Алдаа биш

604 111 12
                                    

Өнөөдөр нэг л бие муу байхаар нь хичээлээсээ чөлөө аваад ганцаараа үлдлээ.

Жэмин цуг байна энэ тэр гээд бөөн юм болсон ч өөдөөс нь уурлан байж арайхийн сургууль руу нь явуулав.

Тэил ахын эмнэлэг рүү явж үзүүлэхээс.

Нээрээ Тэил ах маань ажилд орж санаа амраасан. Нэг ч болов хүн байхгүй болохоор амар юм байна шүү дээ.

Бусад ажилгүй гарууд нь өдөржин унтаастай...

Хувцсаа өмсчхөөд доошоо буутал Жэхён ах идэх юм тойруулчихсан зурагт үзээд хэвтэж байхаар нь хүчээр босгож эмнэлэг хүргүүлэхээр боллоо.

"Болохоороо хэлээрэй ах нь ойрхон байдаг кафед сууж байя"

Жэхён ах ийн хэлээд машинаа түгжихэд нь золтой л мөнгө авах уу гээд асуучихсангүй.

Аав нь нэг охинтой хүчээр суулгана гээд хамаг карт энэ тэрийг нь хураачихсан гэсэн... Ай би ямар баячуудын амьдралыг мэдэх биш.

Тэил ахын өрөө рүү орох үед өнөөх чинь хөлөө ширээн дээрээ тавьчихсан захирал аятай л сууж байлаа.

Их сургуульдаа хичээлдээ сайн байсны ачаар шууд үндсэн ажилтнаар орчихсон гэсэн. Ууг нь энэ эмнэлэг аль төгсөх үед нь л ажлын санал тавьсан юм байна лээ.

Гэтэл нөгөө хэд нь дөнгөж залуугаараа ажилчин анги руу орох гээ юу! Хөгжилдөх цаггүй болно түр хойшлуул, одоо бүгд төгсчихсөн залуу насыг батирна энэ тэр гэж солиорсоор байгаад Тэил ахыг болиулчихсан гэдэг юм даа!

Яг батирч харагдаач өөрсдөө батируулчихсан юм байж.

"За юу нь өвдсөн гэнэ ээ? Залуу хүн байж... Аачүү ёооё ханиад хүрчхэж"

"Мэдэхгүй гэнэт л бүх юм уур хүргээд, амтлах мэдрэхүй өөрчлөгдөөд, инээж байснаа гэнэт уйлаад л... Би эсвэл сэтгэцийн өвчтэй болчихсон юм болов уу?"

Намайг ийн хэлэхэд Тэил ах хөмсгөө илэн нухацтай царайлж байснаа "Ах нь ууг нь сэтгэл мэдрэлийн эмч биш байхгүй юу эмэгтэйчүүдийн эмч бол бүүр ч биш! Мэс засалч байхгүй юу" хэмээлээ.

"Та тэгээд нээх сүртэй ах дээрээ хүрээд ир зүгээр үхэх хүртэл чинь өвчин зовлонгүй байлгаж чадна энэ тэр гээд байсан биз дээ"

Тэил ах толгойгоо илсээр "Ерөөсөө би чамайг эмэгтэйчүүдийн эмч дээр аваачиж өгье саяхан надтай цуг ажилд орсон мундаг хүүхэд байгаа" хэмээн чирэх нь холгүй авч гараад өөдөөс харсан өрөө лүү орлоо.

Baby Nana || NJMNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ