээд чи хоёрхон сар болзчихоод жирэмсэн болгочхож байгаа юм уу?"

Жонни тэнэг хүн шиг инээсээр толгой дохиход бүгд орилолдон Тэил түүнийг цохиж байгаа харагдана.

Тэил "Тэнэг ээ! Чи одоо яах гэж байгаа юм?Бүр хоёрхон сар уулзчихаад... Айшш даралт даралт!"

Дуёон "Яана даа, Тэил ахаас түрүүлээд аав болчих гэж... Хөөрхий Тэил ах минь"

Тэил "Тэгж ярих юм бол надад ч бас болздог эмэгтэй байгаа за юу! Муусайн бацаан нар эхэлж найз охинтой болчхоод томрохгүй шүү" хэмээгээд Дуёон, Жэну, Марк нар луу муухай харлаа.

Жэну "Битгий над руу хараад бай надад найз охин байхгүй"

Хэчан "Худлаа яриад бай, тэр годгоносон шар охин хэн юм? Харсан шүү чамайг, инээж ирээд л үнсээд байсандаг"

Тэд нарыг ийн хэрэлдэн, орилолдох зуур нөгөө өрөөнд Жэмин Жэын хоёр бие биедээ эрхлэлдэн хэвтэнэ.

Жэмин "Хайраа Жонни ах аав болсон гэж байна шд"

Жэын "Хөөрхөн юм аа"

Жэмин "Аав болох гоё байх даа"

Жэын "Ээж болох гоё байх даа"

Жэмин "Хайраа хоёулаа хүүхэдтэй болох уу?"

Жэын "Тэгье"

Жэмин "..."

Жэын "..."

"АЙН?"

Жэын Жэмин-ийг дэрээр цохиод "Юу солиороод байгаа юм! Өөрсдөө хүүхэд байж! Ядаж их сургуулиа төгсөхөө бод!" хэмээхэд Жэмин уруулаа унжуулсаар "Чи энэ жил төгсөнө биз дээ? Эртхэн хүүхэдтэй болсон нь дээр шүү дээ, ажлын тухай санаа зоволтгүй би дараа жил төгсөөд л шууд аавын зочид буудалд ажилд орно"

Baby Nana || NJMOnde histórias criam vida. Descubra agora