Жирэмсний хордлого

632 120 13
                                    

Үгүй ээ энэ хүн чинь буруу харж сууж энэ тэр.

Хэр их гомдсон болоод?

"Хайраа юуны тухай..."

"Айгаад байгаа юм уу?"

Жэмин сул дуугаар ийн хэлэх үед би  ойртон суугаад "Юунаас?" гэхэд тэр "Жэхён ах та хоёрын яриаг сонссон" хэмээлээ.

Жэмин-ий өрөө рүү орохоос өмнө Жэхён ахтай зочны өрөөнд хальт зарим зүйлсийн тухай ярьсан юм. Сонсчихсон бололтой.

"Тийм ээ айж байна"

"Би яавал чи итгэх юм бэ? Үнэхээр миний хайр хангалтгүй байна гэж үү? Би чамайг жирэмсэн болоод таргалсан ч муухай ааштай болсон ч хэзээ ч хаяж явахгүй. Үүрийн 3 цагт амттан идмээр байна гэсэн ч залхуурахгүйгээр дэлгүүр лүү гүйх болно. Ингэсэн ч эргэлзсээр л байна уу?"

"Б-би зүгээр л чамайг алдахаас айж байна, чиний эргэн тойронд надаас хөөрхөн охидууд зөндөө байдаг. Сэтгэл чинь хувирах вий гэхээс үхтлээ айж байна. Гэртээ иртэл өөдөөс чинь муухай ааштай бүдүүн гэдэстэй юм угтвал хэнд ч сайхан санагдахгүй биз дээ?"

Намайг ийн хэлэхэд Жэмин чанга инээсээр "Тэнэг минь дээ харин ч төсөөлөх төдийд зүрх догдлоод эгдүү хүрээд байна. Надад тэр охидууд огтхон ч сонин биш ээ харин хурдхан шиг гэртээ хариад чамд эрхлэхийг илүүд үзнэ. Чи миний хувьд хэр их үнэ цэнтэйгээ одоо ч ойлгоогүй юм уу?" хэмээлээ.

"Гэхдээ..."

"Гэхдээ гэж ерөөсөө байхгүй. Би чамайг хүчлэхгүй ээ. Чи надад юу юунаас илүү чухал болохоор"

Би толгой дохиод түүний энгэрт наалдав.

"Нээрээ чи түрүүн хаалганы ард хэлээ хазаад юу гэж хэлээд байсан бэ? Дахиад хэл дээ... Хайраа энэ тэр гээд"

Жэмин шоолонгуй ийн хэлэхэд би түүнийг цохисоор улам энгэрт нь шигдлээ.

"Хөөехөн Жэын нь ижээд байгаа нумуу?"

"Яа На Жэмин! Чимээгүй бай"

-

Сэрүүлгийн дуугаар сэртэл хажууд Жэмин байсангүй.

Гэр чив чимээгүй байсанд гайхсаар доош буутал дэгал бид хоёроос өөр амьд амьтан байхгүй байлаа.

Эд нар чинь одоо хааччихдаг байна аа?

Гал тогоо руу орон ус уучхаад ханын цаг руу хараад золтой л ухаан алдчихсангүй.

Юу вэ? Хичээлээсээ хоцорчихсон байна шдээ.

Хамаг хурдаараа хувцсаа өмсөн гэрээ цоожлоод сургууль руу гүйлээ. На Жэмин ална даа.

Baby Nana || NJMWhere stories live. Discover now