Надад итгэдэггүй юм уу?

597 125 11
                                    

Jaemin POV

Жэын орилсоор утсаа таслах үед би дэвтэр номоо хураагаад хурдхан шиг номын сангаас гаран Тэил ахын эмнэлэг рүү гүйлээ.

Юу болсон юм бол доо? Тэгээд бүр эмнэлэгт шүү...

Арай! Б-бурхан минь...

Үгүй байлгүй дээ. Би аав болчихсон гэж үү!

Тийм ээ Жэын тэгээд л айхтар уурласан байх.

Бурхан минь гэж. Баярлалаа!

Аав болсон хэмээн бодох төдийд л нүүрэнд минь инээмсэглэн тодрон хурдаа нэмлээ.

Хэдэн минутын дараа Тэил ахын ажилладаг эмнэлгийн гадаа ирэн амьсгаагаа дараад орвол хажуу талаас хэн нэгэн унатал минь өшиглөв.

Мэдээж Жэын л дээ.

"Хайраа!"

"Үхсэний чинь хайр!"

"Ээ хайраа уучлаарай гэхдээ эхлээд биеэ бод за юу? Хамаагүй ингэж хөдөлж болохгүй"

Намайг ийн хэлэхэд Жэын сонин харсаар нуруу руу чанга алгадаад "Юу солиороод байгаа юм! Би ямар үхэх гэж байгаа өвчтөн үү?" хэмээлээ.

"Үгүй ээ хайраа гэхдээ үзүүлсэн чинь юу гэж байна? Өлсөж байна уу? Юу идмээр байна. Маргааш шууд хичээлээсээ чөлөө авах юм уу"

"Толгойгоо юманд цохичихсон юм уу? Би энд чиний андуураад Тэыл ахын цүнхэнд хийгээд явуулсан бие даалтынхаа араас ирсэн! Ерөөсөө өвдөөгүй ойлгосон уу"

Жэын ийн хэлэн нүдээ эргэлдүүлэхэд би гайхсан харцаар харлаа. Юу яриад байна аа?

Тэгэхээр Жэын жирэмсэн биш юм уу?

Би буруу ойлгочихсон юм уу?

Жэын байдлыг ойлгосон бололтой чанга инээгээд "Арай намайг жирэмсэн болчихсон гэж бодсон юм уу? Үгүй шүү хонгор минь ядаж их сургуулиа төгсье гэж хэлсэн байх аа" хэмээгээд уруул дээр үнсэв.

"Зөндөө их баярласан юмсан"

"Баярлах яахав миний уур гараагүй байгаа шүү На Жэмин гуай! Чамаас болж би бие даалтаа өгч чадалгүй хичээл дээрээ уначихсан"

"Миний хайр нэгэнт л уначихсан юм чинь нэг мөсөн дараа жилээс сурах юм уу? Сайхан хүүхдээ гаргаад..."

Тэр миний уруулыг чимхээд "Давраад байгаарай! Хохино шүү" хэмээлээ.

"Ээ хайр л даа"

"Анхнаасаа л чамайг хэрэггүй дуудсан юм яв яв, би сургууль руу явж багшид бие даалтаа өглөө"

Baby Nana || NJMOnde histórias criam vida. Descubra agora