¤1¤

3.1K 351 29
                                    

"Эндээ үлдээд намайг шатахыг хар..."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

"Болгоомжтой яваарай. Сэра~"

Ээжийн минь зөөлхөн хоолой намайг хаалганы өмнө ирэхэд сонстоно. Сүүлийн үед хот үймээн самуунаар дүүрээд байгаа тул тэр надад ихээхэн санаа тавих болсон юм.

Гэхдээ тэр их сургуулийн амьдралыг минь мэдэхгүй нь харамсалтай...

"Ойлголоо. Би үргэлж болгоомжтой байна."

Түүнд ийн хариулчхаад гэрийнхээ хаалгыг онгойлгон гадагш гарлаа.

Миний амьдралын хамгийн болгоомжгүй үйлдэл энэ байна гэж ер нь би яаж мэдэх билээ дээ?

Гадаа гарахад гудамжинд ганц ч хүн үзэгдсэнгүй. Тэд бүгд хааччихсаныг ёстой бурхан л мэдэх байх. Хотын хамгийн захын дүүрэг ч ийм чимээгүй байгаа анхных нь биз.

Харин ч амар юм.

Зөрж өнгөрөх бүхний хачин харцыг туулж давахад тийм ч амар биш шүү дээ. Тэдэнд огтхон ч хамаагүй байхад тэд үргэлж л хошуу дүрж байдаг.

Гудамжаар тайван алхангаа амандаа юу ч юм аяласаар удахдаа энэ байдалд бүр л дурлаж орхив.  Дэлхий дээр ганцаараа мэт өөрийгөө мэдрэхэд бүх зүйл амар болж эхэлдэг. Бүх зүйл...

Ямар сайхан гээч? Хэн ч намайг үзэн ядахгүй.

Үнэндээ би амьдралдаа хэнд ч муу зүйл хийж үзээгүй. Намайг өвтгөдөг хүн олон ч би тэдэнд хар буруу санаж ч байгаагүй. Гэтэл тэд бүгд л надад дургүй. Ээжээс минь бусад нь... Гэхдээ би түүний үгэнд үргэлж ордог. Энэ бүхний эцэст бурхан намайг шагнах болохоор...

Салхины зөөлхөн аясанд үсээ хойш илээд урагш хэд алхахдаа би хэн нэгнийг мөргөж орхих нь тэр.

Саяхан л хэн ч байхгүй байсан даа?

Толгойгоо дээш өргөн мөргөсөн хүнийхээ зүг харвал би тэр дороо л ухаан алдах дөхөв.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now