Intro

5.8K 401 75
                                    

Түүний хатныг үл хүндэтгэсэн бүхнийг бурхан өршөөг...

Түүний хатныг үл хүндэтгэсэн бүхнийг бурхан өршөөг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

    Насанд хүрснээс минь хойш ээж минь надад нэг л зүйлийн тухай үргэлж захих болсон юм. Гэрээс гарах болгонд минь тэр аминчлан анхааруулдаг байлаа.

"Хонгор минь, Ноён J-ийн харш руу ойртож болохгүй шүү."

Тийм ээ. Тэр ингэж хэлдэг байсан.

Асуулт...

Ноён J гэж хэн бэ?

Их энгийн... Бас их галзуу.

    Тэр бол хараал идсэн хоёр мянга гучин таван оныг эзэгнэгч, хотыг гуравхан жилийн дотор сүйрүүлж, тэр чигт нь шатааж гартаа авсан "гэмт хэргийн хаан".

Цагдаа, шүүх эсвэл тогтсон хуулийн тухай ам нээх гэж байгаа бол та түр азна!

Ноён J хэнд ч захирагддаггүй. Түүнийг баривчилж, хорьсон ч тэр төвөггүй оргочихно. Сэтгэцийн өвчтэй гэж дүгнээд эмчилэхийг оролдсон ч тэр бүгдийг нь хүйс тэмтэрчхээд гараад ирнэ. Тэр тийм л хүн. Хялбархан дөнгөж, амархан хороодог.

Ялзарсан нийгмийн доод давхаргад төрж өссөн хүү одоо "хаан" болчихжээ.

Тэгэхээр...

   Миний яг одоо ярих гэж байгаа түүхэнд ганцхан тэр гарахгүй.

Ноён J - ээс гадна дахиад нэг хүн бий!

Гадаад төрхөөр нь дүрсэлж өгвөл уншигч таныг хялбархан төсөөлж чадна гэж найдаж байна.

Их энгийн...

Тэр урт хар үсээ сулхан боож, нэг тал нь бага зэрэг далийчихсан нүдний шилээ хааяа нэг тэгшилсээр алхаж байдаг жирийн л нэгэн охин. Давхраагүй хэрнээ том нүд, тод хар хөмсөг, өөрт зохисон хамар, тэгээд хааяа нэг инээмсэглэн үзэгдэх уруул. Огтхон ч онцгойрон үзэгдэх хөөрхөн зүйлгүй гэж тэр өөртөө итгэдэг. Тиймдээ ч хотын захын дүүрэг дэх ээжээс нь бусад хэн ч түүнийг тоож анзаардаггүй байлаа.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now