Хүүхдэд муу

565 91 12
                                    

Жирэмсэн гэдгээ хэлснээс хойш өнөөх хэд чинь намайг гал тогоо руу ойртуулсангүй.

Ядарчихна, хэвт, цаашаа бай, юу идмээр байна?, унт унт энэ тэр.

Жэмин хүртэл орноосоо босох гэхээр л "Хүүе яах гэж байгаа юм? Болохгүй, хэвтэж бай хүүхдээ амраа" хэмээх нь уур хүргэнэ.

Сэтгэл нь сайхан юм даа. Гэхдээ хөдлөхгүй бол болохгүй шүү дээ! Хүүхдэд муу.

Дөнгөж хоёр сартай хэрнээ сургуулиасаа чөлөө авчихсан. Жэмин арыг нь даах юм байх.

Эд нар дундаасаа Жонү ах арай мэдрэмжтэй нь юм болохоор хааяа намайг дагуулж гардаг. Ер нь анхнаасаа л Жонү ахтай үерхэх байсан юм!

Жэмин энийг сонсчихвол гомдоод хэдэн сар үг дуугарахгүй байх даа.

"Жонү ах руугаа яваач надаар яах гээд байгаа юм" гэж хэлэх нь бүр чихэнд сонсогдож байна.

"Жэын-аа хоол болчихлоо"

Доод давхраас Юүта ах ийн орилоход Жэмин-ийг орж ирэхээс өмнө гялс орноосоо босон өрөөнөөсөө гарсан ч яг өөдөөс гарч ирэх нь тэр. Аа одоо намайг алхуулахгүй гээд хоолыг минь авчирж өгөөд орон дээр хэвтүүлээд аманд халбагадаж өгнө шүү дээ!

Хэзээ сүүлд гал тогоо руу шагайснаа ч санахгүй байна.

"Миний хайр өрөө рүүгээ ороод..."

"Би өөрөө хөл гартай хүн байхгүй юу. Энэ харж байна уу? Тийм болохоор өөрийнхөө хөлөөр доошоо буугаад гараараа халбагаа бариад хоолоо ам руугаа хийж болох уу хайр аа?"

Жэмин өөдөөс малийтал инээгээд "Хайр нь гар хөлийг нь харж байна. Гэхдээ чи шатаар бууж байгаад халтираад унахдаа толгойгоо цохиод үхчихвэл яана?"

Хэн Жэмин-д үхэж болох мянган эрсдэл үзүүлчихсэн юм бэ?

"Болъё Жэмин-а би ингээд хөдлөхгүй байвал хүүхэд чинь хөшөөд болохоо байлаа. Аягүй бол нөгөө ааш муутай эмчид загнуулаад би уйлаад, чи нөгөө эмчтэй хэрэлдээд... Бүр төсөөлөгдөж байна"

"Тийм үү? Чи тэгээд эрт хэлэхгүй яасан юм бэ? За хөдөл хөдөл, хүүхдэд сайн юм бол миний хайр гараад сайхан гүйж байгаад ир"

Үгүй ээ энэ хүнийг дээ!

Жэминтэй хамт гал тогоо руу орсон чинь нөгөө хэд чинь гайхаж харж байснаа "Болж байгаа юм уу?" энэ тэр.

"За одоо хангалттай. Сэтгэлийг чинь бодоод нэг сар чимээгүй байлаа. Би ингээд хөдлөхгүй байвал гэдсэн дотор байгаа хүүхэд минь хөшчихнө. Миний хүүхдийг алах гээгүй л юм бол...."

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 07, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Baby Nana || NJMWhere stories live. Discover now